Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Нью нормал гэж юу вэ. Амьдралын шинэ хэв маягт хэрхэн дасан зохицох вэ?


Өөрчлөлтөд дасан зохицно гэдэг тийм ч хялбар хийчих зүйл биш билээ. Төлөвлөж бэлтгэсэн, зугуухан ирсэн гээд ямар ч үед өөрчлөлтийг хүлээж авах нь хүн төрөлхтөнөөс яггүй хичээл, зүтгэл шаарддаг. Тэр дундаа сүүлийн жил гаруйн турш ковид-19-ийг таньж, улмаар амьдралд үзүүлж буй үр нөлөөг нь ойлгож, хэв маягаа өөрчлөх сорилттой дэлхий даяараа туллаа. Ариун цэврийн цаас амин чухал мэт, долоо хоногийн хүнсээ цуглуулах ямар гээч “адал, явдалтай” үйл хэрэг вэ гэж санагдаж болжээ.

Энэ мэтчилэн бидний амьдралын хуучин хэв маяг хэрхэн өөрчлөгдөж байгааг эргэн харъя. Нөгөөтэйгүүр өвчний халдвар намжлаа ч энэ өөрчлөлт өөрөө хэвийн болж “нью нормал” бий болно гэдэг нь яг юу гэсэн үг вэ? 

Өдөр тутмын амьдралд гарч байгаа өөрчлөлтүүд:

  1. Амны хаалт, бээлий ашиглах нь хэвийн мэт болжээ.
  2. Дугаарлаж зогсох нь мөн л энгийн үзэгдэл болох нь. Цахилгаан шатанд суухаас эхлээд дэлгүүрт, эмнэлэгт зай барьж дугаарлсан хүмүүс хаа сайгүй. (Харин зайгаа бариад зогсоход дугаар дайрдаг хүмүүс анхаараарай.)
  3. Нийтийн тээврийн үйлчилгээ мөн л хүний тоо хязгаарласан, зайтай суусан хэлбэртэй болж байна.
  4. Хэн нэгэн хөнгөн ханиах, найтаахад бид давхар сэрэмжилдэг болж. Гэхдээ халдвар, хамгааллын дэглэмээ мөрдөх нь л хамгийн чухал шүү.
  5. Амралт, баярын өдрүүдээр аялалд гарах нь цөөрчээ. Зочны өрөөндөө дулаан яриа өрнүүлэх нь гадаадад зугаалж, Инстаграмаа чимэхээс илүү “амьдралтай” болсон байна.
  6. Хамт олон, найз нөхдөөрөө өдрийн хоолон дээр шуугиж, спортоор хичээллэж байсан өдрүүд ард хоцорч байна. Онлайнаар л партиддаг боллоо.

Сурах үйл явцад гарсан өөрчлөлтүүд:

  1. Бидний мэдэх боловсролын хэлбэр өөрчлөгдлөө. Дунд сургууль, их сургуулиуд онлайн хэлбэрт шилжиж дэлхий даяарх олон улсын сургуулиуд гадаад оюутангүй болж эхлэв. Олон улсын эрдэмтдийн хамтын ажиллагаа, хурлууд завсарлаж өмнөхөөсөө тэс өөр боллоо.
  2. Хурлын өрөөнд олуулаа цуглаж, санаа бодлоо хуваалцдаг байсан хэлбэр үгүй болж Zoom шинэ хэв маяг болжээ.

Нийгмийн арга хэмжээнүүдэд гарсан өөрчлөлтүүд:

  1. Зай барих, зай барих, зай барих. Олуулаа, хэдэн зуугаараа цуглаж болдог арга хэмжээнүүд үгүй болов. Тоглолт, жүжиг, кино театр, фестивалиуд, музей... гээд л. Гэхдээ удахгүй эргээд нээгдэх байх гэж бүгд л найдлага тавин хүлээж байна. 
  2. Хайртай хүмүүстэйгээ хүссэн цагтаа уулзахад бэрх болсон нь харамсалтай. Эмээ, өвөө, жирэмсэн найздаа, өвдсөн хэн нэгэндээ санаа тавин уулзах тохиол цөөрөв. Бид тэдний эрүүл мэндийн төлөө “зай барих” болох нь.
  3. Мэндчилэх соёл хамгийн их өөрчлөгдөж байна. Дотночлон тэврэх, үнсэх, тэр ч бүү хэл гар барьж ч болохгүй болжээ. Алсаас даллах, тохойгоо нийлүүлэн мэндчилэх хэлбэрүүд илүү дэлгэрч байна.
  4. Хүндэтгэлийн зоог, хүлээн авалтууд байхгүй болов. Тухтай орчинд ярилцаж, сайхан амттай хоолоор “хачирлах” соёл үгүй болж хүргэлт, авч явах сонголттой түргэн хооллох хэлбэр давамгайлах болжээ.

Тэгвэл энэ бүх өөрчлөлтөд дасан зохицоход юуг анхаарах вэ?

