Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ


Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа дээдлэн, уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас “Нийслэлийн Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-г хүндэтгэлтэйгээр залж, жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Бид нийслэлийн өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, иргэдийн оролцоонд тулгуурлан хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалт, тохижилт, соёл урлагийн зэрэг иргэдэд чиглэсэн олон арга хэмжээг түлхүү зохион байгуулахыг зорин ажилласан. Цаашдаа Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшил улам цэцэглэн бадарч, Монголчуудын амьдрал өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Одоогоос 381 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, Нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм. Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан цэнгүүллээ.

Нийслэл хотын ойн энэ түүхэн өдрөөр гал голомтоо бадрааж буй олон хосуудын төлөөлөл болж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон Н.Мөнхболд, А.Урансайхан нарт нийслэлийн удирдлагууд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
19 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.31 172.69.252.151

Улаанбаатарыг Улаанбаатарын бус нөхдүүд л удирдах юм. Ядаж унаган иргэн бол

0 Хариулах