Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Муураа хайсан эр бүрэн зэвсэглэж, амьтан хамгаалах байрыг "самнажээ"


Өнгөрсөн даваа гарагт Мельбурн хотын захад орших алдагдсан тэжээвэр амьтдыг хамгаалах байр руу зэвсэгтэй хүн нэвтрэн, тэндэхийн нэг ажилтан руу буу тулгасан хэрэг гарчээ. 

Уг этгээд нь 44 настай Тони Виттманн гэх иргэн байсан бөгөөд гурван хүүхдийн эцэг, өмнө нь Австралийн армид алба хааж байсан хүн байжээ. Тэрбээр алдагдсан муураа хайж байсан нь энэ аж. 

Алга болсон муур нь Крэнбурн-Вест дэх алдагдсан тэжээвэр амьтдыг хамгаалах байранд байгааг мэдсэн Виттманн армид ашиглагддаг хантааз, баг, дуулга өмсөн тус газар руу нэвтэрчээ. Тэрбээр хамгаалах байрны нэг ажилтан руу буу тулгаж "Намайг сонсоод хэлснээр минь хий. Би чамайг буудахгүй" гэж хэлжээ. Уг ажилтан сүүлд мэдүүлэг өгөхдөө Виттманны барьсан зэвсгийг "Кинон дээр гардаг Тусгай хүчнийхний ашигладаг шиг зүйл байсан" гэжээ. 

Тэрбээр бүх муур хаана байгааг асуусныхаа дараа уг ажилтныг өвдөглөж, гараа толгойдоо авахыг шаардаад явахаасаа өмнө хүлж орхижээ. Виттманныг явсны дараа уг ажилтан хүлээсээ тайлж, дарга руугаа залгасан хэмээжээ. 

Хэргийг цагдаад мэдэгдсэний дараа Виттманныг баривчилсан тул амьтан хамгаалах байранд ирэхдээ муураа олж чадсан эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Мөн түүнийг дахин олон нийтэд халтай зөрчил гаргаж болзошгүй гэж үзсэн учраас батлан даалтад гаргахаас татгалзжээ. 

Виттманн хүн хулгайлсан, зэвсэгт дээрэм хийсэн гэх хэд хэдэн хэрэгт буруутгагдаад байна. Ялангуяа галт зэвсэг ашигласан нь хэргийг улам хүндрүүлж байна гэж мөрдөгч Констебль Жо Макдональ мэдээлжээ. 

Мөн тэрбээр галт зэвсэг, дагалдах хэрэгслүүдийг худалдан авч, гэртээ хүргүүлсэн болохыг цагдаа нар тогтоосон байна. Харин Виттманны өмгөөлөгч Кристл Гомес Васкес түүнийг олон удаа бие махбодын гэмтэл авсан, гэмтлийн дараах стресс өвчнөөр шаналж байгаа гэж шүүхэд мэдүүлжээ. 

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
10
13
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.