Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Манай улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн дотор шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгдэж, нийт 200 оронд халдвар гараал байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "АНУ-д халдвар хамгийн эрчтэй байна, түүний дараагаар Итали орж, Испанид мөн халдвар эрчимжиж байна. Дэлхийн олон орон хөл хорио, хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Хязгаарлалтын арга хэмжээг зөрчвөл өндөр торгуультай байх зохицуулалт хийсэн.

Манай улс өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл маш өндөр гэж үнэлсэн. Энэ вирус зөвхөн эрсдэлт бүлгийн 60-аас дээш насныханд тарна гэсэн зүйл байхгүй. Залуучуудад халдвар тарах аюултай байгаа тул манай залуучууд баар цэнгээний газраар явахгүй байх, гадуур тэнэхгүй, олон нийтийн газраар явахдаа заавал амны хаалтаа зүүхийг анхааруулж байна" гэв.

Энэ сарын 18-нд Улаанбаатарт газардсан Истанбул-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр ирсэн 221 хүнд шинжилгээ хийж дууссан байна. Тэдний нэгээс коронавирусийн халдвар илэрч, Монголд 11 дэх тохиолдол бүртгэгдлээ. Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Коронавирусийн халдвартай нэг хүнд өдөрт эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд 800 орчим мянган төгрөг зарцуулж байгаа аж.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Бид өнөөдрийн байдлаар нийт 3500 хүнийг тусгаарлажээ. Яг одоогийн байдлаар 2126 иргэн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарлагдсан бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан. Энэ хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан. Одоогоор халуун нь буурсан байна. Хоёр дахь иргэн нь бие зарайж байна гэсэн зовуурьтайгаар Якутаас дамжиж ирсэн. Түүнчлэн Замын-Үүдээр 33 иргэн орж ирснийг мөн тусгаарласан. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна" гэв.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
7 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.