UBLife Logo
Спорт

Монголын сагсан бөмбөгийн шинэ "од" Ш.Энхийн-Одын тухай 15 баримт

Ub.life
Ub.life
Монголын сагсан бөмбөгийн шинэ "од" Ш.Энхийн-Одын тухай 15 баримт

Д.Сүхбаатарын талбайд болж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ анх удаа Монгол улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой билээ. Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од энэхүү тэмцээнд оролцож байна. Тэрбээр хоёр дахь өдөр Латвийн багтай тоглон хамгийн өндөр оноог аван ялалт байгуулсан билээ. Түүний тухай танилцуулгийг хүргэж байна. 

1. Тэр бол МУГТ Ц.Шаравжамцын бага хүү. Д.Сүхбаатарын талбай дээр болж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д Ш.Энхийн-Од одоогоор мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлэн явж байгаа билээ.

2. 2002 оны 8 сарын 27-нд төрсөн. Одоо 16 настай.

3. Түүний өндөр 2.01 метр бөгөөд 75 кг жинтэй.

4. АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy” хувийн сургуульд тэтгэлгээр суралцдаг.

5. Түүний гэр бүл тэр чигтээ тамирчид. Аав 1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо байгуулагдах цагаас тоглож эхэлсэн. Ээж нь залуудаа волейбол тоглодог байсан. Түүний ах Этүгэн их сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин юм.

6. Тэрбээр 7 настайгаасаа эхлэн урдаа алдартай тамирчин болох том зорилгыг тавин, сагсаар хичээллэж байгаа аж.

7. Хамгийн анхны тэмцээндээ 9 настайдаа орж байжээ. Тухайн үедээ хожигдож, шар нь их хөдөлсөн гэдэг. Аав нь тухайн үед Чингэлтэй дүүргийн спортын хорооны дарга болж, түүний ачаар бэлтгэл хийх зааланд санаа зоволгүй эрчимтэй бэлтгэл хийх болсон нь сагс сайн тоглодог болоход их нөлөөлсөн гэнэ.

8. Тэрбээр нэгэн ярилцлагадаа ''Надад шантрах үе олон гардаг байсан ч багаасаа их шартай хүүхэд байсан тул тэр маань нөлөөлж их хурцалж өгдөг юм шиг санагддаг'' гэж хэлж байжээ.

9. АНУ-ын "United States Basketball Academy"-д зургаан сарын турш 50 хувийн хөнгөлттэй сургалтад ах  Ш.Мөнхийн-Одтой цуг ирж суралцахыг урьж байжээ.

10. Өнгөрсөн зун тоглолт хийж, өөрийн чадвараа үзүүлээд гадаадын их сургуулиас 100 хувийн тэтгэлэг авч чаджээ. АНУ-д очсоноос нь хойш 6 их дээд сургууль авах хүсэлтээ илэрхийлсэн. 

11. "National Collegiate Athletic Association Division"-ий бүрэлдхүүнд байдаг таван сургууль одоогоор түүнийг ихээхэн сонирхож буйгаа илэрхийлсэн байна.

12. Түүнийг багаасаа л өндөр болохыг нь мэддэг байсан учир аав нь холбогчийн байрлал дээр тоглуулан бэлджээ.

13. Түүний гаргасан амжилтыг дурдвал:

-2014 Кес Баскет Улаанбаатар хотын аварга, шилдэг тоглогч

-2015-2019 онд өсвөр үеийн УАШТ-нд 8-н удаа түрүүлж, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн

-Мөн өсвөрийн УАШТ-ны 7 удаагийн шилдэг тоглогч юм

-2019 онд АНУ-д OHSAA Metro Buckeye Conference аварга

-2019 3х3 U23 насны УАШТ-ны аварга

-2019 оны Гоё Дээд Лигийн хүрэл тус тус хүртэж байжээ. 

14. 1994 онд анх аавынхаа үүсгэн байгуулсан “Stars” сагсан бөмбөгийн клубыг ахынхаа хамт ажиллуулахаар болсон юм. 

15. Түүний мөрөөдөл бол Монголоос NBA-д орсон анхны тоглогч болж, АНУ-д амжилт гаргах юм.

Бэлтгэсэн:Г.Байгальцэцэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
124
7
215
1
0
3
8
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.