Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Монголын үндэсний фронт"-ынхон УИХ-ын даргатай биечлэн уулзаж, хариугаа авна гэжээ


Монгол Улсын Их Хурлын даргад хандаж Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн.

Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар тус хөдөлгөөний удирдлагад шаардлагынх нь хариуг өгөхөөр "Монголын үндэсний фронт" хөдөлгөөн байрлаж буй Монголын үйлдвэрчний эвлэлийн байранд очиход Монгол Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж, хариуг авна гээд шаардлагад хариу өгсөн албан бичгийг хүлээж авахгүй гэв.  

Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад бичгээр хүргүүлсэн хариу албан бичигтээ Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар  албан ёсны сонгуулиар байгуулагддаг бөгөөд Улсын Их Хурлыг тараах хууль ёсны үндэслэлүүдийг Монгол Улсын Үндсэн хуулиар зааж өгснийг дурьдаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр Улсын Их Хурал тарах нь хууль бус асуудал болох тухай дурдсан байна.

Түүнчлэн уг хариу бичигт Монгол Улсын Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг дурджээ.  

Монгол Улсын Их Хурлын даргаас хөдөлгөөний удирдлагын шаардлагад хариу өгсөн албан бичгийг гардуулахаар очсоныхоо дараа Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар "Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн бус шаардлага тавьж байгааг хэлээд Үндсэн хуулийн бус хүрээнд өрнөж буй асуудлаар УИХ-ын дарга биечлэн хүлээж авч уулзах нь хууль ёсны мэтээр ойлгогдох, тайлбарлагдах байдал үүсэж болзошгүйг тэмдэглэв.



Тэрбээр мөн аливаа үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд байх юм бол иргэн хүн эрхээ хамгаалахаар шаардлага тавих, хариуцлага тооцохыг шаардах, эсэргүүцэх, шүүмжлэх, бухимдлаа илэрхийлэх нь хэзээд нээлттэй хэмээн тэмдэглэсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.