Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Нарциссист хүнтэй болзож байгааг илтгэх 9 шинж


Нарциссист хүний шинж тэмдэг эхэндээ өөр олон зүйлтэй андуурагдах магадлалтай байдаг. Зүгээр л өөртөө итгэлтэй байх зан чанартай андуурч боломгүй зүйл гэдгийг та мэдээд гайхах болно. 

Нарциссист гэж өөрөө өөрийгөө бүхнээс дээгүүр тавигч, өөртөө хэт дурлагч хүнийг хэлдэг байна. Харин та тийм хүнтэй учирсан эсэхээ мэдэхгүй байна уу? NPD буюу Narcissistic Personality Disorder гэх сэтгэцийн өвчин байдаг бөгөөд ийм төрлийн хүмүүсийн тухай сонирхолтой нийтлэлийг Healthline сайтаас орчуулан хүргэж байна.

1. Тэд эхэндээ бусдыг байж ядтал нь өөртөө татдаг

Танд эхэндээ бүх зүйл яг л үлгэр шиг санагдах болно. Зарим хүмүүсийн нэрлэдгээр бол "хайраар бөмбөгдөж" эхлэх болно. Шууд л гоё сайхан үг хэлж, гайхшруулж, бүх зүйл удаагүй байхад ч сэтгэл хөдлөм томоохон шийдвэрүүд гаргаж мэднэ. "Нарциссист хүмүүс зөвхөн хамгийн онцгой гэсэн хүмүүстэй л хамт байх ёстой гэж өөрийгөө боддог. Харин онцгой гэдэг нь өөрийг нь магтдаг, дээдэлдэг хүмүүсийг л хэлж байгаа юм" гэж "Kaleidoscope Counseling" байгууллагын үүсгэн байгуулагч Недра Гловер хэлсэн байдаг. Та тэдний урмыг хугалах ямар нэг зүйл хийхэд л тэд шууд унтарч, холдож эхэлнэ. 

Зөвлөмж: Хэрэв хэн нэгэн харилцааны эхлэлээс л шууд маш хүчтэй сэтгэл, мэдрэмж төрүүлээд байвал болгоомжлох хэрэгтэй. Хайр дурлалыг мэдрэхээр хүн болгон яардаг ч аливаа зүйлийг анзаарч байх хэрэгтэй шүү. 

2. Харилцан яриаг түрэмгийлж, өөрсдийн тухай байнга ярих болно 

Тэд өөрсдийн амжилт, олж авсан бүхнээ байнга ярих дуртай. Бусдад өөрийгөө мэдрүүлж, ийм байдлаар ярихад тэдэнд сайхан санагдаж, бусдаас илүү, ухаалаг гэдгээ мэдэрч өөрөөрөө бахархдаг болохоор тэр. Бас ярилцах үед тэд таныг анхаарч сонсох нь маруухан. Учир нь тэд өөрсдийнхөө тухай яриад завгүй байх болно.

Өөрөөсөө асуугаарай: Та тэр хүнд өөрийнхөө тухай ярих үед яаж хүлээж авдаг вэ? Цааш сонирхож, илүү ихийг мэдэхийг хүсдэг үү эсвэл шууд өөрийнхөө тухай сэдэв рүү чиглүүлдэг үү?

3. Тэд танаас магтаалын үг хүсдэг

Мэдээж магтуулах сайхан л даа. Гэхдээ хэмжээ нь хэтрээд ирвэл? Нарциссист хүмүүс байнга магтаалын үг сонсохыг хүсдэг. Хэрэв тэр үгийг нь хэлэхгүй бол сонсохын тулд юу ч хийж магадгүй. Өөрсдийн үнэ цэнийг мэдрэхийн тулд тэд уян зөөлөн ааштай хүмүүстэй ойр байх тохиолдолд бий. Тэд өөртөө хэт итгэлтэй учраас илүү дээр мэдрэмж авахын тулд бусдыг доош нь хийж ч магадгүй юм.

