Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Надад нэг санал байна | Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол?


Ө.Болортуяа | 30 нас | Хуульч

Хэрэв би Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд гээд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бол гэж хэзээ нэгэн цагт та заавал бодож үзсэн байх. Тэгвэл танд эдгээр албан тушаалын бүрэн эрхийг өгвөл юу хийх вэ? Бид төрийн өндөр дээд албан тушаалын эрх үүргийн талаар юу мэдэх вэ? Бас залууст ямар төлөвлөгөө байна вэ? 

Бид “Надад нэг санал байна” аяны хүрээнд өөр өөр ажил мэргэжлийн таван залууд төрийн өндөр дээд албан тушаалтны эрхийг өгвөл та юу хийх вэ? гэсэн асуултыг тавилаа. Тэдэнд бэлдэх хугацаа өгч дараах асуултыг тавьсан юм. Тэд юу гэж хариулав. 

(Тайлбар: Хариулалт буруу, эсвэл тухайн албан тушаалтны эрх үүргээс зөрсөн тохиолдолд BUZZER дарж, тайлбар оруулна) 


- Ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд юу хийх вэ? 

- Ерөнхийлөгч бол гадаад харилцаа талдаа бэлгэдэл болдог, гадаад харилцаанд улсаа төлөөлдөг хүн. Бас элчин сайд, дипломатуудыг томилдог. Дэлхий ертөнц маш глобал болчихоод байхад бид л элчин сайд, дипломатууд нь асуудалд ордог, НҮБ зэрэг олон улсын байгууллагын хурал, уулзалтад очоод илтгэл тавихаар хэл усны асуудал гаргадаг улс баймааргүй байна. Тиймээс дипломатууд, гадаад харилцааны ажилтнуудын томилгооны стандартыг өндөрсгөнө. 

Гаднын орнуудад гадаад харилцааны ажилтнуудаа тусад нь бэлддэг, стандарт нь өндөр, ёс зүйн тусдаа код байдаг. Тэгэхээр гадаад харилцааны ажилтнуудад зориулсан ёсзүйн кодтой болгох ажил хийнэ. 

BUZZER 

Код гэдэг нэршилтэй нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний төрөл байхгүй. Харин хууль хэлбэрээр гаргах болвол ерөнхийлөгч тус хуулийг санаачлах эрхтэй бөгөөд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ. Харин бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, өөрийн бүрэн эрхэд нийцүүлэн дүрэм, журам батлах эрхтэй

- Тангарагийн ёслол дээрээ ямар дээл өмсмөөр байна? 

- Ягаан (инээв). Уг нь төрийн хүн гэдгээрээ төв өнгө байх ёстой. Зах, товч зэрэг нь стандарттай байх ёстой байх. Би бол Монголыг илэрхийлсэн элементүүд шингээсэн атлаа орчин үеийн хэв шинжийг шингээсэн дээл өмсмөөр байна. Өнгөний хувьд бол бараан л байна байх. Гол нь загварыг нь шинэлэг байлгахыг хүсэж байна. 

- Ерөнхийлөгч та гадаад ертөнцөд Монгол Улсаа ямар байдлаар төлөөлөн харуулах вэ?  

- Манай улс нэг болохоор төвийг сахисан ч юм шиг, нэг болохоор үгүй ч юм шиг, дүр төрх нь тодорхойгүй санагддаг. Тиймээс манай улс бол ийм бодлоготой гэсэн зарчимч байж, олон улсын харилцааг ойлгодог, олон улсын гэрээний утга учир, үнэ цэнийг мэддэг байхыг, бас тэгж ойлгогдохыг хүсэж байна. 

Үндсэн хуулийн 33.1.4-т “Монгол Улсын Ерөнхийлөгч нь гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй” гэж заажээ. 

- Шүүгчийг томилох эрхтэй хүний хувьд шүүгчдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? 

- Хуульч хүн бол жинхэнэ хүн байх ёстой гэсэн үг бодогдож байна. Юун түрүүнд мэргэжилдээ чадварлаг байх ёстой. Би шалгалтын материалыг нь хармаар байна. Тэндээс л мэргэжлийн чадвараас гадна хувийн зохион байгуулалт хүртэл харагдана. Дараагийн асуудал нь ёсзүй. Уг нь нийтийн сонсгол явуулаад өмнөх түүхүүдийг нь харвал зүгээр. Тогтворгүй, хуйсагнуур биш, мэргэжлийн зарчимтай, хүн шиг л хүн байх хэрэгтэй. Боломж байвал тойрч суугаад ярилцаж үзвэл зүгээр юм уу. 

- Ерөнхийлөгч таны хэзээ ч хийхгүй үйлдэл? 

- Ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч. Тиймээс ямар ч тохиолдолд улс орноо талцуулах зөрчилдөөнтэй нөхцөл үүсгэж болохгүй. Судалгаагүй асуудал дэвшүүлэхгүй, хэн нэгэнд хандсан Пи-Ар дэлгэхгүй, бүх зүйлд л судалгаатай хандана. Ерөнхийлөгч бол институтийн хооронд үүссэн маргааныг хүртэл эвлэрүүлэх, тэр талаас нь дэмжих чиг үүрэгтэй хүн шүү дээ. 

- Ард түмэндээ хандаж хэлэхийг хүссэн үг? 

- Бид технологижсон, хурдтай хөгжиж буй дэлхий ертөнцөд боловсорч, эрдэм мэдлэгтэй байж л цаашаа явна шүү. Тиймээс бид боловсролыг юу юунаас илүү чухалчилж, үр хүүхэд, ирээдүйгээ илүү эрдэм боловсролтой хүн болгож, бүх хүн чанартай байхыг уриална. Бидэн шиг жижиг улсын хувьд хүн бүхэн хичээж байж хөгжинө. 

- Өмнөх Ерөнхийлөгчдөөс хэнтэй нь сэлфи хийхийг хүсэж байна вэ? 

- П.Очирбат. Нэгт, анхны гэдэг утгаараа хоёрт, бид нарыг хүүхэд байх үед ерөнхийлөгч байсан тул харсаар байгаад санаанд тод үлдэж. Тиймээс ойр дотно санагддаг байж мэднэ. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
2
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.29 172.69.252.149

Мундар ерөнхийлөгч байх байжээ.

0 Хариулах


GG 2020.05.29 172.69.45.137

Их бодолтой хүний үг байна даа. Залуу хүн гэхэд их дажгүй шүү. Зарчмаар нь харж ярьж байна. Энэ бүсгүйд амжилт хүсье.

0 Хариулах