Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Миллениалууд яагаад дижитал “мацаг” барихыг эрмэлзэж байна вэ?


Америкчууд өдөрт 5.4 цагийг гар утсаа оролдож өнгөрүүлдэг гэсэн тооцоо гарчээ. Гар утас, интернет, сошиал медиагийн зохисгүй хэрэглээ нь түгшүүр, сэтгэл хямрал, хүмүүс хоорондын харилцааны зөрчилд хүргэдэг болохыг сүүлийн үеийн судалгаа баталж байна. 

Тиймээс миллениалууд дижитал “мацаг” барьж, аль болох амьд харилцаа үүсгэхийг зорьж буйд гайхах зүйл үгүй. Тухайлбал, Их Британид хийсэн судалгаагаар, коллежийн оюутнуудын 71 хувь нь сошиал медиагаас завсарласан гэж хариулжээ. Мөн Линдси Лохан, Жастин Бибер, Канье Уэст зэрэг нөлөө бүхий алдартнууд сошиал медиагаас тодорхой хугацаанд өөрийгөө тусгаарлаж, бодит харилцааг эрхэмлэхийг олон нийтэд уриалж байна. 

Хүмүүс амьд харилцааг эрхэмлэх хандлага нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл тэлэх хандлагатай байгаа аж. Мэргэжилтнүүд 2023 он гэхэд байршилд суурилсан үйлчилгээний салбарт эргэлдэх мөнгө 12 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолжээ. 

Миллениалуудын 72 хувь нь амьд харилцаанд тулгуурласан үйл ажиллагаанд мөнгө зарцуулахыг эрмэлзэж байна

Хэрэв хүмүүс онлайнд өнгөрүүлдэг хугацаагаа хязгаарлаж эхэлбэл илүү гарсан цагаа арай өөр зүйлд, тодруулбал, байгаль, хүнтэй ойрхон биет харилцаанд зарцуулна гэсэн үг. Eventbrite байгууллагын үндэсний хэмжээнд хийсэн судалгаанаас үзвэл, миллениалуудын 72 хувь нь материаллаг зүйлд бус амьд харилцаанд тулгуурласан үйл ажиллагаанд илүү мөнгө зарцуулах сонирхолтой байдаг гэжээ. 

Харин Ребекка Скотт, Жулиен Кэйла, Бернард Кова тэргүүтэй соёлын антропологич, маркетингийн онолчид сошиал ертөнцөөс завсарлага авах трэндийг барууны "би" төвтэй соёлтой холбон тайлбарлаж байна. Орчин цагт хүн бүр авьяас билэг, хүчин чадлаа бүрэн дайчилж, байж болох өндөрлөгт хүрэхийг эрмэлздэг, үүнийг сурталчилдаг болсон. Гэвч энэ нь ихэнх хүмүүст дарамт болдог тул эл байдлаас өөрийгөө чөлөөлөхийн тулд онлайнаас хөндийрөхийг чухалчилж байна гэжээ. 

"Зураг оруулаагүй л бол болоогүй гэсэн үг"

Хүмүүсийн онлайн харилцаанаас авдаг мэдрэмжийг цөмийг нь сөрөг, дарамттай гэж үзэх аргагүй юм. Зарим тохиолдолд таашаал, сэтгэл ханамжийг мэдрүүлдэг тул сошиал медиа донтуулагч шинжтэй байдаг. Бодит амьдрал дээрх харилцаанд хүмүүс 30-40 хувьд нь өөрийнхөө тухай ярьдаг (өөрийн туршлага, сэтгэгдэл) бол онлайнд энэ нь 80 хувь болж нэмэгддэг гэнэ. Өөрөөр хэлбэл, бид сошиал платформоор харилцаа үүсгэж байгаа тохиолдолд зөвхөн өөрт хамаатай зүйлсийн талаар ярих, сонсох сонирхолтой байдаг бөгөөд шалтгаан нь ердөө л бидэнд сайхан санагддагтай холбоотой болохыг судалгааны үр дүн харуулж байна. 

Миллениалууд бол "Сошиалд зураг оруулаагүй л бол тухайн үйл явдал болоогүй гэсэн үг" гэж боддог үеийнхэн. Жишээ нь, тэд өндрөөс олстой үсрэлт хийжээ гэж бодъё. Ийм гайхалтай, галзуу мэдрэмжийг фэйсбүүк, инстаграмын найзуудтайгаа хуваалцахгүй байж чадна гэж үү? Хэрэв тэд өндрөөс үсэрч гайхалтай таашаал мэдэрсэн бол түүнийхээ зургийг сошиалд оруулж хүмүүсийн дарж буй лайк, сэтгэгдэл, реакшинаас мөн адил сэтгэл ханамжийг мэдэрдэг байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал:

Постлох → Бусадтай хуваалцах → Сэтгэл ханамжийг мэдрэх → Бүлгийн нэг хэсэг гэдгээ мэдрэх

Заавал аль нэгийг нь сонгох ёстой гэж үү? 

Өнөөгийн нөхцөлд, бидний бодит байдал хийгээд онлайн амьдрал хоорондоо ихээхэн ялгаатай, зарим талаар нэгнийгээ үгүйсгэсэн байдалтай байна. Гэхдээ яагаад сошиал ертөнцөөс бүрэн хөндийрөх эсвэл зөвхөн онлайнд амьдрах гэсэн хоёр сонголтоос нэгийг нь хийх ёстой гэж? Аль алиныг тэнцвэртэйгээр хослуулж болохгүй гэж үү? 

Сошиал медиагийн онолч Натан Юргенсон дижитал дуализм гэх санааг дэвшүүлжээ. Тэрбээр "Оффлайн харилцаа л жинхэнэ, бодитой гэж үзэх хандлага бол онлайн харилцааны өсөлтөөс үүдсэн, орчин үеийн ойлголт. Хэрэв бид энэ заагийг арилгаж, дижитал болон физик харилцааг нэгтгэн харж чадвал бидний онлайн ертөнцөд хийж буй бүхэн бодит амьдралаас тусдаа зүйл биш юм гэдгийг ойлгох болно" гэжээ. 

Эх сурвалж: We Forum 

Холбоотой мэдээлэл: Дижитал “мацаг” барьдаг 9 алдартай бизнесмен

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.14 59.153.84.70

Манайд өнөөдөр миллениалууд байхгүй тэхүү энэ чинь хиппичүүд панкуудын хүүхдүүдийг өнөөдөр ингэж нэрлээд байгаа, манайхан бол хөдөөний л баагийнууд байгаашд ихэнх нь

2 Хариулах


Зочин 2019.11.15 157.147.249.74

миллениал гэдэг үгээ ойлгочихоод мэдэмхийрээч мал аа

0 Хариулах