  1. Хуучнаа дурсахаасаа битгий санаа зов

Эхлээд мэдээж хэцүү байх болно. Уур чинь хүрч, бухимдал төрж магадгүй. Тэр нь хамаагүй илүү амар байсан юм гэх бодлууд салахгүй. Энэ мэт уураа сайтар гаргаад ав. Тэгээд л дасан зохицохоос өөр аргагүй шүү дээ.

   2. Шинэ хэвшил бий болго

Хийдэг байсан зүйлсээ өөрөөр яаж хийж болох вэ, шинэ дадал, зуршил үүсгэхийг зориорой.

  • Фитнесст явж чадахаа больсон бол гэртээ тоног төхөөрөмж их шаардахгүй дасгалууд сурч болно. Интернэтэд, YouTube-д энэ төрлийн маш олон дасгал байгааг сонирхоод үзээрэй. Танд тохирох нь олдож л таарна.
  • Өглөө ажлаа эхлэхийн өмнө заавал аяга кофе бариад суудгаа санаж байна уу? Гэртээ ч бас үүнийг хэвшил болгож болно. Яг л ажилдаа явах мэт бага зэрэг эртлэн босоод и-мейлээ шалгахын өмнө өөртөө цаг гаргаад ав.
  • Өдрийн хоолоо ганцаараа идэхэд хэцүү байвал хүргэлт аваад Zoom-ээр найзуудтайгаа цайны цагийн яриа хийгээрэй.

    3. Тэмдэглэл хөтөл

Шинэ хэв маяг, зуршилтай болж байгаа тухайгаа тэмдэглэл бичиж, өөрийгөө илүү анзаарах нь сонирхолтой биш гэж үү? Бодол, мэдрэмжүүд, шинэ санаагаа тэмдэглээд байгаарай. Ковид-19 өнгөрсний дараа эргээд харахад сонирхолтой байх болно.

     4. Өөртөө цаг гарга

Дөрвөн хананы дунд байгаад л хичээл, сургууль, ажил, амьдрал гээд бүх зүйл нэг дор төвлөрчихөөр ялгаа, зааг нь мэдэгдэхгүй. Тиймээс тухай бүрт сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал. Үүнд тустай хамгийн зөв арга бол хувцасаа солих. Ажлаа эхлэхдээ ажлын хувцастай, бусад үед чөлөөт гэхчлэн хувцаслаад үзээрэй. Танд тус болно гэдэгт эргэлзэхгүй байна.

     5. Хүмүүстэй харилцахаа мартаж болохгүй

Зай барих ёстой ч хүмүүсээс харилцаагаа тасалж болохгүй. Арай өөр хэлбэрээр боловч гэр бүл, найз нөхөдтэйгээ мэндийг нь мэдэж, сонин хачинг нь хуваалцах бишгүй олон арга бий гэдгийг санаарай. 

Тэдэнд нөхөрсөг, дотно и-мейл илгээж сэтгэлээ уудалж болно. Мөн төрөл бүрийн аппликейшний тусламжтайгаар ярилцах, онцгой мэндчилгээний карт хийж илгээх гэхчлэн туршаад үзвэл сонирхолтой. 

     6. Баяр баясал өгч буй жижиг зүйлсийг анзаар

Нүүрэнд тань инээмсэглэл тодрох шалтгаан болдог жижиг зүйлсийг ч анзаарч тэмдэглээрэй. Өглөө хачин гоё үнэртэй цай бэлдэж уусан уу? Нохойгоо салхилуулж тоглов уу? Интернэтээр шинэ тоглоом нээсэн гээд жижиг зүйлсдээ талархаарай.

Сугалаанд хожих зэрэг зүйлс бидний амьдралд тэр бүр тохиохгүй шүү дээ. Тиймээс сөрөг зүйлсийг харж бухимдахын орондын таашаал бэлэглэдэг жижиг зүйлсэд илүү анхаараарай.

     7. Мэдээлэлтэй бай гэхдээ битгий түгш

Ковид-19-ийн холбодолтой тогтмол мэдээг харж, цаг үеийн үйл явдлаас хоцрохгүй байх нь мэдээж чухал. Гэхдээ тэр бүрт хэт их анхаарал хандуулж, цаг зарцуулах хэрэггүй.

  • Мэдээллийг хүмүүсийн үзэл бодлоор дүүрэн сошиал медиа орчноос авч стресс нэмэхийн оронд албан ёсны тайлбар мэдээллийг л үз, унш.
  • Дэлхийн өнцөг булан бүрт болж буй элдэв тохиолдлоос илүүтэй өөрийн орон нутагт учирч буй эрсдэл, гарч буй шийдвэрт анхаарал хандуулаарай. Ингэснээр дэмий зүйлд зовних бус өөрт хэрэгцээтэй арга хэмжээнүүдийг авахад тусална.

Эх сурвалж: The Skill Collective

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.