Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголд ОУ-ын Ворлд Фитнесс Академитай хамтран Фитнессийн цогц үйлчилгээг нэвтрүүллээ


Монголын Фитнесс Академи нь урт хугацааны судалгаан дээр үндэслэн Олон Улсын Ворлд Фитнесс Академитай хамтран Монголд анх удаа Фитнессийн цогц үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Тус Фитнесс Академи нь дасгал хөдөлгөөнийг Гоо зүй, Хоол зүй, Сэтгэл зүйтэй нарийн хослуулж өгснөөрөө онцлог юм.
Монгол Улсын “Үндэсний 5-р судалгаа”-гаар насанд хүрэгчдийн 2 хүн тутмын нэг, 6-11 настай 3 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан бөгөөд илүүдэл жин буюу хэт таргалалт нь олон өвчний суурь болдог байна. Тухайлбал, чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг хатуурах, ясны сийрэгжилт гэх мэт. Жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж, улмаар жингийн илүүдэлтэй хүмүүсийн эзлэх хувь огцом өссөөр байна.

Тиймээс Монголын Фитнеэсс академи нь нийгэмд тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, цаашлаад илүү залуу, эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдралын хэв маягийг бүтээхэд туслах юм.

Тус Академи нь байгууллага болон олон нийтэд чиглэсэн фитнессийн 5 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд: хүүхдийн биеийн ерөнхий хөгжил ба өсөлтийг дэмжиж, хэвийн жинтэй болоход туслах хүүхдийн анги, галбиржих болон жин хасах хүсэлтэй хүмүүст зориулсан Fit morning болон Fit evening анги мөн эрчимтэй хөдөлгөөн болон тулааны урлагт дуртай хүмүүст зориулсан Fighting fitness-ийн анги, сонирхолтойгоор, эрчимтэй хөдөлгөөн хийж жин хасах зумба фитнесиин анги, оюун санаагаа амрааж эрүүлжих иогийн анги гэх мэт хөтөлбөрүүдтэй.

Фитнесс Академи нь спортын сэтгэл судлаач, доктор Б.Золзаяа, Гоо зүйн боловсролын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч  Т.Халиун, Хүнс судлалын ухааны магистр, Хоол зүйч Б.Туул, Бикини моделийн дэлхийн аварга Д.Энхбилэг болон мэргэжлийн чадварлаг багш дасгалжуулагч нараас бүрдсэн бөгөөд таныг хүссэн үр дүндээ хүрэхэд туслах болно. Facebook:Mongolian Fitness Academy

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
21 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.