UBLife Logo
Миллениал

Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг

Б.Саруул
Б.Саруул
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг

Миллениалууд бол ажлын орчин, ажиллах хэв маягийг бүхэлд нь шинэчилж буй үеийнхэн гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Тэгвэл тэдний ажиллах мотиваци ч бас эцэг эх, өвөө эмээгээсээ ялгаатай гэдгийг саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харж болно. 

Ажлын байрны хайлтын вэб сайт болох FlexJobs-ээс хийсэн судалгаагаар миллениалуудын тогтмол ажил эрхэлдэг шалтгааныг гаргаж ирсэн байна. 

  • Судалгаанд хамрагдсан 1600 миллениалын 83 хувь нь өдөр тутмын зардлаа төлөхийн тулд 

  • 63 хувь нь аялах мөнгөө цуглуулахын тулд

  • 58 хувь нь тэтгэвэр авахын тулд 

  • 51 хувь нь зээлээ (оюутны зээл, кредит карт гэх мэт) төлөхийн тулд ажил хийдэг гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл, 23-38 насны залуучуудын дийлэнх нь өдөр тутмын амьдрах зардлаа олж, үлдсэн мөнгөөр нь аялахын тулд ажил эрхэлдэг хэмээн ойлгож болох юм. Харин тэд хуримтлал үүсгэхэд төдийлөн ач холбогдол өгдөггүй гэнэ. Insider сайтын Morning Consult компанитай хамтарч хийсэн судалгаагаар миллениалуудын 55 хувь нь тэтгэвэрт гарсны дараа зарцуулах хадгаламж байхгүй гэж хариулсан байжээ. 

Эх сурвалж: Business Insider

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.