Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нэгэн гэр бүл Зул сарын гацуур дотроосоо коала баавгай олжээ


Австралийн Аделаид хотод амьдардаг МакКормикын гэр бүл энэ жил гацуур модон дундаасаа тун өвөрмөц "чимэглэл" олжээ.   

16 настай Тайлах өнгөрсөн лхагва гарагт гэрээсээ хамгийн сүүлд гарчээ. Охин нохойгоо гаргаж, бүх гэрлээ унтраагаад, хаалгаа хаан гарч одсон байна. Орой 6 цагийн үед бүгд гэртээ ирцгээсэн бөгөөд энэ үеэр тэдний нохой хамгийн түрүүнд Зул сарын гацуур луу очин ойр орчмыг үнэрлэж эхэлжээ. Удалгүй гацуур модонд амьд коала баавгай зүүгдсэн байхыг тэд олсон байна. 

"Эхэндээ би хүүхдүүдийн нэг нь зөөлөн тоглоом тавьчхаж дээ гэж бодсон. Гэтэл амьд баавгай байсан гээч. Коала баавгай гэрэлтэй орооцолдчихсон, гацуурны навчийг идэхээр хичээж байгаа нь харагдсан. Удалгүй хиймэл гэдгийг нь мэдээд болих шиг болсон... Хаалга онгойх үед л мөлхөж орж ирсэн болов уу. Энэ баавгай манай гэрт дор хаяж гурван цаг байсан байх" хэмээн Тайлахын ээж Аманда МакКормик ярьжээ. 

Ингээд тэд коала баавгайг авран хамгаалах Adelaide and Hills Koala Rescue байгууллага руу утасдаж, болсон үйл явдлыг тайлбарлажээ. Удалгүй аврах багийнхан ирж баавгайг модноос салгаж авсан байна. Ойролцоогоор 3-4 настай, эм коала баавгай байсан бөгөөд эрүүл саруул, бэртэж гэмтээгүй байсан гэнэ.

Болсон явдлын талаар ярьсан Тайлах охины ТикТок постод 16 мянган хүн лайк даржээ.

Эх сурвалж: The Guardian 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.