Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Налайхын замыг энэ сарын 15-наас ирэх сарын 25 хүртэл хэсэгчилж хаана


Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад  гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид  Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэнэ Мөн урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэв.

Налайхын 20,9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаана. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ гэдгийг  Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал онцоллоо.

Налайхын автозамыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаах аж гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.