Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Наймдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Зурхайд итгэдэг, итгэдэггүй хамаагүй хүн болгон л ямар нэг байдлаар харж, хүлээх тал байдаг шүү дээ. Манай хайр дурлалын зурхайг уншсан хүмүүс "үнэн байсан шүү" гэж хэлэх нь олон байдаг. Та бүхэн ч бас хараад, сонирхоод үзээрэй.  

1. Хонь (3/21-4/19)

Наймдугаар сарын 3-наас таны олон нийттэй харилцах харилцаа нэлээдгүй "амттай" болох шинжтэй. Гэвч зарим найз нөхөд, танил хүмүүс танд таагүй мэдрэмж төрүүлэх учир тунан үлдсэн хэдэн сайхан найзтайгаа уулзаж, эргэн дурсаж, цагийг сайхан өнгөрөөх хэрэгтэй. Гэр бүлийн амьдрал ч бас муугүй. Наймдугаар сарын 7-ноос Сугар гараг таны гэр бүлийн харилцааг ивээх бөгөөд та илүү амар амгалан, тайван тогтуун цаг мөчийг гэр бүл, хамаатнуудтайгаа өнгөрөөж болно. Одоо танд гэр бүлийн амар амгалан мэдрэмж, тав тухаас илүү зүйл хэрэггүй.

Хайр дурлалын харилцааны хувьд наймдугаар сарын 18-нд тохиох Шинэ сар таны зүрхийг бялхаах болно. Хайр дурлалын асуудлыг тань ивээх учраас ганц бие Хонины ордныхон шинэ харилцаа эхлүүлэх боломжтой болно. Хэрэв хайртай хүнээ нэгэнт олсон, хосын харилцаанд оролцож, болзож яваа бол хамтдаа аз жаргалтайгаар холбогдож, хамтдаа хөгжилтэй, үнэхээр сэтгэл хөдлөм тийм таатай харилцааг мэдрэх болно. Тиймээс тухлан суугаад, таалан болгоо.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  гэр бүл, найз нөхөд, сонирхолтой хайр,  энтертайнмент

2. Үхэр (4/20-5/20)

Ажлын амжилт, мэргэжлээрээ "үзүүлээд өгөх" сар. Наймдугаар сарын 3-нд тохиох Тэргэл сарны нөлөө танд нэр хүнд, шагнал, мөрөөдөж байсан тушаал дэвших, амьдралаа сайжруулах боломжуудыг авчирч мэдэх нь. Таныг ивээгч Сугар гараг наймдугаар сарын 7-ноос харилцаа холбоог ивээх тул санхүүгийн холбогдолтой асуудлуудад харилцан ойлголцол, зөвшилцөөн, таатай нөхцөл бүрдүүлнэ. Мөн та худалдаа, маркетинг, харилцаа холбооны салбарт ажилладаг бол орлого нэмэгдэх бололцоотой байна.

Ганц бие хүмүүсийн хувьд наймдугаар сарын 19-нөөс хойшоо болзоонд явах үүд хаалгууд нээгдэнэ. Буд гараг таны хайр дурлалыг ивээх тул хэд хэдэн таатай хүмүүстэй уулзах, яриа өрнүүлэх боломж олдоно. Магадгүй та хэн нэгэн онцгой содон хүнтэй хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярьж, чатлаад сууж байж мэднэ. 

Харин хосуудын хувьд наймдугаар сарын 18-наас гэр бүл, ойр дотнын хүмүүс тань таныг болон хосыг чинь өхөөрдөж, хамтдаа ямар сайхан байгааг магтана. Нэг нэгнээсээ гараа холдуулах ч сөхөөгүй болж мэдэх юм.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  тушаал ахих, шагнал, гэрээ, санхүүгийн шийдвэр, гэр бүлийн хөгжөөн, хүчтэй хайр, нүүж суух

3. Ихэр (5/21-6/20)

Хэрэв та хуулийн ямар нэг асуудалд орооцолдсон бол наймдугаар сарын 3-наас хойш учир зангилааг өөрийн гараар бага багаар олж эхлэх нь. Та энэ бүхний ард нэг мөсөн гарахаар шулуудаж, тайтгарал мэдрэх болно.