Багахан зөвлөгөө: Зүгээр л өөртөө итгэлтэй хүмүүс тэднээс өөр. Тэд сайхан мэдрэмж авахын тулд заавал бусад хүмүүсээс магтаалын үг сонсох гэж шахдаггүй.

4. Тэдэнд өрөвч сэтгэл байхгүй

Бусдын юу мэдэрч байгаа нь түүнд хамаагүй. Тэр таныг ажил дээрээ хэцүү байдалд орж, найзтайгаа муудалцан, гэр бүлтэйгээ асуудалтай болоход анхаарал хандуулж байна уу? Эсвэл та сэтгэлээ уудлахад тэд уйдсан, залхсан, сонирхохгүй бүр ууртай байгаа юм шиг байдаг уу?

5. Тэдэнд урт хугацаанд хамт байсан, багын найз байдаггүй

Тэдэнд "жинхэнэ" найз ховор байдаг. Анзаараад үзвэл түүнд зөвхөн танилууд, шинэхэн найзууд, ажлын холбоотнууд л элбэг байх вий. Үр дүнд нь тэр таныг найзуудтайгаа уулзах гэхэд дургүйцэж байна. Бас өөрт нь хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж мэднэ. Та түүний зэмлэлээс болоод найзуудтайгаа уулзах цагаа багасгаж, түүний өмнө гэмшиж магадгүй.

6. Тэд таныг үгээр идэж эхлэх болно

Эхэндээ танд зүгээр л тоглоом шоглоом шиг санагдаж мэдэх ч яваандаа энэ бүхэн байнга тохиолдоно. Тэд таныг доош нь хийж, янз бүрийн хочоор дуудаж, гомдмоор үгс хэлж, инээдтэй биш үгээр тоглоом тохуу хийж эхэлнэ. Тэд бусдыг өөрөөсөө дорд үзэх дуртай учир үгээр элдэвлэж, сэтгэлээр унаган, өөг нь тодруулсаар өөрөө дээр нь гарах гэдэг. Бас тэд хариу үйлдэлд ихээхэн дуртай. Өөрийнх нь үг үйлдэл бусдад нөлөөлж байгааг мэдрэх дуртай байдаг болохоор тэр. 

Анхааруулга: Хэрэв тэд таны сайхан үйл явдлын үеэр урам хугалсан үг хэлж, доош нь хийж байвал энэ хамгийн том анхааруулгын тэмдэг юм шүү.

7. "Gaslight"

Энэ нь тэр хүн таны сэтгэл зүйд нөлөөлж, үнэнийг гуйвуулан, бодит байдлыг өөрчилж буй хэлбэр юм. 

Энэ мэдрэмжүүд төрөөд байвал та "Gaslight"-дуулсан буюу тархиа угаалгаж байна гэсэн үг.

  • Та өмнө нь байснаасаа шал өөр хүн болсон мэт санагдах
  • Илүү сэтгэл зовомтгой болж, өөртөө итгэлгүй болсон
  • Хэтэрхий мэдрэг байгаад байна уу хэмээн өөрийгөө гайхах
  • Хийсэн болгон чинь буруу санагдах
  • Асуудал буруугаар эргэх үед үргэлж өөрийн буруу мэт бодох
  • Ойр ойрхон уучлал гуйдаг болсон байх
  • Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрдэг ч юу гэдгийг нь мэдэхгүй байх
  • Нөгөө хүнийхээ хийсэн үйлдэл болгоныг өмөөрөх шалтаг олох 
  • Нөгөө хүндээ юу гэж хэлбэл, харьцвал тэрэнд таатай байх бол гэж боддог болох

8. Тэд бүх зүйл дээр өөрсдийнх нь зөв гэж боддог. Бас уучлал гуйдаггүй

Нарциссист хүнтэй маргах нь боломжгүй зүйл. Үргэлж тэдний зөв байдаг учраас тэд бууж өгөх, уучлал гуйх, зай тавьж өгнө гэсэн юм байхгүй. 

