Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Моханикийн дуучин, уран бүтээлч Ц.Даваажаргалыг дэлхийд нэртэй хөгжмийн сэтгүүлүүд онцоллоо


Моханик хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч, контемпорари уран бүтээлч Ц.Даваажаргалын "Ахин оршихуй" буюу "Re-exist" экспериментал дуу авиан бүтээлийн дижитал цомгийг Лондонд төвтэй Chinabot хөгжмийн платформ энэ оны 3 дугаар сард өөрийн сайтдаа байршуулжээ. Уг цомогт Даваажаргалын сүүлийн 4-5 жилийн туршид бүтээсэн дуу авиан ажлуудаас түүвэрлэн оруулсан ба хуурцаг хэлбэрээр Лондонд нээлтийг нь хийж, bandcamp онлайн платформоор дамжуулан борлуулж байгаа аж. Chinabot нь уламжлал болоод орчин үеийн хөгжмийг хослуулж, шинэлэг, онцгой бүтээл туурвиж буй Ази гаралтай уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, олон улсад нэртэй лэбэл юм.

"Re-exist" цомгийн нээлтийг хийснээс хойш сар хүрэхгүй хугацаанд хуурцаг нь борлогдож дууссан ба Английн The Wire Magazine, Independent Music Podcast, Album of the Year, Голландын Music Meter, Францын Radio Campus Orleans зэрэг дэлхийн хөгжмийн томоохон сэтгүүлүүд мэдээ, нийтлэл бичиж, Discogs, Spotify, Rate Your Music, I Heart Radio, KKBox, Hungama, Yandex Music, Last FM, Polskie Radio зэрэг 20 гаруй хөгжмийн платформ цомгийг нь танилцуулжээ.

 
Эдгээр сэтгүүлүүд Даваажаргалын бүтээлүүдийг бөөлөг хэмнэлтэй, уламжлалт чанараа хадгалсан, онцгой хэмээн тодотгосон байна.
 
Харин Chinabot лэбэлийн вэбсайт дээр “Даваажаргалын psychedelic, punk, sound art сүлэлдсэн Re-exist цомгийн бүтээлүүд нь хязгааргүй орон зайн мэдрэмжийг ахин дахин төрүүлнэ. Монгол орны өргөн уудам газар нутгийг санагдуулахаас гадна, түүний бүтээлүүдэд дахин төрөлт, нирваан, тэнгэрийг тахин шүтэх үзэл чухал байр суурийг эзэлнэ” гэж бичжээ.
 
Олон улсын Album of the Year сэтгүүл дээр “Саяхан Хү хамтлаг олон улсад нэлээн шуугиулаад авсан бол одоо дахин нэг сюрприз гарч ирлээ. Монголын хөгжмийн урлаг их баялаг бололтой. Бүтээлүүд нь давтагдашгүй бөгөөд одоо болтол үндэсний уламжлалаа хадгалсаар байгаа нь онцгой” гэсэн байна.    
 
Даваажаргалын цомгийг ЭНДээс сонсоорой:
 
Мэдээллийг бэлтгэсэн: Art Space 976  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
21 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
23 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.