Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна.  Шинэ коронавирусийн халдвараар 5 сая гаруй хүн өвчилж, 329 мянга гаруй хүн нас барж, 2 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 96 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга гаруй хүн нас барсан байна. Өвчлөл 4-5 оронд голомтлон эрчимтэй тархаж байгаагийн нэг нь ОХУ юм. Манай олон аймагтай хил залгадаг бүс нутгуудад өвчлөлийн тархац хурдтай байгаа.

Манай орны хувьд сүүлийн 24 цагт 47 хүн шинээр ажиглалтад орж, нийт 1962 хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 242 дуудлага, шуурхай 119 аппликэйшнд 4 орноос 20 дуудлага ирж, коронавирусийн клиникийн шинж тэмдэг, баримтлах эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан байна. Дуудлагын ихэнхэд хүмүүс амны хаалт зүүхгүй явж байгаа талаар санал гомдол ирүүлэн, ЭМЯ-наас онцгойлон анхааруулахыг хүссэн аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 20-нд буюу өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжиилгээнд коронавирус илрээгүй.

Манай улсад нийт 140 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлэгчдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр байгаа.

Мөн 68 хүн ХӨСҮТ-д ажиглалтад бий. Тэдний 47 нь энэ сарын 24 гэхэд гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэхээр байна" гэлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.