Мөнгөний хувьд энэ сар тун ээлтэй байх нь. Наймдугаар сарын 7-нд Сугар гараг таны ашиг орлогыг ивээж эхлэх бөгөөд есдүгээр сарын 6 хүртэл үргэлжилнэ. Та яаж ийгээд л хэтэвчиндээ илүү мөнгөтэй байх болно. Гэрт тань хэрэггүй болоод хэвтэж байсан зүйлийг ч онлайнаар овоо үнэтэй зарж мэдэх юм. 

Наймдугаар сарын 18-наас хойш хайр дурлал тэр чигтээ харилцаа холбоон дээр тулгуурлана. Та сэтгэлтэй хүндээ сэтгэлээ илэрхийлэх, мэдрэмжээ хуваалцаж түүнтэй харилцахад илүү амар болно. Магадгүй та анх удаагаа ийм зоригтой алхам хийж мэднэ. Хэрэв харилцаа холбоонд байдаг бол хүүхэд, дотно харилцаа, болзооны тухай сонирхолтой санаа онооны тухай яриа хөөрөө давамгайлах болно. Бүтээлч байгаарай! 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  мөнгө, илүү их мөнгө, хайр, шүлэг, хайрын захиа, таатай харилцан яриа

4. Мэлхий (6/21-7/22)

Та энэ сарыг нэлээн том өрөө дарж эхэлснээр эхлүүлэх бололтой. Наймдугаар сарын 3-нд тохиох Тэргэл сар таны бусдаас авах мөнгө, өгөх мөнгө болон зээлтэй холбогдох болно. Хэрэв таныг байрны, сургалтын төлбөр зовоож, зээлээ яах вэ, төлбөрөө хэрхэн төлөх вэ гэж бодож байсан бол энэ болгонд гарц хайж, бүгдийг нь төлж дуусгах тодорхой төлөвлөгөөтэй болно. Тиймээс тэмдэглээд сууж байх цаг ойрхон байна!

Наймдугаар сарын 7-ноос есдүгээр сарын 6-ны хооронд Сугар гараг таны ордыг ивээх тул та хүн бүрийн сэтгэлийг татах болно. Та дотроо үзэсгэлэнтэй нэгэн байлаа гэхэд гаднаа хүртэл түүнийгээ гэрэлтүүлж чадна. Энэ бол Сугар гарагаас танд өгч буй бэлэг юм. Мөн хайр дурлалын амьдралд ахиц мэдрүүлж, хэн нэгэн онцгой хүнтэй ч уулзаж мэднэ. Хэрэв хостой бол та бүр ч илүү их хайрлагдах мэдрэмж авна. 

Наймдугаар сарын 19-нөөс хойш та бүх чухал хэлэлцээр дээр гарын үсэг зурж мэдэх юм. Харилцан зөвшилцөл, анализ хийх, бусадтай харилцах харилцаа зэргийг Буд гараг ивээж, таны тархи илүү сэргэг ажиллах болно. Сайн ашиглаад ав.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  өв залгамжлал, зээл, татах чадвар, хайр дурлал, гоо үзэсгэлэн, харилцаа холбоо

5. Арслан (7/23-8/22)

Наймдугаар сарын 3-нд Тэргэл сарны нөлөөгөөр та харилцаатай хүндээ ямар их хайртайгаа бүрэн ойлгож, ухаарч мэдэх юм. Та хоёрын харилцаа холбоог илүү сайжруулах гол зүйл нь магадгүй таны нөгөө хүн байдгаасаа илүү нээлттэй болж, өөрчлөгдсөнтэй холбоотой байх болно. Тэр хүн танд илүү их татагдана. Нөгөө талаас, та тэргэл сарны нөлөөгөөр мөн алдсан, тавьж явуулсан нэгний араас гашуудах магадлалтай. хэрэв та үйлдэл хийхээс болгоомжилсон, эсвэл хэн нэгэн хүнийг халдашгүй байдалд дэндүү удана хорьж, байлгасан бол та магадгүй тэр хүнээ, боломжоо алдаж буйгаа ухаарна. Та гашуудах ч, тийм ч их удахгүй.

