Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Найз залуугаасаа салж, ажлаа хаяад нохойтойгоо цуг аялж яваа 24 настай бүсгүй


Өөрийн мөрөөдлөөр амьдрахад маш олон зүйл замд нь саад болж буй олон хүн байгаа байх. "Ингэх ёстой" гэх бодлоос болоод чөлөөтэй байж чадахгүй байгаа хүн бүхэнд энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Сидней Фербраче гэх 24 настай бүсгүй өөрийн нохой Эллаг дагуулан АНУ-аар тойрон аялах аялалдаа анх гарчээ. Тэр суудлын ажлаасаа хагацаж, аялж явах үедээ өөрийн хүссэн ажлыг лаптопоороо хийдэг байна. Тэр хүссэн машинаа худалдаж авахын тулд 3 ажил хийж байснаас гадна өөрийн найз залуугаасаа салаад энэхүү аялалдаа гарчээ.

"Яагаад аялах дуртай вэ гэвэл би өөр соёл, өөр хүмүүсээс үргэлж шинийг олж мэдэж, сурч авдаг. Байгаль үнэхээр үзэсгэлэнтэйгээс гадна энэ дунд өдөржин байна гэдэг тэр чигтээ бэлэг. Шинийг сурч мэдэх үүн шиг гайхалтай арга үгүй" гэж тэр ярилцлагадаа дурджээ.

"Эх орноороо аялж явахдаа би өчнөөн олон содон зүйлтэй учирсан. Бас дээрээс нь аялалд гарахад асар олон хүнд хэцүү зүйлтэй таарсан. Би осолд орж, хэдэн долоо хоногийн турш өөр газар толгой хоргодох хэрэгтэй болсон.Нохойг минь оруулахыг зөвшөөрөхгүй олон ч газартай таарсан. Бас Элла минь мэс засалд орох хэрэгтэй болоход дэргэд минь туслах хэн ч байгаагүй. Гэр бүлийнхэн минь тэр холоос надад чадахаараа л тусалсан. Гэхдээ заримдаа зүгээр л тэврэлт хэрэгтэй байдгийг ойлгосон."

Тэд цугтаа 20 гаруй мужаар аялсан байна.

Хийж буй зүйлийг нь дэмжиж, тусалдаг гэр бүл, найзуудынхаа ачаар тэр олон сөрөг зүйлээс хол байж чаддаг гэнэ. Заримдаа интернетэд түүний хүсээгүй тийм сэтгэгдлүүд байгааг тэр олж хардаг байжээ. Гэвч хүмүүс сайнаар хүлээн авч, дэмжиж байгаа нь түүнд үнэхээр таалагдсан байна.

"Аялалд гарахад асар их мөнгө шаардлагагүй. Та жаахан хүүхдүүдтэй байсан ч аялж болно. Ямар ч нөхцөл байдалд байсан та адал явдалд гарах боломжтой. Бэлтгэл ажил мэдээж цаг авах болно. Бас чадахаараа мөнгө цуглуулах хэрэгтэй болно. Гэхдээ бүх зүйлийг мөр мөрөөр нь төлөвлөх хэрэггүй. Нэгэнт замд гарсан байхад өөр юу ч хамаагүй."

Та тэдний инстаграм хуудсыг ЭНД дараад сонирхож болно.

Тэр 2018 оны есдүгээр сард замд гарсан бөгөөд аялал нь цааш үргэлжилсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
26
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.28 103.229.123.200

zurgiig n tegeed hen awch ogood baigaan . automat -r awsan geheeregui l yum bn sh d

0 Хариулах


Зочин 2020.01.22 103.111.68.3

Бүр нэг цаанаасаа зарагч хүмүүс байхиймаа

0 Хариулах