Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Монгол Миллениалууд буюу 80,90-ээд оныхон гэж хэн бэ?


Биднийг төрөхөд Майкл Жексон алдарт “Moon walk’- оо хийж байлаа. Бидэнтэй цуг “Оддын Дайн”төрж байв. Биднийг төрөхөд Михайл Горбачев Зөвлөлтийн удирдагч болж байлаа. Биднийг төрөхөд Марти Макфлай цаг хугацааны машинаар Ирээдүй рүү буцаж байлаа. Биднийг төрөхөд Чернобылын цахилгаан станц дэлбэрч, Афганийн дайн болж, Майкрософтын хувьцаа Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр нээгдэж байв. Биднийг төрөхөд Берлиний хана нурж бас Тиан Ан Мений талбай дээр эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн хүмүүс амиа алдаж байлаа. Бидний төрөхтэй зэрэг ЗХУ задарч, Нелсон Мандела Өмнөд Африкийн ерөнхийлөгч болж, бас хүн төрөлхтөн анх удаа World Wide Web ашиглаж байлаа. Бид бол 1981-1996 онд төрсөн Y үеийнхэн буюу Миллениалууд юм. Өөрөөр биднийг 80,90-ээд оныхон буюу Шилжилтийн үеийн хүүхдүүд гэж нэрлэдэг. 

Биднээс өмнөх 100 жилд хүн төрөлхтөн олон дайны хөлд нэрвэгдэж, үзэл суртлаараа хэзээ ч эвлэн нэгдэхгүй мэт хуваагдан талцаж амжсан байв. Харин манай үеийнхэн мэндлэхэд дэлхий асар том өөрчлөлт хөгжил, эвлэл нэгдлийн босгон дээр, эргэлзэж эмээнгүй боловч алс ирээдүй рүү алхан орох хүсэл эрмэлзлээр дүүрэн зогсож байж. Шинэ цагийн салхи Монголыг дайрч, 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэн ба энэ л он жилүүдэд бид 900 мянгуулаа төрж, ардчиллын дараах ороо бусгаа цаг үед өсөж өндийгөөд, шинэ мянганд нас биед хүрч, өнөөдөр хамгийн залуу миллениал маань 25 хүрч байна. 

“Ер нь яагаад миллениалуудын тухай онцлон ярих шаардлагатай вэ? гэсэн асуултын хариу их энгийн. Учир нь урд өмнө хэзээ ч ийм олон залуу хүн дэлхий дээр нэгэн зэрэг амьдарч байгаагүй юм.” гэсэн өгүүлбэр олж уншсан маань энэ бичвэрийг бичих сэдэл төрүүлсэн юм. Миллениалууд бид хоёр нийгэм, хоёр зуун, хоёр мянган, хоёр эринийг дамжин амьдарсан сүүлчийн женерейшн бөгөөд социализмаас ардчилал, аналогоос дижиталчлал, интернационалиас глобалчлал дамнан амьдрахдаа энэ бүх өөрчлөлт хөгжилтэй хамтдаа өсөж, зэрэгцэн торнисон билээ. Насны ангиллаар үзвэл 24-39 насны энэ залуучууд Монголын нийт хүн амын 1/3 орчим хувийг эзлэх юм. Үнэхээр л том зай эзэлж, олуулаа аж төрж буй Шилжилтийн үеийнхэн гэж хэн болох, тэд ямар итгэл үнэмшил, үнэт зүйлтэй, ирээдүйн Монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулахаар бэлтгэгдсэн женерейшн болохыг энэхүү бичвэртээ зураглахыг хичээлээ. 

Монгол Миллениалуудын балчир нас 

Бидний өмнөх үеийнхэн буюу 1965-1980 онд төрсөн X үеийнхний эцэг эх нь хоёул ажил хийж, ажлын төлөө төрсөн мэт амьдарч байсан тул тэд ээж ааваа түшиж өсөхөөс илүүтэй өөрөө өөрсдийгөө өсгөсөн үеийнхэн гэж тодорхойлогддог тухай MIND сэтгэл судлалын төвийн Хөгжлийн сэтгэл судлаач Д.Туул ярив. Түүний хэлж буйгаар X-үүд гадаа тоглож, хэн бүхнээс илүүтэй үеийн нөхөдтэйгээ харилцаж, бие биенээсээ суралцаж өссөн тул нөхөрлөлийг дээгүүр тавьдаг, хамтач женерейшн болж хүмүүжсэн байх талтай гэнэ. Миллениалууд ч гэсэн тэдний гадаа ‘амьдардаг’ стереотипийн ‘сүүлийг мушгиж’ амжсан бөгөөд зун зусланд, өвөл хотод, өдөржин гадаа л байх нь элбэг байв. 

Аливаа женерейшний хэн болох нь тэднийг хэн хүмүүжүүлснээс шууд шалтгаална. Шилжилтийн үеийн хүүхдүүдийг хэн хүмүүжүүлсэн тухайд ярьвал багахан алаг цоог зураглал буухаар. Өмч хувьчлалын дараа олноороо ажилгүй болж, зах зээлийн шуурганд амьдрахын төлөө тэмцэж, хүн бүхэн ганзагын наймаанд явж, гадаадад ажиллаж, эрчүүд архинд орж, гэр бүлүүд хямрах нь хямарч, салах нь салж байсан тийм нэг зурвас үед бид хүн болж торнисон байдаг. Санаж байна уу, “Эзэнгүй айл” хэмээх олон ангит киног. Хүүхэд байхдаа үзэж байсан энэ кино эргээд бодоход яг л тухайн цаг үеийнхээ толин тусгал байж. Тэр үед харж хандах хүнгүйн улмаас гудманд гарсан хүүхдүүд нийгмийн үзэгдэл болтлоо олширсон байсан нь тэр цаг мөчийг дүгнэх олон өнцгүүдийн нэг мөн гэж бодож явдаг билээ. 

