Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд Диснейн хүүхэлдэйн киног дахин бүтээжээ


Найз залуутайгаа театрт кино үзэж суутал гол дүрүүд нь та хоёртой дэндүү адилхан санагдаад байвал яах вэ? Яг ийм явдал Стутхи Дэвид хэмээх бүсгүйд тохиолджээ.   

Найруулагч мэргэжилтэй Ли Лоуклер найз бүсгүйдээ тун өвөрмөц байдлаар гэрлэх санал тавьсан нь энэ аж. Тэрбээр 6 сарын өмнө Австралийн иллюстратор Кайла Кумбс руу мэйл бичиж, 1959 онд бүтээсэн Диснейн "Нойрсож буй гоо гүнж" хүүхэлдэйн киноны нэг хэсгийг дахин хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Лоуклер хүүхэлдэйн киноны ханхүү, гүнжийн дүрийг өөрсөдтэйгээ адилхан болгож бүтээхийг хүссэн аж. 

Хүүхэлдэйн кино бэлэн болох үед Лоуклер жижигхэн кино теарт хөлсөлж, найз нөхөд болон гэр бүлийнхнээ урьжээ. Ханхүү Филлип Аврора гүнжийг үнсэх хүртэл найз бүсгүй нь юу ч гадарлаагүй гэнэ. Стутхи Дэвид гүн нойрноос сэрж буй Аврора гүнж, түүнийг аварсан ханхүү Филлип хоёрыг хараад гайхширч суутал Лоуклер өвдөг сөгдөн түүнд гэрлэх санал тавьжээ. 

Энэхүү сэтгэл догдлуулсан гэрлэх саналын бичлэг сошиал орчинд вайрел болоод байна. Лоуклерийн YouTube хуудаснаас л гэхэд 6.2 сая хүн уг бичлэгийг үзжээ. 

Хайр сэтгэлээ илэрхийлэх өвөрмөц санааг бодож олохын тулд залуус ихээхэн цаг, сэтгэл зарцуулдаг аж. Англид амьдардаг Эди Окоро хэмээх залуу хайртай бүсгүйдээ 30 өдрийн турш 'нууцаар' гэрлэх санал тавьсан тухай өмнө нь бид мэдээлж байсан билээ. 

2018 онд продюсер, найруулагч Гленн Уайсс Эммигийн шагнал хүртсэнийхээ дараа тайзнаас найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж байсан юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
4 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
26
1
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.