Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол хүн бүрийн заавал очиж үзэх хэрэгтэй 6 нуур


Аялал зугаалгын үе арай ч ард хоцроогүй байгаа энэ үед та хаашаа аялж, хаашаа явахаа мэдэхгүй байвал энэ мэдээлэл тус болно гэж найдаж байна. Нуурын эрэгт очоод сайхан амраад ирээрэй.  


1. Увс нуур

Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог Их нууруудын хотгорын хойд захад байрлах Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Хэрэв та Монголоороо тойрон аялах төлөвлөгөөтэй байгаа бол аяллын жагсаалтадаа Увс нуурыг заавал багтаагаарай.

2. Хөвсгөл нуур

Хөвсгөл нуурыг мэдэхгүй хүн Монголд байхгүй гэхэд болно. 46 гол цутгах Хөвсгөл далай Монгол улсын хойд хэсэг болох Хөвсгөл аймагт оршдог. Энд та жинхэнэ байгалийн үзэсгэлэнг олж харах болно. Өөрийн унаа эсвэл агаарын болон газрын тээвэр гээд тэнд хүрэх зам хүн бүхэнд бий.

3. Хар-Ус нуур

Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур юм. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойронд нь Монгол Алтайн нуруу сүндэрлэнэ. Энэ бол Монголдоо харж болох олон гайхамшгуудын нэг юм.

4. Хяргас нуур

Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нуруудын хотгор дахь эрдэст нуур. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиодог тул та Хяргас нуур луу аялахаар төлөвлөж байгаа бол өвөл замд гараарай.

5. Тэрхийн цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол бөгөөд ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол юм.

6. Буйр нуур 

Буйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ. Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.08.09 172.69.252.151

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хар нуур бас үнэхээр найсс

0 Хариулах