Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Морьтон цагдаа нарт оосорлуулж чирүүлсэн хар арьст эр хотын захиргаанаасаа сая доллар нэхэмжилжээ


2019 оны наймдугаар сард Техас мужийн Галвестон хотод нэгэн хар арьст эрийг эргүүлийн морьтон цагдаа нар баривчлан, гавалж, хотын дундуур оосорлон чирж явсан зураг сошиал орчинд хүмүүсийн анхаарлыг татаад өнгөрсөн юм. 

44 настай Доналд Нийлиг тухайн үед хүний өмч хөрөнгөд хууль бусаар нэвтрэн, орогносон хэргээр баривчилсан боловч дараа жилийнх нь гуравдугаар сард шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Нийлиг баривчилсан цагдаа нарын үйлдлийг боолчлолын үеийн дүр зургийг шууд санагдуулам хэмээн олон нийт шүүмжилж, хуульчид, хүний эрхийн идэвхтнүүд зөвлөснөөр Доналд Нийли Галвестон хотын захиргаа болон Цагдаагийн газрыг шүүхэд өгч, нэг сая ам.доллар нэхэмжилсэн байна. 

Түүний өмгөөлөгчийн мэдэгдэлд “Цагдаа нар түүнийг хар арьст хүн болохыг мэдсээр байж олсоор оосорлож, морин дээрээс чирж хөтлөн хотын дундуур явсан нь түүнтэй эгээ л боол мэт харьцсан болох нь харагдаж байна. Энэ нь түүнд бие махбодийн болон сэтгэл зүйн хэмжээлшгүй их хохирол учруулсан” гэжээ. Түүнийг ийн явахад хотын иргэд гайхаж, замд таарсан хүмүүс юу болоод байгааг асууж байж. Нийлигийн хувьд мөнгө огт чухал биш, түүний мэдэрсэн доромжлол, гадуурхлыг өөр нэгэн бүү мэдрээсэй гэсэндээ тэр шүүхэд хандаж байгаа хэмээн өмгөөлөгч нь хэлжээ. 

Хотын цагдаагийн ахмад тухайн үед Нийлиг тийн мориор хөтлөж авч явсанд уучлал гуйж, хэрэг явдлаас хойш морьтон цагдаа нарын сэжигтнийг баривчлан, зөөвөрлөх бодлогод өөрчлөлт оруулсан гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа хотын захиргаанаас тухайн үед яг юу болсныг харуулах зорилгоор цагдаа нарын энгэрийн камерын бичлэгийг нийтэд дэлгэжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
2
2
6