Пост коммунист улсуудад нийтлэг ажиглагддаг ийм нэг хямрал манайд лавтай арав гаран жил үргэлжилсэн. Энэ цаг үед бидний олон хүүхэд эмээ өвөөтэйгээ амьдардаг эсвэл гэртээ цоожлуулж үлддэг байлаа. 2000 он гарсан хойно ч ээж аав нь Солонгос, Японд ажилладаг хүүхдүүд олон байсан. Тэд эмээ өвөө, ах дүү, хамаатан садангийндаа амьдарч, бага болон өсвөр насандаа аав ээжээсээ хол өссөн нь бишгүй. Урагшаа хойшоо бараа дарж, олон хоногоор наймаанд явах ээж аавууд мөн л хүүхдүүддээ хангалттай цаг зарцуулж амжаагүй мэт санагддаг. Багш, эмч, цагдаа төсвийн ажилтай эцэг эхчүүд хүний хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, аюулгүй байдлын төлөө явахдаа өөрийн хүүхдээ зөнд нь орхисон дүр зураг их байдаг байв. Ямартай ч шугамын радио, хар зурагтаас эхлээд фм, кабелийн телевиз үзэж, сонсох сонголттой төрсөн бид гадаа тоглохоос өөр сонголтгүй өмнөх үеийнхнийгээ бодвол дагаж хөгжих өөр эх сурвалжтай байсан нь яамай. 

Ингээд харахад Миллениал багачуудын хүмүүжилд нөлөөлсөн гурван хүчин зүйл байж болох мэт санагдана. Нэгдүгээрт гэр бүлийн халамж хүмүүжлийг алдаг оног боловч хүртсэн ба эцэг эхийн гараар бүрэн ороогүй ч эмээ өвөөгийн өвөрт хүн болцгоож. Хоёр дугаарт үе тэнгийн хүрээлэл, орчны нөлөөллөөсөө бүтээгдэж, гурав дугаарт медиа хөгжил, хол ойрын соёлоос суралцаж нас биед хүрчээ. Харин бидний дараагийн Z үеийнхэн буюу 1997-2012 онд төрсөн хүүхдүүд төрөхөд нь л бүх юм байсан учир биет харилцаанаас илүү, медиа харилцаанаас хүмүүжил боловсрол авч байгаагаараа биднээс ялгаатай гэж Д.Туул судлаач хэллээ. 

Миллениалуудын үнэт зүйл юу вэ?

Энэ үеийнхний хамгийн гол онцлогийг нэрлээч гэхэд судлаач маань “Ажил амьдралаа тэнцүү авч явах хүсэл эрмэлзэл” хэмээн хариуллаа. Тэд гэр бүл, үр хүүхэд, ажил карьер, нийгмийн харилцаа, хувь хүний хөгжил гээд алийг нь ч орхигдуулахгүй авч явах үнэн эрмэлзэлтэй бөгөөд үүнийхээ хажуугаар бүгдэд нь амжилт гаргах сайн амбицтай ажээ. Тэд шинэ зүйлсийг туршиж, аливаа уламжлалт хандлагыг шинэчлэн, нийгмийн бүх л салбарт оролцоо, дуу хоолойтой байх туйлын сонирхолтой гэнэ. Үүнийг одоогийн залуусын дүр төрхтэй харьцуулж үзэхэд хол зөрөөгүй дүр зураг буухаар. Амьдралын хэв маягт тусах өчүүхэн зүйлсээс эхлээд нийгэмд үйл хэрэг болох аливаа шинэлэг санаанууд, бизнес модель, соёлын нөлөөллүүд, технологийн дэвшлийг чухалчлах байр суурь гэхчлэн олон өөрчлөлт 25-40 насны залуусын санаачилгаар хэрэгжиж байгаа ажиглагддаг. Тэднийг дэвэргэж, хий магтаж буй хэрэг биш шүү. Тэд угаас өнөөдрийн хөдөлмөрийн болон хэрэглээний зах зээл дээр хамгийн том сектор болж буй тул тэр хэрээрээ хандлагыг тодорхойлогч байх нь аргагүй юм. Минимал амьдралын хэв маягийг туршиж, хог хаягдалгүй зеро вейст байхыг эрмэлзэж, тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн тэдний ‘балгаар’ зарим төрлийн үйлчилгээ, бизнес зах зээлгүй болж буй судалгаа байна. Бас тэдний хэрэгцээ шаардлагад нийцэхийн эрхэнд олон старт ап бизнес цэцэглэжээ. Сошиал медиа болон дижитал платформд тулгуурласан үйлчилгээнүүд хүчээ авч, уламжлалт худалдаа үйлчилгээ хумигдаж байна. Мөн энэ үеийн залуучууд согтууруулах ундааны хэрэглэх нь өмнөх үеийнхнээс харьцангуй бага тул архи, шар айрагны эрэлт дэлхий даяар буурах хандлага ажигдлагдаж эхэлсэн. Түүнчлэн тэд бие, сэтгэлийн эрүүл мэнддээ хэн хүнээс илүүтэй анхаарах тул үүнийг нь даган аялал жуулчлал, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт гэхчлэнгийн зөвлөгөө, үйлчилгээний салбарууд хурдтай хөгжиж буй юм. 

