Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийгмийн сүлжээг "буцалгасан" улстөрчдийн фэйшн


Хаа газрын улстөрчид олны анхааралд байдаг. Тэдний юу өмсөж, юу зүүж, бүр идэж ууж байгаа нь ч анхаарал татна. Шинэхэн гишүүн Т.Доржхандын пүүз үүнийг батална. Энэ гэхдээ ганцхан тохиолдол биш ээ. А.Сүхбат гишүүний шинэ цүнх, Оюунчимэг гишүүний LV ороолт, Ж.Мөнхбат гишүүний цаг, бүр болоогүй Хилларигийн үнэтэй хүрэм, Трампын охины хятад хийцийн даашинз гээд уртхан жагсаалт гарна. 


1. Есөн сарын нэгэн 

Дөрвөн жилийн өмнө шинэ, арьсан цүнхэндээ, юу ч бичээгүй шинэ дэвтрээ хийж буй дүр зураг олны анхаарлыг татсан. Есөн сарын нэгэнд сургуульд орж буй зургаан настнууд л иймэрхүү харагддаг даа. Өөрөө тайлбарлахдаа "Ганцхан би биш ээ, бүгдэд нь тараасан" хэмээн хэлжээ. 

2. Сарны талаас алчуур дэрвэхэд 

М.Оюунчимэг гишүүн талбай дээр жагсахдаа LV ороолт зүүсэн нь олны хараанд өртсөн юм. Даарахын цагт LV  байна уу, биш байна уу хамаа юу даа. 

3. Хилларигийн хүрэм машины үнэтэй

Манайхан ч биш Хиллари хүртэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 12,450 долларын үнэ бүхий хүрэм өмссөн нь олны анхаарал татаж байлаа. Манайд бол гайгүй сайхан машин авчих мөнгө шүү.

4. Явах цаг боллоо хонгор минь

Ж.Мөнхбат гишүүний бугуйн цаг авах мөнгөөр Хилларигийн хүрмийг 13-ыг худалдан авч болох нь.

5. Өнөөх пүүз

Энэ бол халуун дээрээ яваа учраас нэг их тайлбар хэрэггүй. 

6. Трампын "Brioni"-гийн хослол

Доналд Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа анх удаа олны өмнө гарахдаа Brioni хослол өмссөн нь дуулиан тарьж байлаа.  

7. М.Зоригтын дээл

Трампаас дутахааргүй анхаарал татсан энэ дээл бол УИХ-ын гишүүн асан М.Зоригтын нэрийн хуудас. Бараг л муухан маркетингаас дээр явдал болсон. 

8. Тиффани Трампын хятад маягийн даашинз

Зөвхөн улстөрчид ч биш тэдний эргэн тойрны хүмүүс ч олны анхааралд байдаг. Жишээ нь, Тиффаны Трампын хятад маягийн даашинз дуулиан тариад авах жишээний.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
5
2
2
1
6
12
27

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.01 172.69.252.137

Ene yruu nairagch Monhbat bas l tasarhai bayjsan baina lee. Zasag ch 1 taldaa amidraliin batalgaa ym doo.

0 Хариулах


Jlööö 2020.07.01 162.158.91.182

Oyunchimegiin zuusen alchuur yg orig ni mun ch ymuu bish ch ym biluu yaj medehiin hujaanuud turkuud iim ymnuudiig uildverleed iheer ni zardag

0 Хариулах


Зочин 2020.07.01 172.69.45.135

Shulegch ork Munhbat zailuul A copy tsag huszan blguide enend yamar yumnii iim zergiin tsag avah mungu bhavde

0 Хариулах


Зочин 2020.07.01 172.68.10.67

энэ юу ч биш шүү дээ

0 Хариулах