Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийт 80 гаруй иргэнд гардуулан өгөв.Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Фермер хүүгээс дэлхийн уул уурхайн манлайлагч хүртэл: Рио Тинтогийн захирал Саймон Тротт гэж хэн бэ?
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Трамп сонгуульд ялбал америк хүн бүрд $5000 тараана
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгайтай тааралдвал яах ёстой вэ?
Мэргэжилтэн, шинжээчдийн зөвлөгөөг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогыг хэрэгжүүлж байна.
Фермер хүүгээс дэлхийн уул уурхайн манлайлагч хүртэл: Рио Тинтогийн захирал Саймон Тротт гэж хэн бэ?
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт өнөөдөр Монгол Улсад ирж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ард иргэдтэй уулзах аж.