Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Таны сонирхож үзэх "Netflix"-ийн гүнд нуугдсан "эрдэнэ" мэт 16 кино


Хүн бүхний шуурч, олноороо үзэж буй кинонуудаас өөр, нэг л содон кино үзмээр санагдаж байна уу? Тийм бол энэ жагсаалт танд багахан ч атугай тус хүргэнэ гэж найдаж байна. Өнөө орой үзэх киногоо сонгоорой.

1. Don't F**k With Cats: Hunting an Internet Killer

Интернетэд нэгэн аймшигт бичлэг тарах болно. Муур тамлан зовоогч этгээдийн зүрх зүсэм бичлэгээс болж хилэгнэсэн хүмүүс интернетэд хэрхэн нэгдэж, тэр хүнийг хайж, мөн яваандаа энэ хэрэг ямар аймшигтай түүхэн гэмт хэрэг болон хувирч дэлхийг цочирдуулсан БОДИТ түүхийг мэдэхийг хүсвэл энэ мини цувралыг үзээрэй. Та хором ч холдож чадахгүй.

2. Patriot Act with Hasan Minhaj

Комеди зөвхөн хүмүүсийг баясгахад л зориулагдсан уу? Та бүхэн энэ залуугийн долоо хоног тутам ордог ангиудаас дэлхийн хамгийн том асуудлуудыг яаж хөгжилтэй байдлаар илэрхийлж, хөндөж бас шийдвэрлэхийг оролдож байгааг үзэх болно. Жинхэнэ "нөлөөлөгч"!

3. Super Dark Times (2017)

Өсвөр насны хүүхдүүд өөрсдийнх нь хийснэ нэг л алдаа яаж амьдралыг нь орвонгоор нь эргүүлэхийг огт мэдээгүй байсан юм. Нуухыг хичээх тусам ил гарч ирэхийг хичээх нууц тэднийг хэмлэх болно. Энэ кино танд ихийг бодогдуулна.

4. The Earthquake Bird (2019)

Өнгөрсөн онд шинээр орсон, Оскарын шагналт жүжигчний тоглосон энэ аймшгийн төрлийн кино танд таалагдах болно. Зөвхөн сүнс чөтгөр, араатан амьтан л хүмүүсийг айлгадаг гэж үү? Түүнээс ч илүү аймшигтай зүйлтэй бид таарч болно.

5. Forensic Files Collection (2000)

Бодит гэмт хэргүүдийн мөрөөр хамтдаа орж, тэр хэргийг мөрдөх мөрдөгчдийн нэгэн адил мэдрэмж авахыг хүсэж байна уу? Дугаар болгон нь таныг гайхшруулж, айлгаж дөнгөнө. Бодит зүйлс илүү аймшигтай шүү дээ.

6. The Curious Creations of Christine McConnell (2018)

Та хоолны нэвтрүүлэг үзэх дуртай юу? Гэхдээ бас хэллоуны баяраар үзэж суудаг тийм төрлийн кинонд? Энэ тэгвэл танд таалагдах болно.

7. Hell or High Water (2016)

Чадварлаг жүжигчдийн үнэхээр мундаг бүтээл Netflix дээр олноороо нуугдаж байгаагийн нэгэн жишээ. 2016 оны шилдэг кинонуудын нэгийг заавал үзээрэй.

8. A Serious Man (2009)

Ах дүү Коэны найруулсан энэ бүтээлийн дан ганц трейлерт нь хүртэл шагнал өгчихмөөр.  

9. The Trust (2016)

Николас Кэйж олон муу кинонд дүр бүтээснээрээ хүмүүсийн шүүмжлэлд ихээхэн өртдөг. Гэхдээ энэ тэднийх нь нэг биш шүү. Сайн зохиол, сонирхолтой хийц, үзэхэд харамсахгүй бүтээл.

10. Look Who's Back (2015)

2015 онд кино ертөнцөд энэ киноны тухай яриа огт тасраагүй юм. Адольф Гитлер 21-р зуунд сэрж, өнгөрсөн үйл явдлын тухай юуг ч үл санана. Гэхдээ тэр энэ зуунд ямар талаараа олны анхаарлыг татах бол?

11. Green Room (2016)

Трейлер киногоо бүхэлд нь яриад өгчихдөг болсон үед ийм трейлер олж үзнэ гэдэг ч сайхан шүү. Ер нь л энэ киноны тухай танд юу ч хэлэхгүй байхаар шийдлээ. Өөрөө үзэж сонирхоорой.  

12. Pandora (2017)

БНСУ-ын бүтээлүүд Netflix дээр олон харагдах болсон шүү дээ. Тэдний жишээ нь энэ. Солонгосын "Chernobyl" гэж хэлж болно.

13. Moon (2009)

Энэхүү киног олон хүн үзэж байсан байх. Саран дээр үүрэг даалгавраа биелүүлж яваа залуу гэртээ эргэж харихад хэдхэн хоног л үлджээ. Гэхдээ яг түүний өмнөхөн хачирхалтай явдал тохионо.

14. Okja (2017)

Оскарын шагналд нэр дэвшээд буй "Parasite" киноны найруулагч Бун Жун Угийн бүтээл. Бас л өөрийн киногоороо томоохон санааг илэрхийлж, ойлгуулахыг оролдсон уг бүтээл танд таалагдах болно.

15. What Happened to Monday (2017)

Цус хөөргөсөн кино үзэхийг хүсэж буй хүмүүс санал болгох нь. Дэлхийн хүн амын тоо хэтэрхий их болж, та ердөө ганц л хүүхэдтэй байх эрхтэй. Үгүй бол аймшигтай шийтгэл хүлээнэ. Гэвч 7 эгч дүүс, бүгд нэг нэртэйгээр амьдардаг бол, бас тэд баригдах үед юу болох бол?

16. The True Cost (2015)

Бидний өмсөж буй хувцас яг үнэндээ хэрхэн үйлдвэрлэгдэж, яаж бидний гар дээр ирдэг вэ? Үүнийг мэдэх хүмүүс маш цөөн. Хувцас үйлдвэрлэлийн ард нуугдах жинхэнэ үнэн дүр төрхийг уг баримтат киноноос олж үзээрэй. Та магадгүй хувцсандаа илүү гамтай болж, үзсэн бусад хүмүүсийн адилаар их зүйлийг бодож, хийх хүсэлд автаж мэднэ.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
8
1
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.