Наймдугаар сарын 18-наас таны бүх л зүйлд шинэ гэрэл гялбаж, шинэ боломж нээгдэнэ. Хайр дурлал ч биш бүх талд шүү. Илүү дээш зоригтой онил. Байнга байдгаасаа жаахан л хүчтэй, эрсдэлтэй зүйл хийхэд ирэх шагнал нь ч их байх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, гэрлэлт, салалт, хачин хайр, бүтээлч байдал, шинэ эхлэл

6. Охин (8/23-9/22)

Та эрүүл мэндийн байдлаа сайжруулахын тулд томоохон өөрчлөлт хийхэд бэлэн болох нь. Наймдугаар сарын 3-нд тохиох тэргэл сар таны эрүүл мэнд, сайн сайхан байдалтай шууд холбогдоно. Мөн та зөвхөн биеэ тордохоос гадна сэтгэл санаагаа эдгээн тайвшруулахад уламжлалт бус өөр арга ашиглаж мэднэ. Энэ нь ч үр дүнгээ өгөх боломжтой харагдаж байна.

Наймдугаар сарын 18-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та Тэргэл сарны үед хийсэн өөрчлөлтүүд дээрээ нэмээд сэтгэл зүйн маш том өөрчлөлт, давуу талыг олж авна. Нэг ёсондоо детокс буюу цэвэрлэх, хор гадагшлуулах үйлдлүүдийнхээ араас та тэр бүх зөв дадал зуршил, амьдралын хэв маягаа авч үлдэхээр хичээнэ гэсэн үг юм. Энэ цаг үе бол эмчилгээ, бясалгал, йог хийж эхлэх хамгийн гайхалтай үе төдийгүй өөртөө цаг зориулж, ганцаараа байж, сэтгэл зүрх, дотоод мэдрэмжиндээ анхаарахад төгс тохирсон цаг юм.

Энэ сард таны хайр дурлал хамгийн чухал асуудал биш байж магадгүй ч наймдугаар сарын 19-нөөс хойш харилцаатай хүнтэйгээ маш олон төрлийн харилцан яриа үүсгэх боломжтой. Буд гарагийн нөлөөгөөр та хостойгоо эрүүл мэнд, ажил, эрүүл оршихуй болон та хоёрт хоёуланд нь нөлөөлөх чухал асуудлуудын тухай байх боломжтой.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  эрүүл мэнд, эерэг зуршил, өвчин эмгэг, эмчилгээ, сэтгэл санааны байдал, ажил, дадал

7. Жинлүүр (9/23-10/22)

Наймдугаар сарын 3-наас эхлэн хайр дурлалыг тань ивээх Тэргэл сарны нөлөөгөөр та зүрх сэтгэл тань баяслаар дүүрэхийг мэдэрнэ. Магадгүй та эцэст нь амьдралын хайраа олж мэднэ. Бас яг энэ нөхцөлд та үүнийгээ дээвэр дээр гараад чангаар орилж, бүгдэд түгээмээр санагдана. Мөн жирэмсэн болохоор төлөвлөж байсан хүмүүст сайхан мэдээ дуулдах боломж өндөр. 

Таныг ивээгч Сугар гараг наймдугаар сарын 7-ноос есдүгээр сарын 6 хүртэл идэвхтэй байх бөгөөд та мөнгөн орлогоо нэмэх, шагнуулах, үнэлэгдэх өндөр боломжтой. Мөн өөрийн бизнесээ эхлүүлэх тухай бодож байсан бол энэ төгс цаг үе байх болно. 

Наймдугаар сарын 18-нд Шинэ сар таны хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг ивээнэ. Энэ бол жилд ганц л тохиох мөрөөдөл хүслээ хэлж, даатгах цаг үе юм. Та хамгийн том зорилго, урам зориг өгөх зүйлдээ төвлөрч, түүгээрээ амьсгал. Энэ бол таны хувьд ид шидийн цаг үе юм шүү.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  хайр, үр хүүхэд, бүтээлч байдал, карьер, бизнес, нэр хүнд, хүсэл мөрөөдөл

8. Хилэнц (10/23-11/21)

Наймдугаар сарын 3-ны үед Тэргэл сар гэр орон, гэр бүлтэй холбогдсоноор таны гэр бүлийн харилцаа сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх нь. Та хамаатан садан, ойр дотнын хүнийхээ тухай том мэдээ дуулж магадгүй. Магадгүй хэн нэгэн нүүх, хол явах, гэр бүлийн амьдралын хэв маяг өөрчлөгдөх зэрэг байж болно. Мөн хэн нэгэн гэрлэхээр шийдэж, эсвэл таны хүүхэд хол сурахаар болох зэрэг асуудал байж болно.

