Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Манай галактикийн хаа нэгтээгээс нууцлаг радио долгион илэрчээ


Дөрөвдүгээр сарын 28-нд хойд Америкийн радио телескопууд маш хүчтэй хоромхон зуурын радио долгион дэлхий дээгүүр цахилаад өнгөрөх чимээг барьж авчээ. Одон орон судлаачид тэрхүү хачирхалтай дохио хаанаас гаралтайг судлаж буй бөгөөд одон орон судлалын түүхэн дэх хамгийн хачирхалтай гарал үүсэлтэй дохио хэмээн нэрлэж байна.

Шинжлэх ухааны Nature сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн гурван судалгааны өгүүлэлд тус дохионы тухай олон улсын эрдэмтдийн багийн дүгнэлтийг нийтэлсэн ба энэхүү радио долгион байж боломгүй өндөр хурдаар секундын мянганы нэг хугацаанд цахилаад өнгөрсөн хэмээн тэмдэглэжээ. 

Гайхал төрүүлж буй шалтгаан нь дэлхий дээрх телескопууд урд өмнө иймэрхүү дохио олонтаа хүлээж авч байсан, гэхдээ үргэлжид галактикийн гаднаас илрүүлдэг байсан аж. Энэ удаа тухайн дохиог өөрсдийн галактикаас буюу сүүн замын дотоодоос илрүүлсэн нь энэ. Судлаачид энэхүү гялсхийн цахилах хүчирхэг сансрын долгионыг оддын дэлбэрэлтээс үүдсэн эсвэл харь гаргийнхны технологи зэргээр төрөл бүрийн таамаг дэвшүүлж ирсэн юм. 

                                                                                                                        CHIME Санрын телескопын төв

1000 гаруй радио хүлээн авагч антеннтай Канадын сансрын телескопын төв болох CHIME энэ дохиог илрүүлсэн хамгийн анхны хүрээлэн бөгөөд бусад хүрээлэнгүүдэд даруй мэдэгдэхэд Хятад дахь сансрын станц, НАСА-гийн сансрын телескоп зэрэгт мөн илэрч, олон улсын эрдэмтдийн анхаарлыг татжээ. 

2007 онд анх удаа ийм долгион барьж аваад эрдэмтэд итгэхгүй байсан юм. Ямар нэг алдаа гарч, дэлхий дээрх өөр бусад долгионоор ажилладаг цахилгаан хэрэгслээс радио долгион хүлээж авч байна гэж хардах хүмүүс байв. Гэтэл 2013 онд ийм долгион хэдэнтээ илрүүлж, судлахад эдгээр нь сансраас ирж байгаа нь ойлгомжтой болсон юм. 2016 онд бүр ч илүү нарийн судлаж дүгнэх бололцоотой болсноор эдгээр долгионууд 2,6 тэрбум гэрлийн жилийн алсаас ирж буйг тогтоосон. Одоогийн байдлаар 100 гаруй долгион барьж авснаас 20-иод нь яг ижил долгион давтагдаж байна гэж үзжээ. 

Манай сүүн замаас илэрсэн сүүлчийн энэхүү дохиог олон улсын эрдэмтэд маш хүчтэй соронзон орон бүхий нейтрон одноос ирж буй дохио гэж урьдчилсан байдлаар дүгнээд буй. Долгионы хүчээрээ манай галактикт мэдрэгдсэн хамгийн хүчтэй долгион болох аж. 

эх сурвалж: National Geographic

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
3
3 өдрийн өмнө
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
1
0
5
0