  • Таныг сонсохгүй
  • Ойлгохгүй
  • Өөрсдийн хийсэн буруу зүйлийг ухамсарлахгүй 
  • Ойлголцохыг хичээхгүй

9. Салах гэж оролдох үед...

Тэднээс зайгаа барих гэж оролдох үед тэд буруугаа ойлгосон мэт буцаад л сайн сайхан хүн болж орхино. Гэхдээ удаагүй байтал юмс өөрчлөгдөөгүйг та анзаарч эхлэх болно. Бас нэгэнт бүх зүйл дууссан гэдгийг та бүрэн ойлгуулах мөчид тэд онцгүй зан байдал гаргах болно. Магадгүй муухай үгээр гомдоож, өөрийгөө хамгаалахын тулд бусдад худлаа яриад явж мэднэ. Бас таны найзуудтай илүү дотно байж, өөртөө урвуулах гэж ч мэднэ. Шуудхан өөр хүнтэй үерхэж, таныг атаархуулах гэж оролдож магадгүй. 

Нийтлэлийн зургууд: Pinterest

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
3 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
2
2
3
14
0
1
3

Сэтгэгдэл бичих (17)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

нарциссист 2020.03.05 172.69.252.139

би ийм зан ааштай болохоор энийгээ засаж болох бол уу?

0 Хариулах


Зочин 2019.12.16 66.181.161.5

Сда зүгээр зайл гөлөгнүүдээ

0 Хариулах


esvel 2019.12.04 202.126.88.199

tegeed ya ch gd bgn ene niitlel n

1 Хариулах


Хүн 2019.12.03 103.229.123.203

Нэг талаар Нарциссистууд маш өрөвдөлтэй хүмүүс. Өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах гэсэн ойлголт байхгүй учраас асуудалд бодитоо хандалгүй заавал хана мөргөдөг. Худал магтаалд амархан хууртагддаг. Хүнд үгэнд амархан сэтгэлээр унадаг.

0 Хариулах


Би 2019.12.03 192.82.70.211

Би яг одоо яг ийм хүнтэй хамт амьдарч бна. Яг одоо ч гэсэн ажилдаа анхаарлаа хандуулж чадахгүй юу буруу хийснээ ч мэдэхгүй яах ёстойгоо ч мэдэхгүй зовж сууна даа. Зургаан жилийн хугацаанд өөрийнхөө нэгч сэтгэлийн хөдөлгөөнийг гаргаж үзэлгүй амьдарч бна даа. Уурлаж болохгүй баярлаж болохгүй гомдож болохгүй тэгсэн хэрнээ үргэлж шүүмжлүүлж элдэв янзаар гоочлуулж амьдрах ямар байдгийг хүмүүс мэдэх болов уу? Энэ бүхнээс яаж салах би өөрөө хэн бэ гэдгээ ч мэдэхгүй бна. Заримдаа амиа хорломоор санагддаг

0 Хариулах


Б 2019.12.03 66.181.161.51

Уншаад үзэхээр зарим нэг нь таарахгүй байгаач надад төстэй зан чанар харагдаад байхын би муу хүн гэсэн үг үү надад удаан найзалж байгаа 3 4н эайз байгаа

0 Хариулах


Зочин 2020.01.02 66.181.161.84

narcissistic ch ymu er ni setgtsiin emgegtei hmus uursdigu huleen zuvshuurdggui ta ingj bdj bga bol harin ch eruul gsn ug

0 Хариулах


Kk 2019.12.01 218.37.47.109

Manai 1 naiz dvreeree bndaa. Olon niiteeree uulzalt zohion baiguulhad ter l amaa tsuurtal gantsaaraa yarina, busad n ym yrih geheer vgiig n taslaad gantsaaraa estoi burj ugnu. Harhad tsarai muutai bvdvvn hvvhen daanch uuriiguu tengeriin saihan bvsgvi geed bvr itgechihsen uuriiguu bainga magtaj ongirno, busdiig vrgelh mialj doosh n hiine. Odoo yanz bvriin tsuglaralt bolhod terend helehgui terenguigeer gvi mun amar taivan bnaa manai heden nuhud.

