Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Mindfulness: 31 өгүүлбэр 31 сургамж

Зэн буддизмын мастерын алдарт эшлэлүүд


Thich Nhat Hanh бол эдүгээ сэрүүн тунгалаг бидний дунд амьдарч буй хамгийн их хүндлэгдсэн зэн буддизмын мастер юм. 92 насыг зооглож буй тэрээр “Mindfulness” бясалгалын төрлийг заадаг бөгөөд “How to Sit”, “The Miracle of Mindfulness: An Introduction to the Practice of Meditation” зэрэг номоороо олон улсад алдартай. 

Хүн бүхний амьдралд тус болох түүний сургаалаас 31 эшлэлийг хүргэж байна. 

ОДОО ЦАГТ АМЬДРАХ ТУХАЙ:

"Хэн ч, хэзээ ч өнгөрсөн болоод ирээдүйд амьдардаггүй, зөвхөн одоо цагт л амьдардаг.”

 "Хүн бүрт бясалгалын үр бий. үүнийг бясалгаж сайжруулах л хэрэгтэй."

"Хором бүрт бидний төсөөлж буйгаас илүү их боломж оршдог."

"Бид сэрэмжтэй байж, одоо цагтай гүн гүнзгий холбогдож, эргэн тойронд маань юу болж байгааг бүрэн ухаарсан цагт л баяр баясгалан, амар амгалан, хайраар дүүрэх болно."

"Бясалгал бол бие болоод сэтгэлийн амин хүнс юм.”

"Цайгаа аажуу оочилж уу. Дэлхий тэнхлэгээ эргэдэг шиг ирээдүй рүүгээ удаан, яаралгүй урагшил.”

"Миний үйл хөдлөл бол надад буй цор ганц өмч юм."

"Миний үйл хөдлөл бол надад буй цор ганц өмч юм."

“Бясалгал, төвлөрөл бидний сэтгэлийн түгшүүр, санаа зовнилоос ангижруулдаг. Бид өнгөрсөн болон ирээдүйн тухай бодлоо орхиж, одоо цагийн гайхамшгийг мэдэрч эхэлдэг."

“Хэрэв бид бүрэн дүүрэн өөрөөрөө байж чадахгүй юм бол, одоо цагтаа бүрэн төвлөрөхгүй юм бол бүхнээс хоцорно.”

АЗ ЖАРГАЛ, АМАР АМГАЛАН, ХАЙРЫН ТУХАЙ: 

"Хэрэв та хэн нэгэнд хайртай бол түүнд өгч чадах хамгийн чухал зүйл нь өөрийн цагаа бүрэн дүүрэн зориулах юм. Хэрэв таны бодол, сэтгэл одоо цагт төвлөрөөгүй бол хэрхэн хайрлах билээ?”

"Аз жаргалд хүрэх зам гэж үгүй. Аз жаргал өөрөө зам юм."

"Хайрлахад хамгийн чухал нь эсрэг хүндээ эрх чөлөөтэй байдлыг мэдрүүлэх юм."

"Үзэсгэлэнтэй байна гэдэг нь өөрийнхөөрөө байхыг хэлнэ. Та өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэггүй. Гагцхүү өөр өөрийгөө л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.”

"Би өглөө сэрээд л инээмсэглэдэг. Миний өмнө бүхэл бүтэн 24 цаг байна шүү дээ. Би хором мөч бүхэнд амьдарч, бүх амьд оршихуйг энэрэн нигүүлсэхүйн нүдээр харна гэж өөртөө амладаг."

"Аз жаргалд хүрэх зам гэж үгүй. Аз жаргал өөрөө зам юм."

Амьсгал бүрийг гүнзгий авч, амьсгалах бүртээ амар амгалан, баяр баясгалан, эрх чөлөөг эдэлж сур." 

"Таны зовлон шаналлын үндэс хүчтэй байж болно. Гэхдээ аз жаргалтай болохын тулд заавал зовлон шаналлыг дуусахыг хүлээх албагүй юм.”

 "Жинхэнэ хайрын илэрхийлэл бол тэвчээр билээ. Хэрэв та хэн нэгэнд үнэхээр хайртай бол тэвчээртэй байж сурна." 

 "Бид хуурмаг байдлаасаа сэрэхийн тулд л энд байна."

“Өөрийгөө чөлөөл. Эрх бол бол аз жаргалын цор ганц нөхцөл юм. Хэрэв бид зүрх сэтгэлдээ уур хилэн, сэтгэлийн зовуурь, материаллаг байдлыг тээсээр байвал чөлөөлөгдөж чадахгүй. "

"Бид бусдад өгч чадах хамгийн үнэтэй бэлэг бол бидний оршихуй билээ. Энэ нь таны хайртай хүмүүсийг цэцэг мэт дэлбээлүүлэх болно."

ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦАА, ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ:

"Аливааг зөв танин мэдэхийн тулд түүний талаарх үзэл бодол, төсөөллөө орхиж чаддаг байх хэрэгтэй.”

“Хүмүүст зовлон шаналлаа орхих нь үргэлжид хамгийн хүнд байдаг. Учир нь тэд үл мэдэгдэх айдсаас болж зовлонг эдэлдэг.”

“Өнөөдрийг итгэл найдвартай байлгах нь чухал. Учир нь маргааш илүү сайжирна гэсэн найдвар байгаа цагт хүн өнөөдрийн бэрхшээлийг тэсвэрлэж чаддаг.”

Буддизм нь аливааг тавьж явуулснаар аз жаргал, баяр баясалд хүрэх тухай сургадаг. Суугаад амьдралынхаа тухай тайван бод. Амьдралд тань хэрэггүй атлаа өнөөг хүртэл эрх чөлөөг тань хумсалж буй зүйлс бий. Тэдгээрийг олж, амьдралаасаа тавьж явуул.”

"Чи амьд байна. Тиймээс бүх зүйл боломжтой."

 "Уур хилэн бол ухамсрын ёроолоос гарч буй шуургатай адил юм. Уур хилэнг мэдрэх үед амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл."

“Хэн нэгэн таныг гомдоосон бол тухайн хүн дотоод сэтгэлдээ шаналж буйг илтгэнэ. Иймээс түүнийг шийтгэхийн оронд түүнд тусал. Тэр үүнийг л хүссэн.”

"Чи амьд байна. Тиймээс бүх зүйл боломжтой."

"Дотоод сэтгэлийн шаналлаа сонсож, ойлгосноор бид амьдралдаа тулгарч буй ихэнх асуудлыг шийдэж чадна.”

"Бид ямар нэгэн шинэ зүйл сонсож, унших үедээ өөрийн үзэл бодолтой харьцуулдаг. Хэрэв бодолтой нь таарч байвал зөв, үгүй бол буруу гэж бодно. Ингэж л бид юу ч сурдаггүй.”

Мэдрэмж яг л салхитай тэнгэрийн үүл мэт ирж, буцаж байдаг. Ухамсартай амьсгал бол салхинд хийсэхгүй байгаа зангуу юм.”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
12
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.