Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мэдээллийн боловсрол №1: Шейр хийхээсээ өмнө заавал бодох зүйлс


“Шейрлээрэй, түгээгээрэй” гэх үгнүүд сошиал медиа хэрэглэгчдийн хамгийн танил үгсийн нэг байх. Үзэл бодол, санаа оноо, зураг, бичлэгээ хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах боломж олгодог технологийн энэ дэвшилд талархахгүй байх аргагүй. Гэхдээ заримдаа шейр хийсэн зүйл маань олон хүнд хамаатай, нөлөөтэй үед бид эргээд нэг бодох зайлшгүй шаардлагатай болдог.

Өөрийнхөө хувьд 

Өөрийн зураг, бичлэг эсвэл утасны дугаар зэргээ ил болгохдоо тохиргоогоо шалгаарай. Зөвхөн өөртөө, найзууддаа, эсвэл нийтэд гэсэн сонголтууд байдаг шүү дээ. Мөн тухай бүрт энэ тохируулгыг өөр, өөрөөр хийж пост оруулж болно. 

Сэтгэл хөдөлсөн үедээ буюу ууртай, гунигтай эсвэл баяртай үедээ пост оруулах, шейр хийх бол түр азнаарай. Тэгээд дараах асуултыг өөртөө тавиарай: 

-Хүмүүс энийг хараад юу гэж бодох бол? 

-Хэн нэгэн үүнийг хараад чамд гомдох, эсвэл бусдыг гомдоох болбол яах вэ?  

-Зураг дээрх бусад хүний оронд өөрийгөө тавиад нэг бодоод үзэх үү? 

Нууц үгээ өөртөө л хадгал: Бусадтай хэзээ ч хуваалцаж болохгүй зүйлсийн нэг нь нууц үг. Заримдаа найз, нөхдүүд хоорондоо нууц үгээ итгэж солилцох тохиолдол байдаг ч, ихэнхдээ таагүй харилцаатай дууссан байдаг. 

Зураг үлдэнэ: Ил задгай, эсвэл нүцгэн зургаа дотнын хүнтэйгээ хуваалцах, итгэлцлээ харуулж илгээх үе ч бий. Гэвч энэ нь хадгалагдаж үлддэг учраас, дараа нь санаатай, санамсаргүй дэлгэгдэх магадлалтай гэдгийг заавал бодолцох учиртай. Түүнчлэн зарим аппликейшнийг бүтээгчид автоматаар усгагдах тохируулга санал болгодог ч, түүнийг хадгалах, screenshot хийх сонголтууд ч бас байдгийг мартаж болохгүй. 

Бусад хүн хуваалцах, явуулахыг хүсэхгүй байгаа текст, зураг, аудио, дүрс гээд юуг ч чамаас хүссэн үгүй гэж хэлэх эрх чамд бий. Чамайг хайрладаг, чиний хүндэлдэг хэн ч чамаас хүсээгүй зүйлийг чинь шаардахгүй шүү дээ. 

Бусдын хувьд

Заримдаа бусдын явуулсан зүйлсийг хуваалцахад асуудалгүй байж мэднэ. Гэхдээ бас үгүй ч байж мэднэ. Тийм болохоор нөгөө хүнээсээ асууж үзээрэй. Мөн өөрт байгаа бусдын зургийг шейр хийхдээ, tag хийхдээ зөвшөөрөл авах нь дээр. 

Хэрэв бусдын зураг, постыг шейр хийх гэж байгаа бол дараах асуултыг өөртөө тавиарай: 

-Надад үүнийг явуулсан хүн шейрлэхийг зөвшөөрөх болов уу? 

-Зурагт багтсан хүмүүст ямар санадах бол? 

-Хэрэв миний ийм зураг, постыг шейр хийчихвэл надад ямар санагдах бол? 

Хэрэв зураг, пост дээрх хүн онцгүй гарсан, ичгэвтэр нөхцөл байдалтай бол бусдад битгий явуул, хуваалц. Заримдаа өөр хүн хошигнох зорилгоор чам руу явуулсан байж болно, харин чи түүнийг заавал цааш түгээж бусдыг эвгүй байдалд оруулах хэрэгтэй гэж үү? 

Алдаа хийсэн бол яах вэ? 

Хэрэв явуулах хэрэггүй байж дээ гэж харамсаж бодож байгаа бол ямар ч гэсэн цааш нь битгий түгээгээрэй гээд асуугаад үз. Явуулсан зүйлийг чинь хэдийнэ шейр хийсэн байвал устгаж өгөхийг хүс. Ихэнхдээ хүмүүс учирлаад гуйхад ойлгож хүлээж авдаг. Харин ууртай үедээ ямар ч алхам хийгээд нэмэргүй: Тайвшраад, тухайн хүнтэй болж өгвөл утсаар ярь, нүүр тулаад уулз. 

Хэрэв гуйсныг чинь зөвшөөрөхгүй бол хариу хувийн зураг, текстийг нь дэлгэнэ гэхчлэн бусдыг “ичээх” гээд хэрэггүй. Ингэх тусам шийдэлд хүрэхгүй дэмий “дайн” болж хувирна. 

Хэрэв хүсээгүй зураг дээрээ tag хийгдсэн бол түүнийг Remove хийх буюу өөрийн нэр, хаягийг устгах боломж үргэлж байдаг. Мөн Facebook дээр tag хийгдсэн бол түүнийг заавал хянаж байж өөрийн профайл дээр гаргах тохиргоо байдаг. Үүнийг Facebook-ийн Privacy хэсэг рүүгээ орж тохируулаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.