Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийслэлд баавгай орж ирсэн тул Байгаль орчны газраас зөвлөмж гаргажээ


Нийслэлийн суурьшлын бүсэд баавгай орж ирж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ. Улиастайн амны эх, Бага баянд (Цэргийн амралт) өнгөрсөн амралтын өдрөөр орсон цаснаар баавгайн мөр гарсан байна. Иймээс зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын зөвлөмж гаргажээ.

ЗЭРЛЭГ АМЬТДААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

• Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
• Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах
• Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдон явахыг анхааруулж байна. Учир нь эх амьтан идэш тэжээл хайж явахдаа ч төлтэйгөө ямагт ойрхон байх бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд догшин авир гаргах нь олонтаа
• Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харахгүй, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.
• Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргээрэй.

Мөн нийслэл хотод зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-318003, Нийслэлийн шуурхай мэдээллийн 11-310005 утсанд мэдээлэл өгч болох аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
2
13
0
14
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

????¿¿¿¿ 2019.10.25 66.181.161.27

Asuudlaa shiidej boldgvvmuu baawgai yagad orj ireed baigaag

0 Хариулах


Зочин 2019.10.25 211.36.139.82

sebiriin tuimert idesh tejeelgu bolson amitand mongolruu orj irj bgama

2 Хариулах


Зочин 2019.10.23 150.129.143.83

Genet yun mogoi ve bas

0 Хариулах


Зочин 2019.10.23 66.181.161.92

Hotod nogoon bus bdimu

0 Хариулах