Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Миний мэдэх хамгийн "күүл" хүмүүст байдаг 9 зуршил


Ер нь ингэхэд "күүл" гэдэг өөрөө ямар хүнийг тодорхойлж байна вэ? Гоё сайхан хувцасладаг, өвөрмөц дүр төрхтэй, онцгой зүйл хийж явдаг л хүмүүс гэж үү? Яг үнэндээ энэ маш энгийн зүйл юм. Залуу таны дотор "күүл" шинж бий. Бид бүгдийн дотор бий. Харин одоо түүнийгээ улам баяжуулах, зөв үлгэр дуурайлал үзүүлж, бусдад үлгэрлэх, харуулах л үлдлээ. Энэ нийтлэлийг цааш түгээж, эгэл даруухан күүл залуусыг алдаршуулцгаая! Тэднээс сурах зүйл үнэхээр их.


1. Хэнийг ч мэдээгүй байхад гайхалтай зүйлс хийдэг.

Тэр хүн намайг огт анзаараагүй байхад олон хүнд тусалж явсан юм. Тэр гэхдээ энэ тухайгаа олон нийтэд зарлаж, сенсаци болгохыг хүсээгүй. Тэр хүнд гурил будаа өгч байгаагаа, хэн нэгэнд хэрэгтэй зүйлээр нь тусалж, найзынхаа хэцүү үед хамт байхдаа огтхон ч бусдад зарлаагүй. Яагаад гэж үү? Тэр зүгээр л үүнийг хийдэг. Түүнд энэ нь бусдад гайхуулах ёстой зүйл гэж санагдаагүй, харин хүн болгонд байх ёстой энгийн л үйлдэл гэж санагддаг учраас тэр.

2. Шинэ мэдрэмж, туршлага хайж явдаг.

Аливаа зүйлээс уйдаад шинэ зүйлд татагдах гэхээр маш олон хүн мөрийтэй тоглоом, бусдын анхаарлыг татах оролдлогууд, сошиал медиа гэх мэт хэт автаж болохгүй зүйлс рүү татагдах гээд байдаг хандлагатай. Харин күүл хүмүүс тэгдэггүй. Тэд өөрсдийгөө, бусдыг ч эрүүл байлгах хэв маяг, шинэ содон сайхан зүйлд дурладаг. Уйдаж эхэлбэл тэд шинийг бүтээхийг зорьдог. Бүр эсвэл зүгээр л өөрийгөө танин мэдэхэд цагаа зарцуулдаг. 

3. Тэд аливаа зүйлд оролцох ёстойгоо мэддэг.

Күүл хүмүүс өөрсдийнх нь оролцоо нэг гэлтгүй үнэ цэнтэйг мэддэг.  Ирээдүйгээ илүү сайхан байлгах, одоо байгаа орчин, нийгмээ дээр болгохын тулд тэд зүгээр л шүүмжилж суух нь буруу гэдгийг мэддэг учраас чадахаараа аливаа зүйлд оролцож явдаг. Ядаж л тэд сонгуулийн үеэр гэртээ сууж үлдэлгүй идэвхтэй оролцдог. Нийгмийн үүргээ ухамсарлаж, бусдадаа ч бас үлгэр дуурайлал болох нь аливаа хүсэл зорилго бодитой болох эхлэл гэж тэд үздэг учир өөрийнх нь хэрэг гарсан бүх зүйлд л явж байдаг гэхэд буруудахгүй. Бид хэрвээ эргэн тойрны юм бүхэн өөрчлөгдөөсэй гэж хүсэж байвал тэр дуу хоолойгоо хүргэж, аливаад идэвхтэй оролцож, саналаа хэлж бас өгөх ёстой. Күүл хүмүүс харин хэрэгтэй байгаа зүйлийнхээ төлөө ямар нэгэн алхам хийдэг.

4. Тэд сайхан зүйл хийдэг. Учир нь тэд зүгээр л чадах болохоор.

Бусад хүн ирэх үед таагүй байх болов уу гэж бодоод хоолны ширээн дээрх бусдын тарьсан хогийг цэвэрлэдэг, хэдий хатуу хандаж, зэмлэсэн ч сэтгэлийг нь өргөх үг заавал хэлж, тэр өлсөж байгаа байх даа гэж бодоод хоолоо хуваан идэж, газар хаясан хогийг хогийн саванд хийдэг... Ерөөсөө ийм л энгийн зүйлс. Тэд өдөр болгон бусдад огт мэдэгдэхгүй байсан ч хамаагүй сайхан зүйл хийж явдаг. Заавал асар том зүйл хийх шаардлагагүй. Бас заавал бусдын үгийг хүлээж, тэднийг анзаарна гэж боддоггүй. Тэд зүгээр л өчүүхэн үйлдлээрээ бусдыг халамжилж, хайрладаг, анхаардаг.

5. Тэд өөрсдөдөө ямар нэгэн зүйлийг батлах гэж хичээдэг.