Сугар гарагийн нөлөөгөөр наймдугаар сарын 7-ноос есдүгээр сарын 6-ны хооронд шинэ зүйлд суралцах нь сэтгэл татам байх болно. Мөн та маш ухаалаг, амьдралын туршлагаа танд зааж зөвлөн хуваалцах хүнтэй тааралдаж мэднэ. Хэрэв та ганц бие бол хайр дурлалын шинэ харилцаанд орж мэдэх нь ээ.

Наймдугаар сарын 18-нд тохиох Шинэ сарны нөлөөнд та шинэ зүйл эхлүүлэх эсвэл тушаал дэвших тухай анхаарахаар шийдсэн нь ил гарна. Энэ таныг тайзны голд аваачиж, маш олон хүний анхаарлыг татахад тусалж мэднэ. Гэрэлтээд байгаарай!

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  гэр бүл, сэтгэл хөдлөл, хоосон үүр, аялал, хичээл ном, карьер, мэргэжлийн шинэ арга барил

9. Нум (11/22-12/21)

Наймдугаар сарын 3-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та ямар нэгэн зөвшилцөл, гэрээ хэлцэл, ажлаа дуусгах боломжтой болно. Энэ Тэргэл сар таны харилцаа холбоонд нөлөөлөх тул мөн бичиж байсан ном, илтгэл, бусад чухал төслөө ч дуусгах магадлалтай байна. 

Наймдугаар сард шинэ зүйлд суралцах нь таны гол зүйл болно. Наймдугаар сарын 18-нд тохиох Шинэ сар оюун ухаанаа тэлэхэд тус нэмэр болох бөгөөд та хүсэж байсан гэрчилгээгээ гардаж авах, шинэ зүйл сурах, сурсан зүйлээ бататгах боломжтой. Мөн өөрийн мэргэн ухааныг бусдад түгээх, хэлэх гэсэн үгээ илүү олон хүнд тарааж, бусдад хүргэхэд яг тохирох алтан цаг үе.

Хайр болон мөнгө наймдугаар сарын 7-ноос хойш уяа холбоотой явах болно. Сугар гарагийн нөлөөгөөр та хостойгоо хамт мөнгөний их ажил хийх, орлоготой болж, арга эвээ олох боломжтой. Хайр дурлалын асуудлыг даган мөнгө ч сайжрах боломжтой. Сэтгэл хөдлөм сар эхэлж байна!

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бичих, зааж зөвлөх, ярих, аялах, сурах, романтик, ашиг

10. Матар (12/22-1/19)

Та энэ сар мөнгийг хашраах нь ээ. Наймдугаар сарын 3-нд тохиох Тэргэл сар таны орлого маш сайжрах бөгөөд дагаад сэтгэл санаа чинь туйлын эмзэг байх нь. Гэвч та өөрийн гэсэн өвөрмөц арга барил, авьяас чадвараар мөнгө олох өөр олон боломжийг өөртөө нээнэ. Мөн хөрөнгө оруулалт хийх сайхан цаг үе байж мэднэ. Наймдугаар сарын 18-нд тохиох Шинэ сар танд олон боломжийг өгч, орлого олох боломжтой олон ч үүдийг та нээх болно.

Наймдугаар сарын 7-ноос хойш таны хайр дурлалын амьдрал таатай. Сугар гараг таны амьдралд хайрын амар амгалан, зөөлөн таатай байдлыг авчирч энэ нь есдүгээр сарын 6 хүртэл тогтвортой байна. Цаг мөч бүрийг мэдэр! Хэн нэгэнтэй уулзаж, болзож байгаа бол илүү нухацтай болж, том алхам хийх, шат ахиулах үйлдэл хийж магадгүй. Магадгүй хамт амьдрах, аялах, бүр сүй тавьж, гэрлэх ч байж мэднэ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: санхүүгийн тогтвортой байдал, орлого, өсөн нэмэгдэх, мөнгөний менежмент, хайр дурлалын хичээл зүтгэл

