Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Наймдугаар сард санал болгох 6 ном


Наймдугаар сарын бүрхэг, бороотой өдрүүдэд уншихад тохиромжтой уран зохиол, орчуулгын, яруу найргийн түүврүүдийг санал болгож байна.


1. Цусаа худалдсан тэмдэглэл

Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхнийхээ амин зуулга, амь насыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн түүхээр Үй Хуа Маогийн дэглэм доорх Хятад орны дотоод шаналан, шандуурлыг машид нарийн уудлахын сацуу амьдрахын төлөө хүн ямар хүйтэн ухаан, халуун сэтгэл гаргах хэрэгтэй болдгийг тун ч торгон, эрмэг бичиж, хүний мөн чанар, ёс суртахууны өмнө давхар давхар асуулт тавьсан юм. “Цусаа худалдсан тэмдэглэл” роман хятадын орчин үеийн уран зохиолын хамгийн нөлөө бүхий арван романы нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ.

2. Дурлал зохион бүтээгч

Аюурзанын “Дурлал зохион бүтээгч” хэмээх хүүрнэл зохиолын номын эхний өгүүллэгээр нь зохиогч номоо нэрлэжээ. Постмодерн шийдэлтэй тэрхүү өгүүллэгийг залгуулаад “Домгоос ирсэн захидлууд”, “Илгээмж”, “Мэдэх”, “Эцгийн үхэл”, “Солгой гарын ноктюрн”, “Амьдрал нүцгэнээрээ”, “Аз жаргалгүй хүмүүс”, “Эртний гүүр” зэрэг амьдралын тухай эргэцүүлэл, өнөө цагийн хүмүүсийн дотоод монолог шингэсэн 16 өгүүллэг багтсан байна.

3. Зүүд бол цорын ганц бодит зүйл

Федерико Феллини бол 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Амьдран туурвих хугацаандаа 20 гаруй кино, 40 гаруй кино зохиол бичсэн тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй арга барил, өвөрмөц сэтгэлгээ, гайхамшигт дүр дүрслэлүүдээрээ кино урлагийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Италийн неореализмын үндэслэгчдийн нэг Роберто Росселлиниг даган урлагт хөл тавьсан тэр хожим Felliniesque буюу Феллини маягийн хэмээх тусгай үг, тухайлсан үзэл санаа дэлгэртэл өөрийн гэсэн зам мөрийг гаргаж чадсан суут туурвилч болсон юм.

4. Амуль

Н.Бадамжав “Амуль” роман. Хүнхэр тайгын амьдрал, нууцлаг ертөнц, онгод сахиус, хүйтний хүний хэлэх гэсэн санаа, сэдлийг тус бүтээлээс амтлах боломжтой. Хүний амьдралыг хүүрнэхээс гадна байгаль эх, хүн хоорондын шүтэлцээ, амьд байгалийн бидэнд хэлэх бүхнийг зохиолчийн дотоод мэдрэмж, сэтгэлгээний нарийн логик дэс дараалалтайгаар уншигч бидний оюун билэг, сэрэл мэдрэмжийг ундалсан гайхалтай бүтээл ажээ. Зохиолын утга агуулга, сэтгэлгээний цар хүрээ, бяд чадал, дэндүү амьд дүр, дүрслэл, үгийн баялаг, бэлгэдэл, онгод шүтээн, тайгын ертөнц тэр тусмаа хэзээ ч очиж үзээгүй тийм нууцлаг ертөнцөд очих боломжийг нээж өгсөн.

5. Сүнс урлал

Э.Бүжинлхам "Намрыг мартагсад" /2012/ яруу найргийн ном, "Шинэ үнэр" хамтын түүвэр /2012/, "Ариан" /2015/ туужаа тус, тус хэвлүүлсэн бөгөөд түүний "Сүнс урлал" яруу найргийн түүврийг санал болгож байна

6. Халуун шоколад шиг сэтгэл


Эскивель нь кино зохиол бичиж, роман туурвиж эхэлсний хамгийн анхных нь "Como agua para chocolate" хэмээх энэхүү бүтээл байв. Уг роман 1989 онд хэвлэгдэн гармагцаа уншигчдын анхаарлыг татаж, төд удалгүй Мексикийн уран зохиолын шинэ үеийн хамгийн амжилттай зохиолуудын нэг болжээ. Одоогоор 34 хэлнээ орчуулагдсан энэ романаар 1992 онд мексик найруулагч Альфонсо Арау (Альфонсо, Лаура хоёр хожим нь гэр бүл болжээ) кино бүтээсэн нь Эскивелийг роман туурвигч гэдгээрээ олон улсад танигдахад хувь нэмэр оруулсан юм.

Нийтлэлийг бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.