Олон эх сурвалжаас боловсрол, мэдээлэл олж авах арга барил эзэмшсэн 80,90 оныхон маань нийгмийн тогтолцооны сайн мууг ялган дэнсэлж, цэнгэг уур амьсгал, цэвэр агаарыг ‘өрөөнд оруулах’ найдлага тээж буй цөм насныхан гэж хэлбэл тэднийг хэт өндрөөр үнэлж, басхүү дээд үеийнхнээ дорд үзсэн хэрэг болуузай. Гэвч миллениалууд үнэхээр амьдралын бүх л сэдвийг зэрэг анхаарч, нийгмийн тэгш байдлаас авахуулаад сэтгэцийн эрүүл мэнд, мөнгөний урсгал, гэр бүлийн харилцаа, цаг уурын өөрчлөлт, хувь хүний ёс суртахуун гээд юуг ч үл орхигдуулах хүсэлтэй тул олонх салбарт сайн өөрчлөлт авч ирэх женерейшн байгаасай гэх хүлээлт их бий. 

“Миллениалуудын сайхан чанар нь тэд маш мөрөөдөмтгий. Өөр аль ч үеийнхэнд байгааагүй мөрөөдөл тэдэнд бий. Нийгмээ сайхан болгоно, амьдралаа сайхан болгоно гэж мөрөөдөж, түүнийхээ дагуу янз бүрийн салбарт туршилт хийж, эрсдэл гаргаж үзсэн хүмүүс байдаг. Гэтэл Z үеийнхэн бол мөрөөдлөөр амьдардаггүй, бүх зүйлийг бодитоор харж, яг таг зорилго тавьж, эрсдэлгүй амьдрах эрмэлзэлтэй.” гэж Д.Туул хэлэв. 

Гэтэл мөрөөдөл хүслээр дүүрэн тэдний өөдрөг үзэл 2019 оны “Глобал миллениал” судалгаагаар рекорд доод хэмжээ тогтоожээ. Тэдний сайн сайханд итгэх үнэмшил хэзээ хэзээнээсээ буурч, бүх зүйлд итгэл алдарч эхэлсэн тухай энд өгүүлсэн байх юм. Үүний шалтгаан нь 2000 онд дэлхий даяар тохиосон эдийн засгийн хямралын дараа хүмүүсийн амьдралын чанар дээшлээгүйгээр үл барам, миллениалуудын амьдрал зохиох үед хөдөлмөрийн хөлсөөрөө сайхан амьдрах бололцоо улам хумигдсантай холбоотой гэнэ. Иймээс дэлхий даяар энэ насны залуус санхүүгийн хуримтлал үүсгэж, ирээдүйгээ төлөвлөхөөс илүү, хорвоо ертөнцийн уудмыг үзэж харан, биеэр туршлага хуримтлуулах сонирхолтой болж буй тухай энэ судалгаанд дурджээ. Үүнээс үүдэн хөгжингүй орнуудын миллениал залуус гэр бүл зохиохоо хойш тавьж, санхүүгийн дарамтгүй амьдрахыг илүүд үзэж буй гэнэ.

Харин Монголд Миллениалууд эрт гэрлэж, гэр бүл салалт төдий хэрээр их буйг статистик үзүүлэлтээс харж болно. Сүүлийн 10 жилийн дотор салалтын тоо 2 дахин нэмэгдсэн бөгөөд гэрлэсэн жилээр тооцвол 7-10 жил амьдраад салж байгаа үзүүлэлт Миллениалууд руу чиглэж байна. Энэ тухай Д.Туул судлаач хэлэхдээ “Тэд гэр бүлээ эрт зохиосон шүү дээ. Төлөвшиж амжаагүй буюу 25 наснаасаа өмнө гэрлэсэн нь тэдний салах шалтгаан болж байна. Аа харин яагаад эрт гэрлэв гэвэл магадгүй тэдний онцлог болох тав тухтай, гэр бүл төвтэй амьдралыг чухалчлах сэтгэлгээ нь залуу насандаа эрт илэрч, гэрлэлтэнд яарсан байхыг үгүйсгэхгүй. Харин тэдэнтэй харьцуулахад Z үеийнхэн бол гэрлэлтэнд огт яардаггүй хүүхдүүд. Судалгаагаар Z-үүдийн 80-аад хувь нь ажил карьер бүхнээс чухал гэж хариулсан байсан. Тэгэхээр дараагийн женерейшний үед гэр бүл салалт багасах байх.” гэлээ.

