Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгааг хэлэв. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт:“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян,· 2020 онд 117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж,цаашид 200 сая литрт хүргэх· Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, гадаадад 200 мянган тонн гурил экспортох· Өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхэгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэх· 2020 оны байдлаар төмс100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид бүрэн хангах.“Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр,· Махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг 3 дахин нэмэгдүүлэх· Тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх· 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэ цэн өсөх· Ховд аймагт “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк. 3 мянган тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулах юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Засгийн газар
Монгол Улсын Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Фермер хүүгээс дэлхийн уул уурхайн манлайлагч хүртэл: Рио Тинтогийн захирал Саймон Тротт гэж хэн бэ?
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Трамп сонгуульд ялбал америк хүн бүрд $5000 тараана
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
БНСВУ-ын Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
Түүнийг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзав.
Орон сууцны залилангаар хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ жил 27 мянга орчим хүүхэд хотхоны бага сургуульд суралцана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.