Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Надад нэг санал байна | Хэрэв би Улаанбаатар хотын дарга байсан бол?


Н.Тамирхүү | нас 36 | “Түгээмэл хөгжил” төвийн Боловсролын хөтөлбөр хариуцсан менежер 

Хэрэв би Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд гээд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан бол гэж хэзээ нэгэн цагт та заавал бодож үзсэн байх. Тэгвэл танд эдгээр албан тушаалын бүрэн эрхийг өгвөл юу хийх вэ? Бид төрийн өндөр дээд албан тушаалын эрх үүргийн талаар юу мэдэх вэ? Бас залууст ямар төлөвлөгөө байна вэ? 

Бид “Надад нэг санал байна” аяны хүрээнд өөр өөр ажил мэргэжлийн таван залууд төрийн өндөр дээд албан тушаалтны эрхийг өгвөл та юу хийх вэ? гэсэн асуултыг тавилаа. Тэдэнд бэлдэх хугацаа өгч дараах асуултыг тавьсан юм. Тэд юу гэж хариулав.

(Тайлбар: Хариулалт буруу, эсвэл тухайн албан тушаалтны эрх үүргээс зөрсөн тохиолдолд BUZZER дарж, тайлбар оруулна)


-Манай хотод хамгийн их тулгамдсан гурван асуудлыг нэрлэнэ үү?

-Нэгдүгээрт, 1997-98 оноос хойш хүн ам хотод их суурьшсан. Гэр хорооллууд хэтэрхий нэг тал руугаа төвлөрч, орон сууцжуулах ажил улам шаардлагатай болж байна. Хоёрт, гэр хорооллын төвлөрлийг дагаад агаар, ус, хөрсний бохирдол маш хэцүү болж байгаа. Гуравт, хот өөрөө хүртээмжгүй, ээлгүй байна. 

-Үүнийг өөрчлөхийн тулд юу хийх вэ?

-Хамгийн түрүүнд хотын гэр хорооллыг цөөлөх хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж орон сууцны хорооллыг нэмэх шаардлагатай. Хотын захиргаа шинэ орон сууцнуудаа Яармаг мэтийн хүн ам төвлөрөөгүй газруудад барьж байна. Харин би Баянхошуу, Долоон буудал гээд гэр хороолол төвлөрсөн хойд тал руугаа орон сууцжуулах бодлого барина. Ингээд ирэхээр орон сууцны хорооллын харьцаа өөрчлөгдөөд ирнэ, мөн хөрс, агаарын бохирдлын асуудлууд шийдэгдэнэ. Хүртээмжийн асуудлыг орон сууц барих үедээ шийдээд явах боломжтой. 

-Хотын дарга та хотын аль хэсэгт дуртай вэ? 

-Хотын хувьд төв хэсэгтэй л дуртай. Би гэлтгүй бүх хүн л тийм байдаг байх. 

-Манай хот хэдэн цэцэрлэгт хүрээлэнтэй вэ? 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хотын төвөөр Явуугийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг мэр сэр газрууд бий. Яг том гэвэл ганцхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн л санаанд орж байна. 

-Нийтийн тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ? 

-Тодорхой хэмжээний ахиц гарч л байгаа. Гэхдээ өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, жирэмсэн ээжүүдэд хүндрэлтэй хэвээрээ байгаа. Өндөр настай 70, 80-тай өвөө, эмээ нар автобусаар явж чаддаггүй. Тэгэхээр энэ бүх асуудлыг шийдэхийн тулд шатгүй автобус, эсвэл налуу замтай автобусууд үйлчилгээнд нэвтрүүлэх, бас чиглэлүүд нь оновчтой, ойлгомжтой байвал амар байх болов уу. 

-Тусгай хэрэгцээт иргэн амьдрахад манай хот хэр таатай хот вэ? 

Үнэхээр ээлгүй. Эв эрүүл сав саруул, 18-50 хүртэлх насныхан зүгээр явж болох байх. Тэрнээс хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэхээр ээлгүй. Хараагүйчүүд, сонсголгүй хүмүүст мэдээллийн хүртээмжгүй, автобус, гэрлэн дохиог ч зарладаггүй. Тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүмүүст бол бүх зам нь стандарт бус. Замынх нь голд шон суулгачихсан, нүх ухчихсан, бас хашлага татчихсан байх жишээний. Дээр нь хотын бүх өрхийн эмнэлгийн байр хоёрдугаар давхартаа байрладаг. Тэнд зориулалтын шат байхгүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүн орохын аргагүй. Анхан шатны эмнэлгийн тусламж авч чадахгүй хүн түүнээс цаад шатны үйлчилгээ авах талаар бодоод ч хэрэггүй.

Орон сууцны стандартад налуу шат, цахилгаан шаттай байх. Бас том том их дээд сургуулиудыг цахилгаан шаттай, хүртээмжтэй болгомоор байна. 

-Энэ ээлгүй байдлыг өөрчлөхийн тулд юу хийх вэ?

-Иргэдийн хандлагыг өөрчлөх, алдаа мадгийг засах ажлыг зэрэг эхлүүлэх хэрэгтэй. Иргэдийн хандлагыг эхлээд өөрчилье гэхээр өнөөх алдаатай үйлдлүүд хэвээрээ л байна. Алдаагаа засчихаад хандлагаа өөрчилье гэхээр иргэдтэй ойлголцохгүйгээр тэр бүхнийг өөрчлөхөд хэцүү. Тиймээс аль аль талыг нь л засахыг хичээнэ дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.