UBLife Logo
Дэлхий

Netflix шилдэг баримтат кинонуудаа YouTube-д оруулжээ

Б.Саруул
Б.Саруул
Netflix шилдэг баримтат кинонуудаа YouTube-д оруулжээ

Олон улсад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төрөл бүрийн онлайн сургалт, ном сурах бичиг, контентууд үнэгүй болж байгаа билээ. Тэгвэл Netflix энэ давлагаанд нэгдэж, 34 шилдэг баримтат киногоо YouTube-д оруулсан байна. Our Planet, Abstract зэрэг өндөр үнэлгээтэй цуврал баримтат киноноос эхлээд Оскарын шагнал хүртсэн сарын тэмдгийн талаарх богино бүтээлийг үзэх боломжтой боллоо. 

Netflix-ээс YouTube-д оруулсан зарим баримтат киног танилцуулж байна.

1. OUR PLANET

Амьтан, ургамлын сонирхолтой амьдрал, хүрээлэн буй орчны гайхам зүй тогтлын талаар өгүүлэх Our planet баримтат кино бол үзэгчдээс өндөр үнэлгээ авсан өнөө цагийн шилдэг баримтат бүтээлүүдийн нэг билээ.

2. EXPLAINED 

Vox Media-аас гаргадаг Explained бол тайлбар төрлийн шилдэг контент юм. Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс бага цалин авдаг, хөрөнгийн зах зээл гэж юу болох, хөгжим, дэлхийн усны нөөцийн хомсдолын талаар 15-20 минутад багтаан цэгцтэй ойлголт авахыг хүсвэл үүнийг үзээрэй. 

3. ABSTRACT 

Хэрэв та иллюстрэшн, график дизайн, гэрэл зураг, интерьер дизайн, архитектурын талаар сонирхдог бол Abstract цуврал таалагдах нь гарцаагүй. 

4. BABIES 

Хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлснээс хойш нэг жилийн дотор хэрхэн өсөн торниж, хөгжиж, өөрчлөгдөж байдгийг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан тайлбарласан сонирхолтой цуврал. 

Та ЭНД дарж 34 шилдэг баримтат киног үзээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.