Маш олон хүн бусдын бурууг нотлон, өөрийнхөө зөв гэдгийг харуулахаар хичээдэг. Мэдээж энэ зарим тохиолдолд буруу зүйл биш ээ. Өөрийгөө илүү зоригжуулж, бууж өгөхгүй байх талаас нь хардаг хүмүүст бол энэ маш том дэм болдог. Гэхдээ хамгийн күүл хүмүүс өөрсдөдөө ямар нэгэн зүйл нотлохыг хичээдэг. Би үүнийг чадах болов уу? Тийм ээ, мэдээж чадна. Харж л байгаарай. Чи үүнд бууж өгөхгүй... Харсан уу? Тийм байгаа биз!

Яг энэ жишээг Нарүтогийн дүр дээр харж болно. Тэр бусдад нотлохыг хичээдэг байсан ч бас өөрөө өөртөө давхар олон зүйлийг нотлон харуулахаар хичээдэг байсан юм. Тэр өөрөөсөө хүч чадал авч, зоригжуулдаг шүү дээ. Сэтгэлийн хат, хичээл зүтгэлийг нь харж урам зориг авдаг гэхэд болно. Нарүто үнэхээр күүл шүү!

6. Тэд бусад хүмүүсийн амжилтад баярладаг.

Өөрийн амжилтыг зөвхөн биш бусдын гаргасан амжилтаас ч тэд аз жаргал мэдэрч, баярлаж чаддаг. Бусад хүмүүс чадаж, хийж, бут ниргэж байгааг хараад тэд бахархаж, дэмжиж, баярлаж чаддаг. Энэ бол гайхалтай чанар шүү. 

7. Тэд хөрөнгө мөнгийг амжилт, урамшуулал гэж харахаас гадна үүрэг хариуцлага гэж хардаг.

Хамгийн күүл хүмүүс олсон мөнгөө зөвхөн өөртөө зориулж, наргиж цэнгээд дуусгах нь гол биш бас давхар бусдад зориулахаа ч мэддэг. Тэд тэр цалин, мөнгийг авч байгаагийнхаа төлөө улам хичээхээ сайн ойлгодог. Бас аав ээжээсээ мөнгө авахдаа күүл хүүхдүүд түүнийгээ яаж гамтай хэрэглэх, хүндлэхээ сайн ойлгодог. Мөнгөтэй зөв боловсон харьцдаг хүмүүс үнэхээр догь! Тэд олж байгаагийнхаа хэрээр цуглуулж бас бусдад ч зориулж чаддаг нь бахархмаар.

8.  Тэд заавал бусадтай адилхан байх албагүйг ойлгодог.

Заавал нэг сэдвээр хөөрөлдөж, заавал нэг хийдэг зүйлийг хийж, даган дуурайх ёсгүйг тэд мэддэг. Тэд хаана ч байгаагаараа л байдаг. Нэг хүнийг харж өөрчлөгдөж, нөгөөг хараад өөр болдог төрлийн хүмүүс яав ч биш шүү. 

9. Тэд "күүл" гэдгээ өөрсдөө ч мэддэггүй.

Хүн болгон өөрсдийгөө харуулж, янз бүрээр сурталчилж, ямар нэгэн анхаарал шуугиан хайж явдаг хүмүүсийн хажууд күүл хүмүүс бол тэс ондоо. Тэд огт хичээдэггүйд л бүх учир бий. Бас тэд өөрсдийгөө "би ийм шүү, би ч ёстой тийм дээ" гэж боддоггүй. Тэд зүгээр л оршин байдаг бөгөөд хийдэг болгон нь энгийн л үйлдэл мэт санагддаг. Энэ л хамгийн күүл хүмүүст нуугдсан күүл шинж юм. 

Та бүхэн ч бас нийгэмдээ идэвхтэй, хариуцлагатай, бусдад сайхныг түгээдэг күүл хүн байхыг хүсэж байвал өөрчлөлт маш энгийн зүйлээс л эхэлдэг юм шүү. Хэт их хичээх хэрэггүй. Бас бүх зүйлийг сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ингээд л та нийтлэлд дурдсан хүмүүсийн нэг гэсэн үг!   

Illustrations: Тока Маер, Шарлотт Смит

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
21
0
1
0
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.25 172.69.252.137

ym ymand sarwagnaad orolcoodeedag garuud tged cool ymuu, namiin zaluus bas kuul ymuu, namd elslee bye

1 Хариулах


Зочин 2020.05.24 172.69.252.151

Байнга хийдэг Сайн зүйлийг дадал, хэвшил, муу зүйлийг зуршил гэдэг юм, юм бичихдээ ухаанаа жоохон ажиллуулж сурмаар юм

0 Хариулах


Зочин 2020.05.25 172.69.252.149

chinii ene hend ch hereggui setgegdel chn zurshil ymuu hevshil ymuu tged?

0 Хариулах


Sugahan 2020.05.22 172.69.252.137

Zaya cool :))

0 Хариулах