Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Найруулагч С.Бямбын "Хэвтрийн хүн" дэлхийн алдарт Таллины кино наадамд шалгарчээ


Гуру Медиа болон Номадиа Пикчерс нарын хамтран бүтээсэн зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн Хүн” бэсрэг романаас сэдэвлэсэн уран сайхны кино Монголын нээлтээ гуравхан өдрийн өмнө Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нээлтийн киногоор шалгаран хийсэн бөгөөд 2020 оны 10-р сарын 20-ноос кино театруудын дэлгэцнээ гарч байгаа билээ.

Тэгвэл уг киноны дэлхийн нээлт 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хойд Европын хамгийн том бөгөөд дэлхийн “A” зэрэглэлийн нэр хүндтэй 14 кино наадмын нэг болох Таллины олон улсын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт сонгогдсоныг дуулгахад таатай байна.

Уг наадмын хуудсанд Хэвтрийн хүн киног “…өөрийн хэмнэлтэй хайрын тухай яруу түүх... Энэхүү өвөрмөц монгол кино бидэнд хоромхон зуур амсхийн, хаана хэрхэн хүрч ирснээ эргэцүүлэн бодох боломжийг олгож буй бүтээл гэж онцолжээ. Үзэгчдэд соёлын шинэ орон зай өгч, хурц асуулт тавьж, тэднийг инээлгэж, гайхшруулж, жинхэнэ утгаар нь тав тухтай бүсээс нь гаргахдаа гарамгай тус наадмын олон улсын уралдаант хэсэгт Оскарын шагналт Унгарын нэрт найруулагч Ишван Сабо, Оросын кино академийн Ника шагналт Александр Миндадзе, 2015 оны Каннын Uncertain Regards ын шагналт Хорватын найруулагч Далибар Матанич (Dalibor Matanić), 2007 оны Сандансын кино наадмын шилдэг найруулагчийн шагналт Анна Меликоян зэрэг кино ертөнцөд нэр нь танигдсан уран бүтээлчдийн кинонууд шалгаран өрсөлдөж байна.

Хоёр жилийн өмнө зураг авалтыг нь хийсэн Хэвтрийн Хүн киноны зохиол нь 2017 оны Каннын кино наадмын Le Atelier хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдсон оролцож байсан. 26 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг, он цаг дамнасан хоржоонт ээдрээтэй үйл явдлаар илэрхийлэх уг киног Монгол, Швейцары, Германы 80 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, пост продакшныг Берлин хотод байдаг Студио Миттед хийсэн.

Гол дүрд авьяаслаг залуу жүжигчид болох Г. Баттулга, Т. Ариунчимэг нар тоглож, Ш.Доржсүрэн, Д.Оюунзул, Р. Баттогтох, Б. Оюун-Эрдэнэ, М. Тогтохжаргал, Б.Билгүүн, Б. Должинсүрэн, Г. Тэнүүн-Эрдэнэ, Х. Хулан нар туслах дүрийг чадварлаг бүтээжээ. Уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа С.Сансаргэрэлтэх, Ерөнхий зураачаар Германы Бабелсбергийн Кино Урлагийн Их Сургуулийн кино зургийн танхимын декан Д.Ариунсайхан, Ерөнхий зураглаачаар Өмнөд Солонгост кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн залуу зураглаач Б.Түвшинтөгс, ерөнхий продюсероор Гуру Медиа студийн Ц. Ариунаа, хамтрагч продюсероор Номадиа студын продюсер Б.Наранбат тус тус ажилласан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.