11. Хумх (1/20-2/18)

Наймдугаар сарын 3-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр та сэтгэл хөдлөлийн давалгаанд өртөнө. Та нэг их тэгээд байдаггүй ч энэ сарын эхэнд бүтэн хайрцаг салфетка дуустал сайхан уйлах хэрэг гарна. Танд ингэж уйлж, сэтгэлээ онгойлгох нь ч хэрэг болно. Та маш их стресст өртөж эсвэл ажил амьдрал, хүмүүстэй харилцах харилцаанаас болоод тэсэхгүй мэт санагдана. Яадаг ч байсан бүгдийг нь гадагшлуул. Нулимс таныг цэвэрлэж, дотор тань онгойх болно.

Хувийн харилцаа гэснээс, наймдугаар сарын 18-нд тохиох Шинэ сар таны харилцаанд нөлөөлөх бөгөөд болзож, уулзаж байсан хүн бий бол илүү их хичээл зүтгэл гаргахаар шийднэ. Мөн хамтдаа таатай, хөгжилтэй шинэ зүйл турших, адал явдал эрж хайх үе. Хүүхэдтэй болохыг төлөвлөж байвал тэр ч сайхан тохирно.

Наймдугаар сарын 7-ноос хойш ажил, өдрийн тань хийх зүйлс аз жаргал авчрах гол зүйлсийн нэг болно. Та биеэ тордож хайрлаж байсан болохоор тэр талаасаа ч таатай мэдрэмж авах бөгөөд одоо өөр юу танд хэрэгтэй тухайд анхаарах хэрэгтэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  сэтгэл хөдлөл, эмзэг, уйлах, хичээл зүтгэл, фитнес, зөв хооллолт, ажлын байрны тав тух

12. Загас (2/19-3/20)

Тэргэл сар наймдугаар сарын 3-нд тохиохтой зэрэгцэн та хувийн орон зайдаа илүү байхыг хүсэж мэднэ. Эсвэл та маш нууц ямар нэгэн зүйл хийж байгаад, түүнийгээ дуусгах торгон агшинд ойртож байж мэднэ. Хэрэв та ямар нэгэн өвчнөөс эдгэрч байгаа бол эцэст нь эмнэлэг сувилал, хараа хяналтаас гарах цаг дөхөж байна. Таны сэтгэл сэргэх мөч ойрхон байна. Наймдугаар сарын 18 хүртэл эрүүл мэндтэй холбоотой асуудал голлох байр суурийг эзэлнэ. Мөн фитнес, хөдөлгөөнөөр дамжуулан өөрчлөлт хийнэ. Багийн тоглоом, спорт сонирхоод үзвэл танд илүү тохирох болов уу. Та бүр хувийн дасгалжуулагч хөлсөлж, илүү нухацтай хандаж ч мэднэ. 

Наймдугаар сарын 7-ноос хойш Сугар гарагийн нөлөөгөөр таны хайр дурлалын амьдралд том өөрчлөлт ирнэ. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй ойртох, өөртөө татах таатай үе. Мөн Сугар гарагийн нөлөөгөөр тэр хүнд танд гэр бүлийн гишүүн байсан мэт л мэдрэмж төрүүлнэ. Уулзсан үеэсээ л тухтай байх мэдрэмж. Хайр дурлалын харилцаанд байдаг бол наймдугаар сарын 19-нөөс хойшоо та хоёрын харилцаа огцом сайжирч, хамаагүй дээрдэнэ. Хамтдаа шийдвэр гаргахад ч амар болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс:  эрүүл мэнд, эдгэрэл, фитнесс, хоолны дэглэм, хайр дурлал, сэтгэл татам


Illustrations: Olaf yen

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
12
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Battsetseg 2020.11.30 172.69.252.139

12 sariinxaa zurxaig oruuld ogooch

0 Хариулах


Зочин 2020.11.30 172.69.252.139

12 sariinxa zurxaig oruulaad ogooch

0 Хариулах


battsetseg 2020.09.04 172.69.252.139

9dvgr sariin zurxai oruuld ogooch

0 Хариулах


dude 2020.08.01 172.69.252.137

thanks

0 Хариулах