Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнд коронавирусийн халдвар илэрлээ”


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 218 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдвараар 55.3 сая гаруй хүн өвчилж өмнөх өдрөөс өвчлөл 79 мянгаар нэмэгдсэн байна.

Харин манай улсын хувьд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 505 болжээ. Улс даяар хоногийн хугацаанд 19915 түргэвчилсэн шинжилгээ авсан бөгөөд халдвар нийслэл болон 5 аймаг бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн нэг лароратори, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1390 хүнд шинжилгээ хийсэн.
Үүнээс 31 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. 1359 хүнд коронавирус илрээгүй байна. Тодруулбал, Улаанбаатарт- 3, Дархан-Уул аймагт-3, Сэлэнгэд- 4, Дорноговьд- 1, Орхон аймагт 13 тохиолдол нэмэгдлээ" гэв.

Иргэдийг амны хаалт зүүж, гараа угаах, эмнэлгийн ажилтнуудын зөвлөмжийг хэрэгжүүлж, гэрээсээ гарахгүй байхыг дахин дахин сунуулав.

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329, ажиглалтад 17, гэрийн ажиглалтад 2 хүн байна. Ажиглалтын хугацаа дууссан 310 хүн, нутаг буцсан 7 хүн байна. Насны хувьд 3-79 байгаа бөгөөд дундаж нь 32 нас. Халдвар авсан хүмүүсийн 53.2 хувь нь эрэгтэй. Нэг хүний халдвар тараах эрсдэл нь 2-3 хүн байгаа аж.

Ингээд дотоодод халдвар авсан тохиолдол 72 боллоо. Үүнийг задалбал:

  • Улаанбаатар- 14
  • Сэлэнгэ- 28
  • Орхон- 13
  • Дархан-Уул- 11
  • Дорноговь- 1
  • Говьсүмбэр-  1
  • Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүн коронавиурсийн халдвар авсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.