Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мэргэжлээ сонгох, гадаадад суралцах зөвлөгөөг орон нутгийн сурагчдад олгоно


Их Британийн Засгийн газрын Чевнинг хөтөлбөрийн санхүүжилттэй “Empowering Future Leaders” төсөл өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төсөл нь ахлах ангийн сурагчдад их дээд сургууль, коллеж сонгох, оюутан болоход бэлтгэх хувь хүний хөгжил, гадаадад суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар мэдээлэл олгох зорилготой. Уг төслийг АНУ болон Их Британид суралцан төгсөгчид хэрэгжүүлж байгаа бөгөөд өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцан, ирээдүйн манлайлагч болох сурагчдад мэдээлэл түгээж байгаа юм.

ЗурагТайлбар



Одоогийн байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь гэсэн 5 аймагт сургалтаа амжилттай зохион байгуулаад байна. Мөн энэ оны гуравдугаар сард багтаж уг төслөө Өмнөговь, Ховд, Архангай аймгуудад үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн төслийн хүрээнд гадаадад суралцан мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй багш нарт зориулан тэтгэлэгт хөтөлбөр, тэр дундаа Их Британийн Засгийн газрын Чевнинг хөтөлбөрт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгөх уулзалтыг нэмэлтээр зохион байгуулж байна.

ЗурагТайлбар



Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк групп болон Empowering Future Leaders хуудсаас авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.