Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

'Menstrual cup' буюу сарын тэмдгийн аягатай холбоотой мэдвэл зохих бүх зүйл


Хүмүүсийн дунд харьцангуй бага яригддаг, заримдаа бүр ярихаас ч ичдэг сэдвүүдийн нэг бол эмэгтэйчүүдийн сарын тэмдэгтэй холбоотой яриа. Гэтэл энэ "эмзэг" сэдвийг хөндсөн “Period. End of Sentence” кино энэ жил Оскарын Шилдэг богино хэмжээний баримтат киноны төрөлд шалгарсан билээ. 

Кинонд Энэтхэгийн Хапур дүүрэгт нэгэн төрлийн машин ашиглаж өртөг багатай ариун цэврийн хэрэглэл хийж бусдад ч боломжийн үнээр худалдаж буй эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг. Судалгаанаас үзэхэд Энэтхэгт охидын 20 хувь нь бэлгийн бойжилтын насанд хүрмэгцээ сургуулиа орхидог нь сарын тэмдгийн тухай уламжлалт ойлголт болон ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжтэй холбоотой байдаг аж. Түүнчлэн Энэтхэг эмэгтэйчүүдийн 88 хувь нь ариун цэврийн хэрэглэлийг гэрийн нөхцөлд хийсэн янз бүрийн “бүтээгдэхүүнээр” орлуулдаг байна.

Миний бие дээрх богино хэмжээний баримтат киног үзсэнийхээ дараа эмэгтэй хүний хувьд сар тутам хийдэг сонголтынхоо тухай дахин нэг эргэцүүлэв. Дэлхийн зарим оронд ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжийн асуудлыг хөндөж байхад өөр бусад улсад ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн байгальд ээлтэй өөр бүтээгдэхүүнээр орлуулах тухай нээлттэй ярилцаж байна. 

Хог хаягдал ба хариуцлагатай хэрэглээ 

Бяцхан тооцоолол гаргая л даа. 13-51 насыг нөхөн үржихүйн идэвхтэй үе гэж үзвэл эмэгтэйчүүдийн сарын тэмдэг 38 жилийн турш ирдэг гэсэн үг. Нэг удаагийн сарын тэмдэг 3-7 хоног үргэлжилдэг гэж тооцвол нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар 2280 өдрийг сарын тэмдэгтэй "өнгөрүүлдэг" байх нь. Үүнийг нэг өдөрт хэрэглэх ариун цэврийн хэрэглэлээр үржүүлбэл хамгийн багадаа 11400 ширхэг болно. Өөрөөр хэлбэл, нэг л эмэгтэй ийм хэмжээний хог хаягдлыг гаргаж байна гэсэн үг юм. Мөн тэр хэмжээний санхүүгийн зарлага гарах нь ойлгомжтой.   Тэгвэл өөр ямар шийдэл байж болох вэ? 

Байгаль орчинд ээлтэй, санхүү, эрүүл мэнд, ариун цэврийн ач холбогдолтой ШИЙДЭЛ

Эдүгээ эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, тампоныг орлох 'Menstrual cup' буюу сарын тэмдгийн аяга хамгийн тохиромжтой сонголт болжээ. Сарын тэмдгийн аягыг 1930-аад оны үед зохион бүтээсэн боловч тухайн үед гүйлт, усан спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид л голдуу хэрэглэдэг байж. Харин 2000 он гарсаар сарын тэмдгийн аяга өргөн хэрэглээнд нэвтэрч, эмэгтэй хүн бүр хэрэглэх боломж бүрджээ. 

