Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголын нийгмийн сайн сайхны байдлын судалгаанаас ОНЦЛОХ 6 ҮР ДҮН


Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM) 2016-2018 онд хийсэн “Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-ны үр дүнг гаргажээ. Нийгмийн сайн сайхан байдал гэдэг нь “аз жаргал” хэмээх ойлголтоос илүү өргөн хүрээтэй бөгөөд нийгэм ба хувь хүний субъектив үнэлгээ, мэдрэмж мөн нийгмийн гишүүд хоорондын харилцааг илэрхийлдэг. Энэ утгаараа нийгмийн сайн сайхан байдлын судалгаа нь сүүлийн үед тархах болсон “аз жаргалын бизнес”-д зориулж гаргах болсон мэдээллүүдээс илүү ул суурьтай байж чаддаг байна. 

Нийгмийн сайн сайхан байдлын судалгаанаас онцлох зургаан үр дүнг хүргэе. 


1. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь “бусдад итгэдэггүй” гэж хариулжээ

Нийгмийн итгэлцэл ба бусадтай хамтарч ажиллах үзүүлэлтүүд доогуур гарсан байна. Тодруулбал, судалгаанд оролцогчдын талаас илүү нь (61% нь 5 хүртэлх оноогоор үнэлсэн) бусдад итгэдэггүй гэж хариулжээ. Мөн бусдад туслах, бусдаас тусламж авах талаарх төсөөлөл мөн доогуур байна (10 онооноос 4.7 оноо).

2. Монголчууд өөр үндэстэн, өөр шашинтай хүмүүст бага итгэдэг 

Судалгаанд оролцогчид танихгүй хүмүүст (3.06) хамгийн бага, харин өөрийн гэр бүлийнхэнд (9.74) хамгийн их итгэдэг гэж хариулжээ. Үүнээс үзэхэд, монголчуудын хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа нь гэр бүл, хамаатан садан зэрэг хувийн харилцаанд суурилж байна. 

3. ЛГБТ хүмүүс, танихгүй хүн, өөр шашинтай хүнд туслах эрмэлзэл бага байна

Монголчуудын тусархаг байдлын дундаж оноо дунджаас доогуур (4.7) үзүүлэлттэй гарчээ. Хүмүүс өөрсдийн гэр бүл, найз нөхөд, хамаатан саданд туслахад бэлэн байсан бол ЛГБТ бүлэг, танихгүй хүн, өөр шашинтай болон өөр үндэстний хүмүүст туслахыг хүсэх нь хамгийн бага байжээ. Мөн монголчууд өөрсөдтэйгөө төстэй шинж чанартай бүлгүүдэд итгэх, тэдэнтэй хамтарч ажиллах сонирхол өндөртэй болох нь харагдаж байна.

Судалгаанд оролцогчдын 28 хувь нь л танихгүй хүн өөрсдөд нь тусална гэдэгт итгэдэг гэж хариулжээ.

Түүнчлэн ямар нэгэн байгууллагын гишүүнчлэлтэй хүмүүс бага байсан бөгөөд энэ нь хүмүүс нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй болохыг харуулж байна. Хүмүүс бусдад зохион байгуулалттайгаар хамтран туслахаас илүүтэй хувь хувиараа (оролцогчдын бараг тал хувь нь танихгүй хүмүүст тусалж мөнгө хандивласан байна) туслах нь их байжээ. 

4. Боловсролын түвшин, ирээдүйн амьдралын баталгаа, аюулгүй байдалдаа илүү сэтгэл зовнидог

Судалгааны баг монголчуудын амьдралын олон талт үнэлгээг гаргахын тулд нийт 19 асуулт асуужээ. Ингэхэд, судалгаанд хамрагдагчдын дийлэнх нь гадаад орчин болох улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал, Монгол улсын байгаль орчин зэрэгт сэтгэл ханамжгүй байв. Түүнчлэн өөрсдийн боловсролын түвшин, ирээдүйн амьдралын баталгаат байдал, ажил мэргэжил болон аюулгүй байдалдаа илүү санаа зовниж байгаа нь ажиглагджээ. Харин гэр бүл, амьдралаас олж авсан зүйлс, хувийн харилцаа болон өөрийн сонирхолтой зүйлсдээ зарцуулдаг цагтаа хамгийн их сэтгэл ханамжтай байв.

5. Монголчуудын хувийн амьдралын сэтгэл ханамж бусад улстай харьцуулахад өндөр байна

Монголчууд өөрсдийн хувийн амьдралдаа сэтгэл ханамждаа 10 онооноос дунджаар 7.5 оноо өгчээ. Энэ нь бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Тухайлбал, Скандинавын орнууд дахь амьдралын сэтгэл ханамжийн үзүүлэлт дунджаар 7.5 байдаг бол сиричүүд, бурундичууд болон Төв Африкийн орнуудад амьдралын сэтгэл ханамжийн үзүүлэлт хамгийн бага буюу 3.0 байжээ. Мөн судалгаан оролцогсод өөрсдийнхөө амьдралыг утга учиртай мөн өөрсдөө харьцангуй аз жаргалтай байдаг гэж дүгнэжээ.

6. Орон нутагт оршин суугчид хот суурин газрын хүмүүсээс илүү эерэг, гэрлэсэн хүмүүс гэрлээгүйгээсээ илүү эерэг байжээ 

Хүмүүсийн сэтгэл хөдлөлийн байдалд улирлын нөлөөлөл мөн судалгаанд оролцогчийн гэрлэлтийн байдал, хот эсвэл хөдөөд амьдардаг эсэх нь нөлөөлдөг болох нь ажиглагджээ. Тухайлбал, судалгаанд ороцлогчдын нийгэм, эдийн засгийн статусаас үл хамаарч сэтгэл хөдлөлийн эерэг үнэлгээ намрын улиралд 6.9 буюу хамгийн их, өвлийн улиралд 6.2 буюу хамгийн бага байсан бол орон нутагт оршин суугчдынх (7.5) хот суурин газрынхтай (6.3) харьцуулбал илүү эерэг, гэрлэсэн хүмүүс (7.3) гэрлээгүйгээсээ (6.9) илүү эерэг үнэлгээтэй байжээ. 

Эх сурвалж: IRIM

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.