Миллениалуудын ажил карьер

Тэд дургүй ажлаа хэзээ ч хийхгүй. Тиймээс тэд олон зүйлийг туршиж үзэж, таалагдах эсэхийг таньж мэдэж, нэг ажлаас нөгөөд санаа зовох зүйлгүй шилжиж, өөртөө утга учиртай бүхнийг цогцлоохоор яваа женерейшн гэж олон эх сурвалжид тэмдэглэжээ. Бүр “санхүүгийн хувьд хөл дээрээ тогтоогүй атлаа ингэж олон ажил сольдог женерейшн урьд нь байгаагүй.” гэж бичсэн байх юм. Бусдын нүдээр туйлбаргүй, ажил хийх дургүй мэт харагдаж болох ч магадгүй тэд хэн хүнээс илүүтэй өөрөө өөрийгөө сонсож сурсан хүүхдүүд байж болох юм. 

Өмнөх үеийнхнийгээ бодвол илүү нээлттэй зан суртахуунтай энэ үеийнхэн ажил амьдралын аливаа асуудалд ч нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэдэг тухай хүний нөөцийн мэдээллийн нэгэн веб сайтад бичжээ. Тэд ажлын байранд аль болох нээлттэй харилцаа, тэгш зарчмыг баримтлах сонирхолтой бол X үеийнхэн фракц үүсгэх сонирхолтой, түүний дээдэх Baby Boomer-үүд маш зарчимч тул залуу хүмүүстэй захиргаадалтын арга маягаар харилцах сонирхолтой гэжээ. Гэхдээ Д.Туул судлаачийн өгүүлснээр үе хоорондын эдгээр ялгаа бол онолын шинжтэй хийсвэр ойлголтууд бөгөөд ялган зааглах тусам нас насны хүмүүсийн хоорондын харилцаа холдож, ойлголцолд хүрэх арга замууд багасах гэнэ. Харин ялгаатай байдлаа прагматик хэлбэрээр сайтар ойлголцож, нэгнээ хүлээн зөвшөөрч явах нь нийгмийн хөгжилд тустай гэлээ. 

Миллениалуудын зан шинжид тулгуурлан дэлхий даяар ажлын орчин нөхцөл ч өөрчлөгдөн шинэчлэгдэж буй гэнэ. Жишээлбэл тэд гэр бүлээ ажлаас дээгүүр тавих тул илүү цагаар ажиллахгүй, мөн гэрээсээ ажиллах боломжтой нөхцөлд ажилдаа ирэх гэж зүтгэхгүй, бас хөдөлмөрөө шударга үнэлүүлэх эрмэлзэлтэй тул цалин хөлсний асуудалд няхуур ханддаг гэхчлэн жишээ дурдсан байна. Миллениалууд байгууллагын харилцаа холбоо, технологийн салбарыг хариуцахдаа авьяаслаг, оролцоо сайтай гэх мэт сайшаах зүйлс олон ч шүүмжлэл хүлээх зүйлс ч мундахгүй. Тэд ажлын байранд бусдаас ямар нэг зүйл хүсэхдээ хүсэлт тавих бус шаардаж буй өнгөөр ярьдаг гэнэ. Мөн дэлхий дээрх хамгийн олуулаа, хамгийн сайн боловсрол эзэмшсэн женерейшн гэдэгтээ эрдэж хэт их өөртөө итгэлтэй байдаг нь шүүмжлэл дагуулдаг аж. Бас ажлын орчинд нүүр тулсан харилцаа, утсаар ярих зэргээс илүүтэй мессеж, и-мэйлээр харилцах гэдэг нь бусдад төвөг учруулдаг гэнэ. 

Миллениалууд юунд зовниж бас тэмүүлж явна вэ?

40-өөс доош насныхны уламжлалт мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл улам л буурч буй тухай судалгааны мэдээллүүд хааяагүй байх юм. Медиа хэрэгслээр хүлээж авах мэдээллүүд нэг талыг барьсан, хэн нэгний эрх ашигт үйлчилсэн байх нь элбэг гэж тэд боддог гэнэ. Ер нь тэд юунд ч итгэхээ больж буй үл итгэгч женерейшн болон хувирч буй аж. Миллениалуудын хувьд капитализм тэгш байдлыг хангах, шударга тогтолцоо биш агаад өнөөгийн дэлхий ертөнцийн дэг журам, улс төрийн нөхцөл байдалд ямар нэг өөрчлөлт хэрэгтэй хэмээн үздэг. 2019 оны сүүлээр хэвлэгдсэн “Глобал Миллениал” судалгаанд өгүүлснээр Миллениалуудын хамгийн их санаа зовниж явдаг зүйл бол уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэнэ. Түүний дараагаар баялгийн тэгш бус хуваарилалт, авлига хээл хахуулийг нэрлэжээ. 

 Монголд ч гэсэн энэ зовнил бодит бөгөөд залуус алхам тутамд тулгарах шударга бус хандлага, баян ядуугийн ялгаа, ялгамжтай хандлагаас залхсан дүр төрх ажиглагдана. Иймээс хэн нэгэн эрхтэн дархтан бус олон нийтийн эрх ашгийг төлөөлж, тогтолцооныхоо асуудалтай талыг гэрэлд гаргаж ирж ярьдаг, шийдэл хайдаг, дор дороо ажиллаж түүнийгээ хэрэгжүүлдэг залуус олон болжээ. Олон нийт ч залуу хүмүүсийг сонсдог, сонгодог болж. Бидний төлөөлөл олон залуус өнөөдрийн нийгэмд гэрэл гаргаж, мөрөөдлийнхөө хойноос тэмцэж, тогтолцооныхоо гажуудлыг засаж сэлбэхээр түүчээлэн яваагаас Ид Шидийн Орон төслийн залуучууд, Хүний эрхийн активист Б.Болороо, Unlock podcast-ын залуучууд гээд нэр дурдан тэмдэглэх хүмүүс олон. Миллениалуудын үед л хүйсийн тэгш эрх, хүүхдийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд анх удаа гэрэлд гарч, миллениалуудын үед л мэргэжлийн, хараат бус сэтгүүл зүй, ёс зүйтэй, олон ургальч мэдээлэл нийгэмд түгж, миллениалуудын үед л боловсролыг дээдлэж, хувь хүний хөгжлөөс нийгмийн хөгжил эхэлдгийг ойлгосон нь энэ юм. 