Сарын тэмдгийн аяга хэрэглэхийн ач холбогдол: 

  • Сарын тэмдгийн аягыг силикон, резин зэрэг хүний биед гаж нөлөөгүй, зөөлөн материалаар хийдэг тул эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн асуудал үүсэх вий гэж санаа зовох шаардлагагүй. Төрөл бүрийн ариун цэврийн хэрэглэлээс харшилдаг эмзэг, мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдэд бүр ч тохиромжтой. 
  • Нэг ширхэг ариун цэврийн хэрэглэл 6-8 гр шингэнийг өөртөө шингээх чадвартай бол сарын тэмдгийн аяга 5 дахин их шингэнийг багтаах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь шингэнийг 4-12 цаг барьдаг гэсэн үг юм. 
  • Материалын чанараас хамаараад нэг аягыг 3-10 жил хэрэглэдэг тул санхүүгийн хувьд маш хэмнэлттэй. 
  • Сарын тэмдгийн аягыг зөв хэрэглэж чадвал шингэн хальж нэвтэрнэ гэсэн аюулгүй бөгөөд хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулдаггүй гэдгээрээ давуу талтай. Сарын тэмдгийн аягыг хэрэглэсэн тохиолдолд гүйх, усанд сэлэх ч боломжтой. Юунд ч санаа зовохгүйгээр тухтай амарч чадна. 

Хэрэв та сарын тэмдгийн аягыг хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байвал Sustainable Mongol подкастын бэлтгэсэн "Эмэгтэйчүүдийн хариуцлагатай хэрэглээ" дугаарыг сонсоорой. 

Мөн сарын тэмдгийн аяга хэрэглэдэг монгол бүсгүйчүүдийн "Аягахан" фэйсбүүк группт нэгдэж мэдэхгүй зүйлсээ дэлгэрүүлж асууж болно. Түүнчлэн хэрхэн хэрэглэх талаар ойлгомжтой, товч зөвлөгөө авахыг хүсвэл дараах бичлэгийг үзээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
5
5
1
2
0
4
5

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.27 103.212.116.31

belgiin haritsaand orj uzeegu 17 toi huuhed hereglej boldim bolvuu

0 Хариулах


Зочин 2020.06.07 172.69.252.149

yostoi evgui nuhaad bhiin bn lee. hed heden ondoo ayaga avch hereglej uzsen. sariin temdeg spiralitai bolohoor ih irdegiig heleh uu ayaganaasaa haliad yalgaagui l davhar damsk hiine. gaduur yawahdaa esvel ajil deer bas ter bolgon 00 -n uruu orood soliod bj chadahgui yalgaagui unuuh damskaa l hiij bgaan. butehguiee

0 Хариулах


Зочин 2020.08.09 172.69.252.151

Hervee nuhj bga bl buruu hiisen gsn ug shvv^^ Zov hiivel yroosoo ayganaasaa halij gardaggui shuu^^ Ehnii 3, 4 sardaa hetsuu bdg blhr tgj bga bh. ugaasaa ehnii oroldlogoor shuud chdna gsn ug bish blhr dahij oroldood uzeerei gj zovloy^^

0 Хариулах


Зочин 2019.08.15 66.181.161.30

Bioamidral delguurt zardag. Yor ni minimalist, baigalid eeltei buh delguuruuded zardag. Ayganaas gadna soizo bas modong songoj baival zugeer.

0 Хариулах


Зочин 2019.07.21 64.119.17.70

Хаана зардгийм бол

0 Хариулах


Зочин 2019.07.22 150.129.143.108

Сарын тэмдгийн аяга гээд пэйж байгаа

0 Хариулах


Зочин 2019.07.19 103.26.194.18

uneheer amar eddee, yun damsag tsaashaa bi law tampon halit hj uzsen tuhgui sonin ymblee harin ene chin barag ym irseniiig chn martuulna

0 Хариулах


Зочин 2019.07.21 202.9.44.221

Haana zardag we?

0 Хариулах


Зочин 2019.07.23 101.235.81.37

Sariin temdegiin ayga geed orhoor bolhgvi yum yaj holbogdoh we

0


Зочин 2019.07.22 150.129.143.108

Сарын тэмдгийн аяга гээд page ble

0


Зочин 2019.07.21 66.181.183.145

wet trust gdg gazar zardiin bnlee bas хүслийн дэлгүүр geed facebook page dr zarj bsn

0


Зочин 2019.07.19 202.126.89.81

hedees heden nasniihan hergelj boldog bok

0 Хариулах


Зочин 2019.07.21 66.181.183.145

Tursun emegtei ba turuugui emegtei gsn 2 suze bdin bnle tgxr nasnii xyzgaargui bxaa

0