Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Налайхын замыг маргаашаас эхлэн хэсэгчлэн хаана


Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Налайхын автозамыг ирэх сарын 04-нийг хүртэл хугацаанд засварлах юм. Энэ асуудлаар өнөөдөр нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзориг нар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра "Налайхын 20.9 километр авто замыг хэсэгчлэн хааж засварлах тухай өмнө нь мэдээлж байсан. Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил эхэлсэн байгаа. Маргааш буюу есдүгээр сарын 23-ны 07:00 цагаас Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ. Энэ ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөсөн. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг анхааруулж байна. Коронавирусийн цар тахлаас шалтгаалж хятад ажилчид ирж чадахгүй байж байгаа ирсэн. Ирээд 21 хоног тусгаарлагдаад гарч ажилдаа орсон юм.Тиймээс иргэд нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг уриалж байна” гэв.

Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийх юм байна.

"Налайхын 20.9 километр замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:

1. Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.

2. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.

3. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
4. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
5. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна.

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд "Налайхын замын засварын ажилтай холбогдуулан түр хаасан хэсэгт Тээврийн цагдаагийн албанаас хяналтын цэгүүд гарч ажиллана.Жолооч нар хурдаа тохируулж явах, хориглосон тэмдгүүдийн заалтыг биелүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа шөнийн цагаар болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, тодорхой тэмдэг, тэмдэглэгээ болон техник хэрэгслийн заалт чиглэлийн нарийн баримтлахыг анхааруулж байна.Сүүлийн үед Налайхын замд хурд хэтрүүлсэнээс үүдсэн осол нэлээд бүртгэгдэх төлөвтэй байгаа учраас эргэлт, тойрог дээр хурдаа тохируулж явахыг зөвлөе" хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.