Тэдээс дээш насныхан үхвэл Монгол хөгжинө гэх мэт инээдтэй явган ярианууд олширч, үе үеээрээ хоорондоо тэмцэлдээд ч байгаа юм шиг төрх байдал дунд Миллениалуудыгаа хүний олноор нь ‘түрий барин’ ийнхүү зураглалаа. Хэрвээ чи энэ нийтлэлийг уншиж суугаа, мөрөөдөл хүслээр дүүрэн миллениалуудын нэг бол мөрөөдлөө битгий унтрааж бөхөөгөөрэй, сайн сайханд итгэх итгэлээ бүү гээгээрэй. Яагаад гэвэл бид дэлхий дээр урьд өмнө хэнд ч хэзээ ч олдож байгаагүй боломжуудыг атгаж төрсөн хүүхдүүд юм шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
3
48
0
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (19)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хонгороо 2020.03.03 108.162.250.56

Баярлалаа.

0 Хариулах


Baraa 2020.01.14 202.126.89.24

Z generationii tuhai?

0 Хариулах


Сараа 2020.01.13 202.179.3.246

Надад бол сайхан санагдаж байна. Үнэхээр энэ үеийнхэн олон талын авъяастай итгэл үзүүлэхэд амьдралаа дор нь л босгоод аваад явах чадвартай байгаль эх дэлхийдээ хайртай шинэ өөр сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ.

0 Хариулах


Зочин 2020.01.13 202.21.107.142

Хуцааад байлдааа наадах чинь америкийг ойлголт.

0 Хариулах


Зочин 2020.01.17 182.160.0.47

Муу өлөгчингийн шээс мин Нэрээ ил гарагчаад олон юм хуц эргүү орк вэ? Комны ардаас чадах чинээгээрээ ульдаг шүү бүүр.

0 Хариулах


Зочин 2020.01.13 202.126.88.69

Маш муухай амиа болсон өөрөө л болж байвал бусад хамаагүй, хүн чанар муутай нэгэн үе гарч ирээд байна. Арай лэндүү хар амиа бодсон нийтэч бус

0 Хариулах


Зочин 2020.01.17 182.160.0.47

Comment bichih gesen bolow ch, Yaj ch oilguulah gj oroldood oilgohgvi g chin sanaad boliloo.

0 Хариулах


Hai bois 2020.01.13 66.181.161.65

Er n ajild awhad 90 eed oniihononiig ih zalhuu gedgiin bnalee shdee

0 Хариулах


Зочин 2020.01.09 202.55.191.40

Ямар ч гоё үндэслэлтэй, монголынхоо хөрсөнд буусан нийтлэл вэ дээ. Үг үсэггүй л таарч буй мэт санагдлаа.

0 Хариулах


Зочин 2020.01.09 66.181.161.85

Женерейнш, миллениал гэдэг үгийг монголчилж тайлбарлана уу чадах уу

1 Хариулах


Зочин 2020.01.09 202.126.89.80

Женерейшн: тодорхой цаг хугацааны үечлэлийг тодорхойлж хэлдэг товчоор бол нэг үе. Милленниал: нэг мянган, милленниал женерэйшн: 2 мянган солигдох завсар төрж, өсөөд шинэ мянганы эхэнд дараагийн шинэ үе болж гарч ирж байгаа болхоор оноож өгсөн нэр, өөрөөр Generation Y

0 Хариулах


Монголын Миллениал үеийн төлөөлөл 2020.01.08 202.179.27.168

Ер нь бол, "Straus-Howe Generational theory" гоор энэ цаг үед амьдарч байгаа хүн төрөлхтнийг дотор нь нас, наснаас нь хамаарч хэдэн үе болгож хуваасны нэг нь Миллениал буюу Y женерэшион ба одоо яаг дэлхий даяар ид ажиллах насны хүмүүс болж таараад байгаа юм. Үүнээс үүдэн, ганц баруунд ч гэлтгүй дэлхий даяар чиг хандлага өөрчлөгдөж байгаа. Монголд ч гэсэн ялгаагүй гэж би хувьдаа бодож байгаа. Яагаад гэвэл энэ онолын дагуу бол хүн төрөлхтний түүхэнд гарч байсан хамгийн хүчтэй өөрчлөлт, түүхэн явдлаас шалтгаалж тухайн үеийнхэнд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг гэж үзээд байгаа болохоор би түүнтэй санал нэг байгаа юм. Эцэст нь хэлэхэд би өөрөө Миллениал үеийн төлөөлөгч тийм ч учраас бидний үеийн залуусын өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь бас бүүр цаашлаад хүн төрөлхтөн, Эх Дэлхийгээ аврах уу, үгүй юу гээд маш олон зүйлс бид нарын гаргах шийдвэр болон хичээл зүтгэлээс хамаарах болоод байна. Тиймээс Монголын бүх залуустаа хандаж хэлэхэд хамтдаа хөгжье, бид чадна

