Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Надад нэг санал байна | Хэрэв би БСШУС-ын сайд байсан бол?


Э.Баасанцэрэн | Нас 34 | Нийгмийн ухааны багш

Хэрэв би Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд гээд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бол гэж хэзээ нэгэн цагт та заавал бодож үзсэн байх. Тэгвэл танд эдгээр албан тушаалын бүрэн эрхийг өгвөл юу хийх вэ? Бид төрийн өндөр дээд албан тушаалын эрх үүргийн талаар юу мэдэх вэ? Бас залууст ямар төлөвлөгөө байна вэ? 

Бид “Надад нэг санал байна” аяны хүрээнд өөр өөр ажил мэргэжлийн таван залууд төрийн өндөр дээд албан тушаалтны эрхийг өгвөл та юу хийх вэ? гэсэн асуултыг тавилаа. Тэдэнд бэлдэх хугацаа өгч дараах асуултыг тавьсан юм. Тэд юу гэж хариулав.

(Тайлбар: Хариулалт буруу, эсвэл тухайн албан тушаалтны эрх үүргээс зөрсөн тохиолдолд BUZZER дарж, тайлбар оруулна)


- Та сайд болоод хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ? 

- Боловсролын реформыг эхлүүлнэ. Үүнд, боловсролын хөтөлбөр, сургалтын орчин, багшлах боловсон хүчний асуудалд гэсэн тодорхой хэдэн чиглэл багтана. Төрөөс боловсролын талаар баримтлах баримт бичгүүдэд боловсролын чанарыг сайжруулна, боловсролыг тэргүүлэх салбар болгож хөгжүүлнэ гэсэн зорилтыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд энэ ажлыг хийнэ дээ.  

Өмнө нь төсвийн тухай хуулинд тавны нэгээс доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулна гээд заасан  ч одоо больчихсон. Тиймээс төсвөө нэмэгдүүлээд, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулах ажлыг яаралтай эхэлнэ. Мөн иргэний нийгмийн байгууллага болон багш нарын дуу хоолойг сонсоно. 

-Боловсролын салбарын ялгаатай байдлыг хэрхэн арилгах вэ? 

-Би ажлынхаа гарааг хотын захын сургуулиас эхэлж, төрийн өмчит, мөн хувийн өндөр төлбөртэй сургуулиудад ч ажиллаж үзлээ. Үндсэн хуулиндаа суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасан хэр нь бодит амьдрал дээр олгож буй боловсрол нь тэнгэр газар шиг ялгаатай. Хувь, хувьсгалаас гадна улс дотор цөөн тооны элитийн маягийн боловсрол бий болоод хотын зах  бүр хаягдчихсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харахад үнэхээр харамсалтай үр дүн харагддаг.

Хүний нөөц гэхэд л улсын сургуулиуд нь хувийн сургуулийн мэргэжилтэн бэлтгэдэг дамжаа болчихлоо шүү дээ. Тиймээс багш мэргэжилтэн бэлтгэж байгаа системд өөрчлөлт хийх ёстой. Дараа нь дэлхий дахинд хэрэглэж эхлээд байгаа нээлттэй боловсролын эхүүдийг амжилттай нутагшуулах хэрэгтэй. Цар тахалтай холбоотойгоор шилдэг багш нар цахим хичээл зааж, цахим сан бий болголоо. Энэ сангаа цаашид сайжруулаад явах шаардлагатай. 

-Та хүүхдээ улсын сургуульд сургах уу? 

-Хувийн сургуульд өгнө. Би өөрөө улсын сургуулиудад боловсрол эзэмшсэн. Гэхдээ дэлхийтэй өрсөлдөхийн тулд ядаж л багаас нь англи хэл үзэх зэрэг наад захын шаардлагыг хангаж өгмөөр байна. 

Боловсролын салбарыг тэргүүлж буй хүний хувьд улсын сургуулийн боловсролын чанарт эргэлзэх нь зөрчилтэй асуудал. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй хүмүүс хувийн сургуульд хүүхдээ сургах нь боловсролын ялгаатай байдал, хүртээмжийн тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм.

-Манайд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байгаа юу? 

-Хангалтгүй. Хот, хөдөөгийн ялгаа их. Хөдөөгийн зарим суманд гурваас дөрвөн хүүхэдтэй анги байхад хотод гурван ээлжээр хичээллэж байх жишээний. Дан ганц Боловсролын яам ч биш бүх яамдууд хамтарч  ажиллах ёстой гэж боддог. 

-Сайд таны хэзээ ч хийхгүй нэг үйлдэл? 

-Төрийн албаны мерит зарчмыг хэзээ ч алдагдуулахгүй. Төрийн алба төрлийн алба болоод удаж байгаа. Тиймээс мерит зарчмыг алдагдуулахгүй, ашиг сонирхлын зөрчлөөс хол байна.

-Соёл, спорт, шинжлэх ухааны салбарт та ямар бодлого баримтлах вэ? 

-Шинжлэх ухааны салбарт төсвөөс хуваарилах санхүүжилтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид эрдэмтдийн бүтээл амьдралд хэрэгжихгүй байна, инноваци бүтээхгүй байна гэж шүүмжлээд байгаа ч төрөөс тэр нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгсөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс шинжлэх ухааныг хөгжүүлэх зүй ёсны шаардлага тулгарч байгаа. Посткомменист орнуудад бол Шинжлэх Ухааны академиуд тусдаа байдаг. Гэтэл дэлхий нийтийн шинжлэх ухааны хөгжлийн чигийг харвал хамтын судалгаа буюу их сургуулиа түшиглэсэн судалгааны баазтай байна. Энэ талыг баримталбал илүү ирээдүйтэй харагдаж байгаа. 

Соёлын үйлдвэрлэлийг дэмжих, даяаршиж буй эрин үед соёлын дархлааг бэхжүүлэх талаар бодлого гаргана. Хү хамтлаг шиг соёлын үйлдвэрлэлийг бий болгож, тэндээс орсон орлого дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлж байх хэрэгтэй. Харин спортын хувьд зөвхөн олимпийн төрөл гэлтгүй бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. 

-Соёлын өв үү, шинэ байшин уу? 

-Биет соёлын өвийг хадгалж хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Соёлыг биет өвөөр ч, биет бусаар ч өвлөн үлдэх ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.06.14 162.158.2.217

Odoo iimerhuu zaluusaa demjmeer bnaa.

0 Хариулах