UBLife Logo
Дэлхий

Муурны дуу авиаг үг болгож хөрвүүлдэг апп гарчээ

Ub.life
Ub.life
Муурны дуу авиаг үг болгож хөрвүүлдэг апп гарчээ

Муурыг биеийн хэлэмж, гаргаж буй дуу авиа, чихний байрлал, сүүлний хөдөлгөөнөөр нь шинжиж, "унших" тухай зөвлөгөөнүүд интернэтэд олон байдаг. Тэгвэл хайртай амьтнаа юу хүсэж, ямар зүйл илэрхийлэх гээд байгааг нь илүү хялбар аргаар мэдэх боломж бий юу? 

Амьтны хэлийг хүний хэл рүү хөрвүүлдэг технологи шинжлэх ухааны уран зөгнөлт кино дээр л дүрслэгддэг байсан бол өдгөө бодит амьдралд биеллээ олж эхэллээ. Тодруулбал, Амазон компанийн Alexa ухаалаг туслахын төсөл дээр ажиллаж байсан инженер Хавиер Санчес муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлэх зорилготой MeowTalk аппликэйшнийг хөгжүүлж байна. 

Ингэхдээ муурны үндсэн 9 хэрэгцээ болох "Өлсөж байна", "Өвдөж байна", "Гадагшаа гармаар байна" гэх мэт илэрхийлэмжүүдийг дуу авиагаар нь тодорхойлохыг зорьж байгаа аж.

Уг аппликэйшн нь хиймэл оюун ухаан, машин сургалтын технологид суурилсан тул муурнуудын гаргаж буй дахин давтагдашгүй өвөрмөц дуу чимээг задлан шинжилж, хөрвүүлэх чадвараа улам сайжруулсаар байна гэжээ. Жишээ нь, та муурныхаа дууг тус аппликэйшнд 5-10 удаа сонсгоход хэлийг нь таньж, хэрэгцээг нь зөв тодорхойлдог болох гэнэ. 

MeowTalk аппликэйшн нь iOS болон андройд хувилбартай бөгөөд одоогийн байдлаар Google Play-ээс л гэхэд 100 мянга гаруй хүн татаж аваад байна.

Аппликэйшний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл зохион бүтээсэн инженерүүдийн ярилцлагыг үзээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
4
25
0
0
2
7
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.