1 Хариулах


Зочин 2020.01.09 66.181.161.85

Юун дэлхийг аврах вэ эхлээд ажилтай орлоготой бол тэгээд авгай авч гэр бүл толгойл өрх гэрээ авч явах чадвартай бол дараа эх орноо гэх сэтгэл зүрхээ гаргаж хөгжил дэвшил ярь шуууд дэлхийг аврах нтр гэж солиорохоо боль гажиг бодлоо орхи

10 Хариулах


Зочин 2020.01.08 79.249.181.201

Баруун ямар чиг хандлага өөрчлөгдөж байгаа юм болоо хэхэ...Ямарч мэдлэггүй мэдээлэлгүйгээ харуулав хэхэ... Нэгдсэн үндэстний байгууллага болон Трамп, Путин эд нар улсаа л бодож үйл ажиллагааг зохион байгуулах гэж ядаж байна шүү... Гачин юм ярихаа л болчих хэрэгтэй... Дэлхийд энх тайван тогтоогүй л байна уучлаарай... Хэт хөгжсөн мэт амьдралаас тасарсан мэт юм бодохоо болих хэрэгтэй үнэхээр бодитоор бодох юм бол үнэхээр дэлхий ертөнц хэцүү хэвээрээ амар амгалан тогтоогүй байгаа шүү андуудаа гар утас хэдэн технологийн хөгжил хараад бүх юм болчихсон мэт битгий хараарай... Нөлөөлөөд байгаа ч юм байхгүй... Цаг нь үе нь болохоор харуулна гэхдээ бид нөлөөлнө гэж бодож байгаад балрав үнэхээр нөлөөлөхгүй шүү...хэхэ

5 Хариулах


Зочин 2020.01.08 79.249.181.201

Монголын үрс маш олон болтугай... гэж Нацагдорж хэлсэн байдаг...

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Монгол эх оронд минь хүн нэг бүр хэрэгтэй юм шүү...Танай үеийхэн түлхүү хэрэгтэй ч биш бүгд хэрэгтэй бүүр доод үеийнхэн бүүр их хэрэгтэй хэхэ...

0


Зочин 2020.01.08 202.126.89.80

Би зүгээр үеийнхээ залуусыг улс эх орондоо илүү хэрэгтэй байж хамтдаа хөгжье гэсэн төдий, та дэндүү гуйвуулж байна бас өөрийгөө мундаг гэж өргөмжлөөгүй шүү!

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Хүнийг насаар ангилж асуудал битгий болгоосой манайхаан...Хэсэг бүлэг нь бас бид мундаг гэж бодохоо болиосой хүн бүр хувьд өөр өөрөөс нь бүхий л үйл ажиллагаа хамааралтай юм шүү хэлье...

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Тэгш эрхтэй санал нэг байгаа бол насаар ангилахгүй байвал чамд баярлана өөр зүйл үгүй... Гэхдээ санал нэг мөртлөө буруу яриад буруу зүйлийг дэвэргэж байна ... Ийм л байна худлаа уучлал гуйх биш бүүр бодитой саналаа хэлэх хэрэгтэй..

0


Зочин 2020.01.08 202.126.89.80

Тэгш эрхийн тал дээр бол 100 хувь санал нэг байна

0


Зочин 2020.01.08 202.126.89.80

Таны илэрхийлээд байгаа үзэл бодол нэг талдаа үнэн боловч нөгөө талдаа миний хэлэхийг хүссэн санааг мушгин гуйвуулаад, өөрийнхөө яриад байгаа зүйлрүү аваад орчлоо! Угаасаа хүн гэлтгүй амьтад хүртэл үргэлж дээд үеэсээ суралцаж байдаг. Яагаад гэвэл зарим зүйлс урвуу хамааралтай байхад зарим зүйлс шууд хамааралтай байдаг. Шууд хамаарлын нэг жишээ бол таны хэлсэн шатар болон амьдралыг таньж мэдэх асуудал бөгөөд хүн нас ахих тусмаа туршлагажих, тэвчээр сууж, шийдвэр гаргахдаа илүү буйр суурьтай болдгоос шууд хамааралтай.

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Тэгш эрхийн төлөөх тэмцэл үйл ажиллагаа хэд зуунд яригдаж байна ердөө л энэ юм шүү... Үүнийг үндсэн хуулиндаа заачихаад хэрэгжүүлж чадахгүй байна... Тэрэнд санаа зовж байна гэтэл улам асууд дээшээ яваад байна шүү ямар хэцүү юм бэ? ТЭГШ ЭРХийн төлөө тэмцэгч нарын сүнс баярлах болтугай та минь...

