Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Монголын нэг ӨГЛӨӨ” визуал дизайны уралдааны зарлагдлаа


2020 оны УИХ-ын сонгуулиар залуусын ирцийг нэмэгдүүлэхээр эхэлсэн “ӨГЛӨӨ” төслийг та бүхэн санаж байгаа биз ээ. Уг төслийн хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагаар дамжуулан залуусын улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилгоор “Монголын нэг өглөө” визуал дизайны уралдааныг олон нийтэд нээлттэй зарласан байна.  
 
СЭДВИЙН АГУУЛГА:

Бүтээл нь “залуус, сонгууль, хот, амьдрах орчин, оролцоо” гэсэн сэдвүүдийн аль нэгийнх нь талаар өгүүлсэн байна.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Мэргэжлийн болон сонирхогч 16 наснаас дээш бүх хүмүүст нээлттэй.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-   Бүтээл нь уралдааны нэр, агуулгад нийцсэн байх;
-   Сэдвийн түлхүүр үгстэй уялдаатай байх;
-   Бүтээл нь зохиогчийн зөвхөн өөрийн өмч байх;
-   Бүтээлч, шинэлэг санаа, хийцийг тусгасан байх;
 -   Бүтээлийг дижиталаар, ямар ч хэрэгсэл ашиглан бүтээсэн байж болно

 
БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ:

А2 (420mm x 594mm)  хэмжээ бүхий эх бүтээлийг 300 PPI нягтаршилтай, PDF өргөтгөлтэйгээр [email protected] хаягаар хавсарган ирүүлэх бөгөөд өөрийн бүтэн нэр, гар утасны дугаарыг имейлдээ багтаана уу. Нэг оролцогч хамгийн ихдээ 3 бүтээл илгээж болно.

ХУГАЦАА:

2020 оны 9 сарын 15-нд уралдааныг албан ёсоор олон нийтэд нээлттэй зарлаж, 2020 оны 10 сарын 3-ны 18:00 цаг хүртэл бүтээл хүлээн авна.
 
Шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 2020 оны 10 сард зохион байгуулна.
 
ШАГНАЛЫН САН:

I байр   - 1’500’000₮
II байр  - 1’000’000₮
III байр -    750’000₮

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:

Бүтээлч байдал, шинэлэг санааг эрэлхийлсэн байх
Дизайн, үзэмж, бүтээлийн чанар, утга агуулга
Нийт ирсэн бүтээлийг сошиал медиагаар танилцуулж, олон нийтийн санал болон  шүүгчдийн саналыг харгалзан шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, нийтэд танилцуулна. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намуун 2020.09.23 162.158.167.70

Зөв бичээрэй

0 Хариулах