0 Хариулах


Enkheee 2019.12.01 202.179.26.2

Hunii busad dutagdalii oilgojboloh iim zang hezeech oilgohgui iim humuusees hol yvarai humuusee chamaig dotroos chini hemlene idene shuu iim hun bol 1 turlii huchirhiilegch bdg huchirhiilegch hun gants zoddog nuddeg gj bitii oilgoroi bieiin huchirhiillees lav dutahaargui chamaig zovoono ghdee humuus huchirhiileld bgaagai medehgui zaa yahavdee ene iim gd oilgood tevcheed bdg ylanguya dergedeh ehner/nuhur n ghdee iim huntei hanilsan bol ert zaigaa bari esvel setgel zuichid hamdaj emchluuleeree

0 Хариулах


Зочин 2019.12.01 202.9.46.108

tehdee hun anhnaasaa iim baina gej bajhgui hun bolj tolowshih uil ywtsad ni tuuniig gaduurhaj oor hen negen natsist deerlehesnees ulbaalj iim bolson baidag baih gen bodoj bn. Teheer iim humuus sain oilguulj helj oorchloh bolomjtoi gej bodon bn

2 Хариулах


h 2019.12.01 192.82.68.8

yostoi iim huntei hamt ajillaj bsn heden sarii dotor aimaar stresstei hun bolj huvirsan daa tegeed holdoj amarsan, ter egchiig 10 jil hamt bsn nuhur n salsan yaj 10 jil tessii bol ter ah huurhii ih tevchesen bhdaa , iim humuus uuriiguu meddgui ym bnlee tegeed buh hun uuruus n zai bariad hamt bhiig husdeggui sain naizgui bolchihdii bn lee uruvdmuur ch ym shig teglee gd tiim huniig uruvduj ogt bolohgui tanii derged tiim hun bvl het dotono bh gd hereggui bitii tooj bgarai bolj ygvul harilrsaagaa taslaarai tehgui bop taniig setgeld gutrald oruulna shuu mash ayultai

0 Хариулах


Зочин 2019.12.02 211.230.194.63

nadad bas yag iim nz bdg.exendee mash sain handaj mnii nz ingii tegii geel amand oroh gj bgaa yum shg bsn hernee jijighn zuil dr l yamar hun boloxoo haruulj bgaamdaa.iim humuus hunt udaan nohorloj chaddgui bhoo.buh zuil ni huuramch yum shig

0 Хариулах


J 2019.11.30 66.181.161.106

https://www.facebook.com/Munkhtsetseg.Setgelzuich/ ene page dr iluu delgerengui bnlee

0 Хариулах


Сэтгэл зүйч 2019.11.30 59.153.84.218

https://www.facebook.com/Munkhtsetseg.Setgelzuich/

1 Хариулах


Т 2019.11.29 103.26.194.204

Энэ бол хүний сайн зан чанарууд байна.

4 Хариулах


hha 2019.11.29 203.91.115.47

ene chn zgr tuhain hunii zan chanar bj bolishd iim l hun yum chn yah uum

4 Хариулах


Зочин 2019.11.29 202.126.88.65

yosoti teneg sdaa yumdaa

3 Хариулах


Зочин 2019.11.29 111.239.177.72

Ер нь бол энэ нь хэн нэгэнд хаягдсан хүний зохиомол өвчин байна нтр

5 Хариулах


Anonymous 2019.11.29 139.5.216.91

Тэгээд ийм төрлийн нарциссизмын дисордэрийг эмчлэх сэтгэл зүйн эмчилгээний арга байхгүй юу? Дараа энэ тухай нийтлэл оруулвал баярлана шүү.

0 Хариулах


Зочин 2019.12.01 192.82.78.209

Emchilgee gj xuwi xvniix n uxamsaraas l shaltgaalnashde... Eswelzgr l mash sn therapy l xrgte bx

1 Хариулах