0


Зочин 2020.01.08 202.126.89.179

Та мэдлэг мэдээлэл сайтай хүн байна шүү FB хаягаа хэлж өгөөч дагая

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Захын хүүхэд албан тушаал чиг хандлага нөлөөл гэж үзэж байна ш дээ... Яанадаа манай нийгэм хэхэ...ТИйм бодолтой өсөж босож ирж байна ш дээ хэхэ.. 40-өөс дээш насанд хийх ажил гэж зөндөө юм шүү... Дипломат алба, за тэгээд туршлага шаардсан ажлууд, Дэлхийн аварга Крамник хэлсэн байдаг 40 хүрлээ би одоо л ид насандаа ирлээ гэж шатарчин хүн шүү тэр хүн чинь....Оюуны спортын хүн шүү...

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Албан тушаал авахыг чиг хандлага гэсэн утгатай ойлгож байна ш дээ хэхэ...70 хүрээд албан тушаал авч л байна тэр асуудал биш байхаа хэхэ...

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Тэр тусмаа насны хувьд ялгаварлаж үзэх бол асуудал юм шүү...

0


Зочин 2020.01.08 79.249.181.201

Дэндүү ялгаваран гадуурхалтыг дэвэргэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдаж байна... Энэ мэтээр өөрсдийгөө буруугаар бодох нь хамгийн буруу үйл ажиллагаа тэр тусмаа улсаа хуваах гэсэн зарим нэгэн ухвар мөчид хүмүүс ийм үйл ажиллагааг явуулж байгаа юм шүү... Чи өөрөө төлөөлөн хэмээн сэтгэж өөрийгөө энэ үед хамааруулж бусдаас ялгарч чадаж байна хэмээн сэтгэж бардам сэтгэлтэй болж байна шүү энэ бол сэтгэхүйн хуваагдал үүсгэж эхэлсэн байна гэсэн үг юм шүү иймэрхүү үйл ажиллагаа хамгийн буруу юм шүү цаашид анхаарна биз гэдгийг хатуу анхааруулъя... ийм л байна өөр хэлэх үг алга даа... Ялгаварлал бол асар буруу асуудал шүү...

1


Зочин 2020.01.08 202.179.27.168

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хуваалцаж байгаа танд баярлалаа!!. Хэлэх гээд байгаа санааг чинь ойлгож байгаа ч гэсэн санал нийлэхгүй хэдэн зүйлс байна. 1рт, Баруунд чиг хандлага өөрчлөгдөж байгаа гэдэг нь гарцаагүй үнэн яагаад гэвэл 1944-1964 буюу Baby boomers болон 1965-1979 буюу Gen X -ийг наснаас нь хараад үзвэл 75-40 насныхан байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр, энэ хүмүүс аль дээр хийдгээ хийсэн болон хийгээд үр дүнгээ эхнээс нь үзээд явж байгаа хүмүүс болон. Жич: (таны хэлсэн Трамп болон Путин гуай нар энэ насныханд ороод явж байгаа билээ). Энэ үеийн араас Милленниал үеийнхэн санхүү болон ажиллах хүчний зах зээлд хүч түрэн орж ирж байгаа ба шийдвэр гаргах төвшний байр сууринд эхнээсээ хүрч байгаа, тэр ч үүднээс тэдгээр үеийнхэнд хандсан бодлого, өөрчлөлт хийгдээд аль хэдийнээ эхэлсэн. Гэхдээ илүү бизнесийн талдаа!. 2т: Улс төр, олон улсын байдлын тал дээр бол манай дээд үеийнхэн маань шуналдаа сохроод хаа сайгүй л дайн дажин, хямрал, үймээн дэгдээж дундуур нь өөрсдөө яс зуучих санаатай л үзэж дараал явж байна шүү дээ. Таны наад хэлээд байгаа амар амгалан цаг чинь угаасаа хүн төрөлхтний түүхэнд байгаагүй зүйл болохоор биеллээ олох нь юу л бол.

1


бббб 2020.01.07 59.153.113.146

Гадныханыг л X, Z үеэр нь ялгаж онцолно уу гэхээс Монголчуудыг бол 1, Социализмын үеийнхэн 60-дээш насныхан, өмч хувьчлал, ганзагийн наймаачдын үеийнхэн 45-60 насныхан, картын бараа, приставкны үеийхэн 35-45 насныхан, Сега, PC чдийн үеийхэн 25-35 насныхан. Тэгээд л 15-25 насны шинэ үеийхэн гэж хуваах байх Нээх гадныханыг дуурайж Z,X гэж балайрахаа больвол таарна

13 Хариулах


Зочин 2020.01.08 202.126.89.179

Та мэдлэг мэдээлэл сайтай хүн байна шүү, та өөрийн FB хаягаа хэлж өгөөч дагах гэсийн

0 Хариулах


Зочин 2020.01.08 122.201.19.210

ok, Boomer

0 Хариулах


Зочин 2020.01.08 103.229.122.239

Мэдрэл

0 Хариулах


Зочин 2020.01.07 79.249.181.201

80 оны хүмүүс бол тэгээд шинэ үе бишүү бид чинь 4-өөсөө 5д ороход 3-аас нь 5д оруулсан юмнуудтай хамт болгож өгөөд зах зээлийн шуурганд автаж картын талханд явж бараан оочерлож зах дээр юм зарж сургуульдаа явж хийж бүтээж бүгдийг л үүрч дээд үеийнхнээ сонсож өөрөө ухаалаг явж анх интернэттэй болж англи хэл сурч гадаад орныг үзэж суралцаж ажиллаж амьдарч ирлээ хэхэ... Тэгсэн бид бол биш болсон нийтлэл байна та нарын нэг алдаа бол өөрсдөө юм бичиж чаддаггүй Нэг бүтэн шүлэг сайхан мэддэггүй ийм л балай юм байж элит гэж өөрсдийгөө хөөргөхөө болих хэрэгтэй юм шүү... Тэрийг хэлчихье харин хэхэ энэ ад үздэг ялгаварладаг хүнийг насаар нь ялгадаг газар дэлхий дээр алга л байна шүү... Гачин янзын юм гаргаж ирэхээ больё хэхэ...

