Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол жүжигчдийн тоглосон Waiting for the barbarians киноны тухай 5 баримт


Холливудын алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон Waiting for the barbarians киноны тухай мэдээлэл өнгөрсөн оноос цацагдаж, монгол үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсан билээ. Учир нь, тус бүтээлд Монголын хэд хэдэн жүжигчин оролцон тоглосон юм. Тэгвэл саяхан тус киноны шинэ трейлер цацагдаж, 2020 оны наймдугаар сарын 7-нд нээлтээ хийхээ зарлалаа. 

Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй Waiting for the barbarians киноны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

Найруулагч Сиро Геррагийн бүтээл Оскарын шагналд нэр дэвшиж байсан

Waiting for the barbarians буюу Зэрлэгүүдийг хүлээхүй киног Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзигийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээж,  Колумбын найруулагч Сиро Герра ерөнхий найруулагчаар ажиллажээ. Өдгөө 39 настай тэрбээр Wandering Shadows хэмээх анхны киногоо 23 насандаа найруулж байжээ. Тус бүтээл нь Оскарын 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд Шилдэг гадаад хэл дээрх бүтээл номинацид нэр дэвшиж байсан аж. 

Жонни Депп, Роберт Паттинсон нарын хоршил

Киноны гол дүрүүдэд жүжигчин Жонни Депп, Роберт Паттисон, Марк Райлэнс нар тогложээ. Нэр нь үл мэдэгдэх эзэн гүрний хил орчмын тусгаарлагдсан бүсийн захирагч (Марк Райлэнс) тэтгэвэрт гартлаа амар жимэр байхыг хүсэн өдөр хоногуудыг өнгөрүүлнэ. Гэвч хурандаа Жоллоор толгойлуулсан (Жонни Депп) аюулгүйн албаны офицерууд ирснээр нөхцөл байдал хурцдах аж. Хурандаа Жоллын гол даалгавар бол зэрлэгүүдийн үйлдлийг тандаж, хил орчмын нөхцөл байдлыг мэдээлэх. Тэд нүүдэлчин иргэдийг баривчилж, мэдээлэл олж авахын тулд тамлан зовоож буйг мэдсэн захирагч нутгийн иргэдийг хамгаалахаар тэмцэж буй тухай кинонд өгүүлнэ. 

Кинонд Монголоос дөрвөн жүжигчин дүр бүтээжээ

Тус бүтээлд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд, залуу жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ. 

Жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ

Жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ

Жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ

Б.Ганчимэг нутгийн уугуул эмэгтэйн дүрийг бүтээжээ

Захирагч (Марк Райлэнс) нутгийн уугуул бүсгүйд (Б.Ганчимэг) сэтгэл алдарч, улмаар түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр цөлийг зорих аж. 

Б.Ганчимэг өмнө нь Ex Machina, Sweet Lies, Intelligence зэрэг Холливудын бүтээлүүдэд дүр бүтээж байжээ

Б.Ганчимэг анх моделиор карьераа эхлүүлж байсан бөгөөд 2014 онд Ex Machina кинонд хамгийн анхны дүрээ бүтээжээ. Одоогоор тэрбээр Ben-Hur, Wonder Woman, Sweet Lies, Mad Lord кино, Intelligence болон Peaky Blinders цувралуудад тус тус туслах дүр бүтээгээд байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
17 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
17 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
16
0
3
0
3
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2020.08.12 172.69.45.137

mun Jujigchin Ganchimeg n Peaky Blinders tsuwrald togolson bdg yum :))

0 Хариулах


Tamir 2020.07.07 172.69.252.149

Wow, Ene bol Mongolchuuding huvid, Tom amjilt Tom medee bna shuu. Bugded ni amjilt

1 Хариулах


Зочин 2020.07.05 162.158.7.176

amjilt husey

0 Хариулах