Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардууллаа


Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчдөд тогтоолыг нь гардуулж өглөө.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүллээ. Одоо нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчид сонгогдсон тухай тогтоолын гардуулж өгөх гэж байна” гээд ирэх дөрвөн жилд та бүхэн нэг баг болж хотыг хөгжүүлэх чиглэлд улам их амжилт гаргаж ажиллаарай гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос хүсэн ерөөе гэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд тогтоолын гардууллаа. Ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдлээ. Нийслэлийн ИТХ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх ёстой хурлын байгууллага. Энэ үндсэн үүргээ бид биелүүлж ажиллах болно” хэмээлээ.

2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.