5 Хариулах


Зочин 2020.01.09 202.55.191.40

Нэг л их хэхэ нтр ч гэх шиг яг юу гэх гээд байгаа нь ойлгомжгүй. IP хаягаа бас өөрчилсөн. Насаар нь ялгаварлах байдал ярьснаа өөрөө насны ялгавартай байдал яриад унах юм. Зүгээр л өөрт нь таалагдаагүй болохоор сүржин юм ярьсан л нөхөр байнадаг.

0 Хариулах


Зочин 2020.01.08 122.201.22.168

Ok boomer

1 Хариулах


Зочин 2020.01.07 79.249.181.201

ЭНэ балайр комедиан билүү тэд нар л ийм гачин юм яриад тэр нь өндөрөө авч хэхэ... Эрдэм мэдлэг сураа харинч юм мэдэхгүй хүмүүсийг комедиан гэж гачин юм нар толгойг нь эргүүлж байна лээ шүү... Харинч хэт хачин юм ярьж задгайруулж ухаалаг зохистой байх зүйлсийг үгүй хийж байгаа шүү... Эцэст нь хүний амьдралын хувьд өөрөөс нь бүхий л зүйл шалтгаалахыг мэдэж авсанаа та нартаа хэлье ямарч нийгэмд амьдарсан хүн өөрөө хичээл зүтгэлтэй бол юунд ч хүрч болохыг үе үеийн шилдэгүүд нотолсоор байна шүү гэдгийг хэлье!!!

2 Хариулах


Зочин 2020.01.08 122.201.22.168

Ok boomer

1


Зочин 2020.01.07 79.249.181.201

81 оныхон 9 сурсан гэдгийг мэддэггүй хүн нийтлэл бичжээ...80 оныхон 10 жил сурсан юм шүү хэхэ... Балай ийм юм мэдэхгүй байж нийтлэл бичихээ болъё хэхэ...

0


Зочин 2020.01.07 79.249.181.201

Бид их ном уншуулдаг нийгэмд өссөн учраас харьцангуй монгол хэлэндээ сайн байлаа гэж хэхэ...

0


Зочин 2020.01.07 133.175.179.209

1981-1995 baidag shvv ognoo goo buruu bichijee

0 Хариулах


Зочин 2020.01.08 66.181.186.54

1997 onoos hoish daraagiin generation bdag

0 Хариулах


Зочин 2020.01.07 59.153.234.63

Сайн бичжээ

1 Хариулах


Зочин 2020.01.07 202.170.71.157

1995-2010 is gen Z

0 Хариулах


Зочин 2020.01.06 66.181.161.1

96 оноос хойш төрсөн гөлөгнүүдийг хараад байгаараа мангар дураараа ажил хийж мэдэхгүй гэхдээ би бүгдийн хэлээгүй шүү хэсэг бүлэг олигарх гэр бүлд төрж өссөн шууд л дарга болох санаатай 800 мянган төгрөгны цалинг тоохгүй хүнтэй үзэл бодлоо хуваалцаж мэдэхгүй тийм хүүхдүүд байна. За арай дундаж амьдралд төрсөн хүүхдүүд нь жаахан дээрдсэн гэхдээ тэр сэхүүн зан нь байгаа 1985 оноос 1992 оны залуучууд одоо яг хийж бүтээж байна. Нөгөө Чингис хаан билүү тэр хэлээл байсан яг одоо энэ эх орныг удирдаж залж байгаа хүмүүсыг бүгдийн буулгаж байж төр засаг шинэ цусаар сэлбэгдэнэ гэдэг бас л үнэны ортой цөөн хэдэн тооны хүчирхэг улс төрчдөө авч үлдээд одоо байгаа 28аас 38 насны мэдлэг боловсролтой залуучуудаар эх орноо дахин сэргээн босгох хэрэгтэй. Тэгж гэмээн эх орон үр хүүхэд энэ Z generation гэгдэх хүүхэд залуучууд арай өөрөөр сэтгэж эхлэх болвуу гэж бодном...

3 Хариулах


Зочин 2020.01.07 192.82.65.146

За хүмүүсийг арай ч гөлөг гэж дуудаж болохгүй ээ.

1 Хариулах


Зочин 2020.01.08 122.201.20.194

гөлөг минь юу гээд байнаа

0


Зочин 2020.01.06 202.9.47.0

mash saihan niitlel unshlaa, mundag setguulch bna aa

0 Хариулах


Metod 2020.01.06 37.26.146.164

Yanztai ogshood yavtsishu

0 Хариулах


Хара 2020.01.06 103.7.38.210

Элбэгдорж baabar.mn бүр сайн бичсэн байна лээ шүү

3 Хариулах


Àaaaaaa 2020.01.06 223.24.155.76

Сайхан нийтлэл болжээ

1 Хариулах