Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд коктейлийн соёлыг түгээгч "Bharmoney"-н тухай таны мэдэх ёстой 5 зүйл

Коктейл бол дэлхий дээр маш өргөн түгэн дэлгэрсэн соёл бөгөөд спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх соёлыг тодорхойлогч гол хүчин зүйл мөн.


Bharmoney нэрийн талаар

Bar бол уух зүйлийн соёл, олон нийтийн соёл, хотыг соёлыг түгээдэг газар. Harmony буюу нэгдэл, нийцэл, зохицол гэдэг үгийг үүнтэй хослуулан Bharmoney хэмээх содон нэрийг бодож олжээ. Б.Тэмүлүн, А. Аварзэд, Б.Дөлгөөн, Г.Гомбонэрэн нарын дөрвөн авьяаслаг бартендер, тэдний коктейлууд мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчид нийлээд Bharmoney-г бүтээнэ гэж ойлгож болох аж. Монголд болон гадаадын олон оронд ажилласан тэдний туршлага, олон улсын зэрэглэл нь Bharmoney коктейл эвентүүдээс мэдэгдэнэ.

Эвентийн тухай

Коктейл уух соёлыг түгээн дэлгэрүүлэх. Алкоголь хэрэглэх талаар нийтлэг байдаг сөрөг ойлголтыг залруулж, коктейлны хэрэглээ бол архидалт биш, харин цагийг соёлтой, зугаатай өнгөрөөх арга зам гэдгийг таниулах зорилготой. Коктейл бол дэлхий дээр маш өргөн түгэн дэлгэрсэн соёл бөгөөд спиртийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх соёлыг тодорхойлогч гол хүчин зүйл мөн.

Коктейлийн утга учир

Алдарт Жеймс Бонд тансаг уушийн газар орж ирж суугаад, мартини захиалахдаа “холих бус сэгсэрч өгөөрэй” гэж дандаа хэлдэг. Тийм ээ, коктейл бол энгийн архи, дарс, шар айраг уухаас тэс ондоо зүйл. Олон төрлийн бүтээгдэхүүнийг хольж, найруулж таашаалтай амт, чанар гаргаж авдаг нь дадлага туршлага, мэдрэмжинд тулгуурлан хөгжсөөр сүүлдээ урлаг болжээ. Чадварлаг бартендер бол маш мэдрэмжтэй хүн байдаг. 

Bharmoney эвентийн тухай

Энд залуучууд, найз нөхөдтэйгөө үдшийг сайхан орчинд, сайн коктейл ууж, амтуудыг туршиж, танилцаж, таашааж өнгөрөөх энгийн зорилготой. Энэ л энгийн зүйл нь өөрөө хүн төрөлхтний маш том соёлын нэгээхэн хэсэг шүү дээ. Монголд жаахан дутмаг байдаг уушийн газраар үйлчлүүлэх соёл, хэрэглээний соёл, харилцааны соёл энэ мэт үйл ажиллагаанаас тогтож, төлөвшинө. Тиймээс Bharmoney зөвхөн коктейл хийх бус үйлчлүүлэгч залуучуудад соёлын мэдрэмжийг бүтнээр нь өгөхийн тулд урлаг, дуу хөгжим, медиа гээд бүх талаас нь анхаарч эвентүүдээ зохион байгуулж байна.

Bharmoney коктейлийг хаанаас уух вэ?

Эвент энэ зуны турш хэд хэдэн газар долоон удаа зохион байгуулагдсан бөгөөд хаалтын найм дахь удаагийн үдэшлэг өнөөдөр 15:00 цагаас Cielo lounge bar-т болно. Коктейлийн соёлын нэгээхэн хэсгийг мэдэрч, бусад олон сонирхолтой арга хэмжээг үзэхийг хүсвэл Bharmoney-г зориорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
20 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
5
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.