Өвлийн улирал жолооч нарын хувьд анхаарал болгоомжтой байх шаардлагатай чухал үе билээ. Өвөлд бэлдэж машинаа хэрхэн шалгаж, юу юуг авах ёстойг энд дурдаж байна.
1. Хөдөлгүүрийн тосМэдээж машинтай хүн бүр нэн түрүүнд хөдөлгүүрийн тосоо шалгах нь зүйтэй. Таны хийх ёстой зүйлийн нэн түрүүнд бичигдэх болно.2. ДугуйӨвлийн дугуйгаа хийсэн үү? Цас мөстэй энэ улиралд заавал өвлийн дугуйтай байх ёстой шүү.

3. ХолбогчНэг өглөө машинаа асаах гэтэл асахгүй, аккумулятор суучихсан байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс та зөвхөн өвөл гэлтгүй холбогчийг заавал авч яваарай.4. Халдаг суудалХалаагүй машиндаа орж суухад тун бэрх байдаг шүү дээ. Тиймээс халдаг суудал ямартай ч машин халах хүртэл таныг дулаан байлгана.

5. АккумуляторСайн аккумулятор авчихсан байхад та хэсэгтээ л толгой өвдөхгүй амар явна. Аккумулятор муудсан тохиолдолд өглөө болгон л айдастайгаар машинаа асаах болно шүү дээ.6. Шил арчигч / Шил цэвэрлэгч шингэнМашины шилэн дээр тогтсон цас мөсийг арилгаж чадах сайн шил арчигч, алчуур, шингэн аваарай. Тогтсон цасыг унагааж болдог сайн алчууртай байхад дороо цэвэрлэчихнэ.

7. Очлуур & ХалаагчБензин хөдөлгүүртэй бол очлуураа, дизель хөдөлгүүртэй автомашины хувьд халаагчийг шалгаарай.8. ХучлагаХүчтэй салхинаас хамгаалж, аккумулятор, тос, тосолгооны шингэн хөлдөхөөс сэргийлдэг. Дулаан грашгүй үед хучлага танд маш их нэмэр болно.
9. ТатлагаТа нэг сайн татлагыг ямар ч үед машиндаа авч яваарай. Хөлдсөн автомашиныг зөөх, чирэх тохиолдол их байдаг тул ямар ч үед бэлэн байх хэрэгтэй.
