Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Nike брэнд жирэмсэн болон амаржсан эмэгтэйчүүдэд зориулж шинэ коллекц гаргажээ


Nike брэнд анх удаа жирэмсэн үеийн болон төрсний дараах эмэгтэйчүүдийн бие галбирын өөрчлөлтөд нийцэх коллекц гаргалаа. 

Жирэмсний үед эмэгтэйчүүдийн бие хэрхэн өөрчлөгддөгийг мэдэхийн тулд Nike брэнд сүүлийн гурван жилд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй 150 мянган эмэгтэйн биеэс хэмжилт авч, судалгаа явуулсны үр дүнд уг коллекцоо гаргасан гэнэ. Жирэмсэн болон дөнгөж төрсөн эмэгтэйчүүдийн биед бүрэн нийцэхээс гадна үнийн хувьд боломжийн байх тал дээр анхаарсан гэж компанийн мэдэгдэлд дурджээ. 

Жижиглэн худалдааны шинжээч, GlobalData Retail судалгааны компанийн гүйцэтгэх захирал Нил Саундерсын хэлж буйгаар АНУ-д төрөлтийн түвшин харьцангуй тогтвортой байгаа ч жирэмсний хувцасны борлуулалт жилд дунджаар 3.2 хувиар нэмэгдэж байна гэжээ. "Загварлаг бөгөөд биед эвтэйхэн хувцас, хэрэглэл эмэгтэйчүүдэд хэзээ хэзээнээс илүү чухал болж, сүүлийн таван жилд эрэлт нь ч нэмэгдсэн" гэж тэрбээр ярьсан байна.   


Nike (M) нэртэй шинэ коллекц нь дотроо дөрвөн төрлийн бэлтгэлийн хувцаснаас бүрдэх бөгөөд бүгд дасгал, хөдөлгөөн хийхийн зэрэгцээ хүүхдээ хөхүүлэх, асрахад нийцсэн, жирэмсэн эмэгтэйн биед эвтэйхэн байхаар загварчлагджээ. Энэ коллекц есдгээр сарын 17-оос эхлэн Nike брэндийн сайтаар худалдаалагдаж эхлэх юм байна. Үнийн хувьд 45-85 долларын хооронд байх гэнэ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.