Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Надад нэг санал байна | Редакцын зурвас

"Гэрэг" сэтгүүлийн "Надад нэг санал байна" аяны тусгай дугаар гарлаа. Та бүхэн редакцтай холбогдож хэвлэмэл эхийг авах болон M+ аппликейшнээс үнэгүй татаж авч уншаарай.


"Гэрэг" сэтгүүлийн "Надад нэг санал байна" аяны тусгай дугаар гарлаа. Та бүхэн редакцтай холбогдож хэвлэмэл эхийг авах болон M+ аппликейшнээс үнэгүй татаж авч уншаарай. 


Зуны мэнд. “Гэрэг” сэтгүүл уншигч танд шинэхэн дугаараа өргөн барьж байна. Урин дулаан, цэнгэг агаар, цэцэгсийн өнгө дүүрэн дэврүүн зуныг бид энэ удаад хариуцлагатай, нухацтай, бас уучлаарай, улс төртэйгээр эхлүүлж байна. Залуусын ихэнх нь хэзээнээс улс төр гэдэг бохир заваан зүйл, надад хамаагүй хэмээн бодож үүний илрэл нь жилээс жилд сонгуульд оролцох залуусын ирц дутуу байдгаас харагдаж буйг тоо баримтууд ч баталдаг. 

Тэгвэл энэ жил буюу 2020 оны УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуульд санал өгөх эрхтэй гурван хүн тутмын нэг нь залуус бид байна. Нийгмийн олонхийн энэ их жинг эзэлдэг хэрнээ өнөөгийн нийгэмд хэрхэн амьдрах, цаашид хэрхэх зэргийг минь тодорхойлж шийдвэр гаргах түвшинд төлөөлөх хүнээ сонгохоос хойш сууна гэдэг бидний “сонголт” гэж үү? 

Цаашид ч залуусаа өгсөн саналынхаа араас хяналт тавьдаг, хариуцлага нэхдэг дадалд хэвшил болоосой гэж хүсэж байна. Ингэхийн тулд улс төр сонирхож, бодит мэдээлэлд ач холбогдол өгч, утга учиртай яриа хэлэлцүүлэг хийх өргөн чөлөө, суваг нь байхын төлөө манай редакц хичээн ажиллах болно.

Залуус бид өнөөдөр сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж, бизнес эрхэлж басхүү өрх гэрээ товхинуулах олон ачааг үүрч буй. Тэр зуурт болохгүй, бүтэхгүй зүйл тохиолдовч түүнийг өөрчлөхийн төлөө, залруулахын төлөө дорвитой алхам хийх нь цөөн. Тэгвэл энэ бүхнийг шийдвэрлэх хамгийн хариуцлагатай, хамгийн чухал үе бол сонгууль. Тиймээс бодит мэдээлэлд тулгуурлаж, анализ хийж, няхуур судалж саналаа өгөөсэй гэсэн үүднээс “Надад нэг санал байна” аяныг бид санаачиллаа. Бидэнд өнөөдрөөс илүү сайхан өнгөрүүлэх, ирээдүйгээ илүү сайнаар бүтээх олон санал, санаачлага бий. Надад байгаа, чамд байгаа санал хэзээ ч ганцдахгүй бөгөөд Монголын хүн амын нэг саяыг эзэлж буй залуус бидний санал нийлбэл төсөөлшгүй их хүчтэй. 

Улс төр, сонгууль гэдэг ойлгохын эцэсгүй зүйл биш, энд залуу таны хийж чадах зүйл маш их бөгөөд ухаалаг, хариуцлагатай, мэдээлэлтэйгээр сонгуульд оролцсоноор ямар үр дүн гарах вэ гэдэгт бидний бэлдсэн энэхүү дугаар бага ч болтугай хөтөч болно хэмээн найдаж байна. Энэ дугаараас та сонгуулийн санал өгөхөд өөрийгөө бэлдэх 8 алхмыг мэдэж авч, өмнөх сонгуулиудын сонирхолтой тоо баримтуудтай танилцана. Мөн Монголын сонгууль дэлхийн бусад орныхоос ямар ялгаа, онцлогтойг мэдэж авна. “Хэрэв би...” буланд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан бол залуус юунд анхаарлаа хандуулах байснаа бидэнтэй хуваалцсан. DJ Anu Dol, комедиан Төөгөө тэргүүтэй инфлюнсерүүд залуу таны сонголт ямар хүчтэй вэ гэдгийг сануулсан захидал бичсэнийг мөн уншаарай. Сонгуулийн талаар таны мэдвэл зохих бүхнийг А-Я хүртэл тоймлосон мэдээлэл ч танд таалагдах болов уу. 

“Надад нэг санал байна” аянд маш олон залуус, мөн байгууллагууд хамтарлаа. Манай UB.life, “Гэрэг” сэтгүүлийн редакцын хамт олон бүхлээрээ энэ ажилдаа төвлөрөн ажилласнаа гадна Unread Media, YZ TV, Fat Cat Jazz Club бидэнтэй нэгдэв. Түүнчлэн Зориг сан, “UB Passport”, Юниверсал Прогресс, Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо, Үндэсний Цогц Хөгжлийн Төв зэрэг байгууллагуудтай зорилго, чиглэл нэгтэй хамтран ажилласандаа таатай байна. 

Залуучуудыг нийгмийн амьдрал, үйл явдалд анхаарахыг уриалж ажилласан энэхүү туршлагаас бид өөрсдөө ч олон зүйлийг сурч авлаа. Цаашид ч залуусаа өгсөн саналынхаа араас хяналт тавьдаг, хариуцлага нэхдэг дадалд хэвшил болоосой гэж хүсэж байна. Ингэхийн тулд улс төр сонирхож, бодит мэдээлэлд ач холбогдол өгч, утга учиртай яриа хэлэлцүүлэг хийх өргөн чөлөө, суваг нь байхын төлөө манай редакц хичээн ажиллах болно. 

Надад нэг санал байна. Чамд ч нэг санал байна. Бидэнд маш олон санал байна. Бидэнд маш их хүч байна шүү.

 “Анлимитэд медиа групп”-ийн 

Дэд захирал Жүгдэрийн Хулан 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0