UBLife Logo
GoT⚔️

Мелисандрагийн хэлсэн үгэнд нуугдсан байж магадгүй нэгэн нууцын талаар фэнүүд шуугиж байна

Мелисандрагийн хэлсэн үгэнд нуугдсан байж магадгүй нэгэн нууцын талаар фэнүүд шуугиж байна

Манай цагаар бол өнөө өглөө 9 цагаас гарсан "Game of Thrones" цувралын наймдугаар бүлгийн 3-р ангийг үзсэн бүх хүмүүс бяцхан цочрол болоод нүдний асуудалтайгаар киног дуусгасан байх. Мэдээж олон үхэл, аймшигтай тулаан биднийг хүлээж байхыг бүгд мэдэж байсан. Бас хэтэрхий харанхуйд үйл явдал өрнөж байснаас болоод бүгд зурагтаа авч шидэх шахсан байх. Хэрэв та бүхэн үзээгүй бол бас л үүнээс цааш унших хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Анги цацагдаж дууссанаас хойш бүгд л бидний ариун аврагч, гайхамшигт зоригт Аряагийн тухай ярьцгааж эхэлсэн билээ. 

Тэр Жон Снөү (Эйгон Таргариен)-ийн хэдэн бүлгийн туршид хийх гээд чадаагүй зүйлийг Аряа хэдхэн минутад хийж чадлаа гэж олон хүмүүс ярьж буй. Манай Жон үнэхээр хичээсэн шүү. Ер нь энэ ангид ярих зүйл асар олон байсан ч Мелисандрагийн хэлсэн зүйлийг хүмүүс анзаарсан байна.

Үүнийг Мелисандра анх гуравдугаар бүлгийн зургадугаар анги "The Climb" дээр Аряад хэлж байсан юм. 

"Би чиний дотор харанхуйг олж харлаа. Тэр харанхуйд нүднүүд намайг эргүүлэн ширтэж байна. Бор нүд, цэнхэр нүд, ногоон нүд. Чиний ачаар үүрд аних тэр нүднүүд."

Аряа Шөнийн хааныг тонилгоход бид бүгд анзаарсан шүү дээ. Тэр цэнхэр нүдийг анихад хүргэсэн. Харин үүнээс урган гарч ирсэн нэгэн сонирхолтой баримт бол:

БОР НҮД: Лорд Фрей ✔

ЦЭНХЭР НҮД: Шөнийн хаан ✔

НОГООН НҮД: Серсей 

Хэрэв энэ үнэхээр үнэн байвал тун удахгүй Серсей Ланнистер Аряа Старк болоод түүний "аврагч" гарт амиа алдаж магадгүй юм. Дараагийн ангиуд бүр ч сонирхолтой болох нь ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
23
2
0
0
7
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.