Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Маш их шархалсан ч дотроо нууж буй хүмүүсийн 8 шинж


Бид хүмүүсийг гаднаас нь хараад юу туулж, юу мэдэрч байгааг нь бүрэн мэдэх боломжгүй. Тэр хүн маш аз жаргалтай, цоглог харагдаж байгаа ч амьдрал дээрээ хүнд хэцүү зүйлийг туулж  байвал яах вэ? Үүнийг мэдэх боломжтой гэж үү? Бас та яг ингэж нуудаг хүмүүсийн нэг үү? Энэ 8 шинж тийм хүмүүсийг илтгэдэг байна.


1. Сошиал ертөнц болон бодит амьдрал дээрх дүрүүд зөрчилдөж байвал.

Дандаа л хөгжилтэй зураг, бичлэг оруулж байдаг тийм хүмүүс байдаг даа? Хааяа нэг гунигтай пост оруулсан ч түүнийгээ устгачихсан эсвэл өөр хүнд хандаад биччихсэн, тоглоом шоглоом болгоод эргүүлчихсэн байх талтай. Гэхдээ амьдрал дээр уулзаад үзэхэд тэд шал өөр хүн байдаг. 

2. Инээмсэглэж байгаа ч харц нь хэвээрээ.

Худал инээмсэглэх, бусад хүмүүс бүгд инээж байхад дагаж инээх зэрэг үзэгдэл ажиглагдана. Тэдэнд тийм ч хөгжилтэй биш байсан ч тэд өөрсдөдөө хүчээр тийм гэж бодогдуулж,  хэлсэн үгэнд нь инээх, анхаарч байгаа мэт дүр байдал гаргадаг.

3. Санаа алдалт 

Тэд үе үе уртаар санаа алддаг. Тэд зүгээр л хичээлээ, ажлаа хийж байгаа мэт харагдаж, бусадтай энгийн харьцдаг ч санаа алдахыг нь анзаарахгүй байх аргагүй байдаг.

4. Нууцаар уйлах 

Заримдаа тэсэх аргагүй болж тэд нууцаар уйлдаг. Ариун цэврийн өрөөнд, ганцаараа байхдаа, түр гараад ирэхдээ тэд нулимс дуслуулж, хүн мэдвэл ханиад хүрчихсэн, сая эвшээгээд гэж худлаа хэлж мэднэ. Эсвэл гунигтай дуу сонсоод, пост уншсан гэж хэлж болох юм. Ямартай ч тэд нууцаар уйлах нь их байдаг. 

5. Тэд ёолох, огцом үйлдэл хийх, дуу гаргах нь их.

Заримдаа зүгээр л сууж байгаад ёолох, гэнэт өндийж, хаалгаар гарч явах, бухимдалтай байгаагаа илэрхийлэх зэрэг нь мөн нэг шинж юм. Зүгээр л тэд дотроо хадгалж, нууж хүчрэхгүйд хүрдэг тийм үеүд тохиож буй хэрэг. Энэ нь ажил, хичээлээс болсон стресс мэт харагддаг ч үнэндээ дотор нь түүнийг зовоож буй зүйл байна.

6. Идэх, согтууруулах ундаа хэрэглэх, гэртээ харихгүй оройтох, найзуудаасаа бултах...

Ерөнхийдөө үүнийг сөрөг хандлага, зуршилтай болох гэж нэрлэж болох юм. Тэд өмнө нь хийдэггүй байсан үйлдлээ гаргаж эхэлдэг. Бас гадуур явах нь ихсээд, ихэнх найзуудтайгаа харилцаатай байхаа больж, ямар нэг хорт зуршилтай ч болдог байна. Бүр хийхээ больчихсон байсан зүйлээ дахин хийх тохиолдол ч бий.

7. "Зүгээр ээ..."

Энэ үгээр халхавч хийх, юу ч болсон энэ үгийг л байнга хэлэх нь дотроо байгаа зүйлийг нууж буй хэрэг. Хэрэв хэн нэгэн "Зүгээр үү" гэж асуувал ийм хүмүүс "Зүгээр биш ээ. Үнэндээ..." гэж хэлэх хүртлээ маш их хугацаа авах болно.

8. Ажил амьдралын идэвх буурч, ядардаг болох

Энэ бол хамгийн том шинж тэмдгүүдийн нэг. Гэвч хүн болгон тэр болгон анзаардаггүй л болов уу. Яагаад ч юм ямар нэг зүйл хийх хүсэл унтарч, цаг нөхцөөдөг болж, ядарч, залхсан байдалтай болох болно. Ажил хүртэл гараас удаан гарч, ямар нэг зүйл дуусгахад маш их хүчин чармайлт хэрэгтэй болдог. Энэ байдал удаан үргэлжилсээр байвал, бас үүнээс хэрхэн гарах аргаа олохгүй бол сэтгэл гутралд ч автах магадлалтай юм.

Дараагийн нийтлэлээр та бүхэнд шархалсан зүрхний өвдөлтийг намдаах тухай зөвлөмжүүд хүргэх болно.

Illustrations: Sinashagrai

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
0
1
0
35
0
2
3